Гэр хорооллын яндангийн тоог 200 мянгаар бууруулна

Гэр хорооллын яндангийн тоог 200 мянгаар бууруулна

Гэр хорооллын яндангийн тоог 200 мянгаар бууруулна

Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллын 200 мянга гаруй яндангаас ялгарах утаа 55.6 хувийн нөлөө үзүүлж буй бол автомашинаас ялгарах утаа  28.9 хувь, бусад хүчин зүйлс 15.5 хувийг эзэлж байгааг Байгаль орчин уур амьсгалын  өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэдэгдлээ.

Тодруулбал, хүхэрлэг хий болон нүүрстөрөгчийн дутуу исэл нь гэр хорооллоос, РМ 2.5, РМ 10 тоосонцор болон азотын давхар исэл нь автомашинаас ялгарч, агаарын бохирдолд их хэмжээний нөлөө үзүүлэх болжээ.

Нийслэлийн хэмжээнд 712,992 автомашин /2022 он/ бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Иймд автомашинаас ялгарч буй хорт бодисын хэмжээ өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.

Засгийн газраас агаарын бохирдуулж буй хоёр том эх үүсвэрийг бууруулах зорилгоор нэгд нь, 202,626 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41,584, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууц барих зорилт тавьсан. "Сэлбэ", "Баянхошуу" дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг бүрэн дуусгаж, "20 минутын хот" концепцийг бүрэн хэрэгжүүлэх 20,000 айлын /Сэлбэ дэд төв 12000, Баянхошуу дэд төв 8000 айл/ жишиг орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлсэн.

"Сэлбэ" дэд төвийн төслийн газарт өртсөн 2206 нэгж талбарын 1502 нэгж талбарыг чөлөөлж, төслийн эхний ээлжийн барилга, угсралтын ажлын тендерийг зарлажээ.

"Баянхошуу" дэд төвд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эхний ээлжийн 3000 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлсэн. Дэд төвүүдийг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг 22 хувиар, автозамын түгжрэлийг 36.3 хувиар бууруулахаар тооцжээ.

Дэд төвүүдийг түшиглэн баригдах орон сууц нь “20 минутын хот” концепцид заасан төлөвлөлттэй байх тул өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн бүхий л үйлчилгээг богино хугацаанд авахаараа давуу талтай. Нийт талбайн 70 хувь барилгажилт байх бол 30 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд хот багуулалт дээр гарсан хамгийн том алдаа нь зөвхөн орон сууцуудыг барьснаар нийгмийн бусад үйлчилгээ орхигдсоны зэрэгцээ ногоон байгууламж хаягдсан. Эл алдаануудыг давтахгүй байх зорилго дор “20 минутын хот” “Сэлбэ”, “Баянхошуу”,  “Шар хад” төвүүдийг түшиглэн босно. Эдгээр орон сууцууд баригдсанаар үнэ ханш тогтворжих бодлого ч давхар хэрэгжих нь.

Учир нь, өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 шахам хувь нь хоёр, гурав дахь байраа ипотекийн зээлд хамруулан авсан нь бага орлоготой иргэдийн хувьд байр мөрөөдөл болж орхигдсон.

Харин Засгийн газар эл алдааг засах зорилгоор 2025 оноос анх удаа байр хүсэж буй иргэдийг ипотекийн зээлд тэргүүн ээлжинд хамруулах бодлого барина. Ипотекийн зээлийг өнгөрсөн хугацаанд 80 м2 хүртэл талбайтай байранд олгож байсан бол 2025 оноос 50 м2 хүртэлх байранд олгохоор төлөвлөжээ. Тэргүүн ээлжинд байргүй иргэдийг ипотект хамруулснаар сар, сараар өсч буй орон сууцны үнэ тогтворжих боломж бүрдэнэ гэж харж байна.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг ирэх онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд 500 тэрбум нь Хуримтлалын сангаас, 500 тэрбум нь өнгөрсөн хугацаанд олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс, үлдсэн 200 тэрбум нь арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр байх нь. Үүний 50 хувь буюу 600 тэрбум нь нийслэлийн иргэдийг орон сууцжуулахад зориулж олгогдоно.

Гэр хорооллын 15000 өрхийг хийн түлшинд шилжүүлнэ

Нийслэлийн гэр хороололд хэрэглэж байгаа “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш чанар стандартад нийцэж буй гэх лабораторийн дүгнэлт гардаг ч хүн амын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхүйц бодисуудын ялгарал хэмжилтээр нэмэгдэх болсон тул богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ болгож, нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ.

Тодруулбал, 2025 онд 15000, 2026 онд 40000, 2027-2028 онд 45000 өрхийг, нийт 100, 000 өрхийг хийд шилжүүлснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 27.8 хувиар бууруулахаар тооцжээ.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 45 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт холбон бүрэн дулаалга хийж, цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Төслийн үр дүнд өрх бүр нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жил тутам 10-20 тонноор бууруулж, эрчим хүчний зардлаа 70 хүртэл хувиар хэмнэж, цаашлаад нүүрстөрөгчийн кредит борлуулснаар нэмэлт орлоготой болох боломжийг бүрдүүлсэн. Төслийг үргэлжлүүлж 2025-2026 онд 1000, 2027-2028 онд 10000 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг байгуулна

Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд эрчим, хүч дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгвэл ирэх онд эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангах зорилгоор Дулааны II, III цахилгаан станцыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж нийт 750 мВт хүчин чадлаар тэлэхээр төлөвлөжээ.

Мөн бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 10 байршилд байгуулж, Налайх дүүргийн дулааны станцыг барьж нийт 1545 мВт-ийн хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлэсөн байна.

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг Морингийн даваа, Цагаан давааны хогийн цэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2025-2028 онд байгуулахаар төлөвлөжээ.  Тендер зарлах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Дээрх төсөл, арга хэмжээнүүдийн үр дүнд 2025-2026 онд 674 өрхийг орон сууцанд, 15000 өрхийг хийд, 1000 өрхийг сэргээгдэх эрчимд хүчинд шилжүүлж, агаарын бохирдлыг 15 хувиар бууруулах зорилт тавьсан.

2027-2028 онд 20,000 өрхийг орон сууцанд, 40,000 өрхийг хийд, 10,000 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлж, агаарын бохирдлыг 48-50 хувиар,

2028-2024 онд 82,600 өрхийг орон сууцанд, 45,000 өрхийг хийд, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэж агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахаар урьдчилсан тооцооллыг гаргажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-20 66.181.161.180

20.000 айлын тоо хэмжээгээр тэр тооны газар чөлөөлөгдөж дарааг йн барилгажилтын талбай болсноор утаа буурна эс тэгвээс утаа буурахгүй шүү Одонтуяа ажаа минь ээ

Avatar

Нэргүй 2024-12-20 139.5.219.71

Хийн түлш чинь аймаар үнэтэй юм биш үү

Avatar

Нэргүй 2024-12-20 139.5.217.219

дандаа худлаа шаана шүү, эд нар

Avatar

И.Норовжав 2024-12-20 76.32.162.139

Гэр хороололыг айл өрхийн утааг халахад цахилгаан халаалалтанд шилжүүлэх нь харьцангуй хямд шийдэх боломж байсаар байхад Яагаад заавал хөрөнгө оруулалт их шаардах төслийг сонгоод байдаг юм . Бөөрөлжүүлэлтийн цахилгаан станцаас нийлүүлэх 150 МВт -ыг зөвхөн Хотын төвийг бүрхдэг утааг гаргадаг гэр хороололын бүсэд ашиглахаар зохицуулах хэрэгтэй . энэ нь бүрэн хүрэлцээтэй шүү.

Avatar

И.Норовжав 2024-12-20 76.32.162.139

хотын даргын утааг багасгах арга хэмжээг хэрэгжүүлж 15000 айлыг хийн түлшинд шилжүүлэх нь нэг үндсэн арга боловч хийн түлшинд шилжүүлэх нь багагүй хөрөнгө оруулалт , хугацаа шаардах ажил юм , Энэ нь гэр хороололын сууршилтай байшинтай айлд тохиромжтой .Хийн нөөцийн сав . халаах хэрэгслэл , плитка, усны нөөцийн сав зэргийн холболтын шугам, монтаажыг хийх шаардлагатай, Хийн түлш нь шатах үедээ өвөрмөц үнэртэй,гаргадаг . Нэг хашаанд байгаа бусад Гэрүүдэд тус бүрд нь тавих болн

Avatar

иргэн 2024-12-20 202.9.46.239

ОРОН СУУЦ НЬ МӨЛЖЛӨГ, ДЭЭРМИЙН ҮНЭТЭЙ БАЙХАД ИРГЭД ЯАЖ ДИЙЛЖ СУУЦТАЙ БОЛОХ ВЭ ДЭЭ……………ЯДАЖ 1М2 НЬ 2,0 САЯ БАЙВАЛ ЯАХАВ ДЭЭ.

Avatar

Зочин 2024-12-20 202.179.25.171

ийм засаг төртэй байхад юу ч сайнаар өөрчлөгдөх боломжгүй. Зүгээр л асар том тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй. Монгол хүн төр барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-12-20 59.153.112.107

Дарга нар утаа, агаарын бохирдлоор бизнес хийхээ л больчихвол асуудал аяндаа шийдэгдэнэ, агаарын бохирдлын эсрэг арга хэмжээг бизнес гэж харж байгаа цагт асуудал шийдэгдэхгүй ээ

Avatar

Дорж 2024-12-20 2.133.133.100

Утааг арилгах гээд зүтгээд зүтгээд олон жил боллоо.
Утаа багасах байтуугай,улам ихсэв.
Утааг багасгах гээд механик арга хэрэглээд нэмэргүй, шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ аваачээ.
Шинжлэх ухааны акедеми утааг арилгах талаар ЯМАР ч ажил хийхгүй байгааг анхаараач дээ.

Avatar

Нэргүй 2024-12-20 103.168.34.12

Эд нарын гоё яриа том том тоонуудад арл түмэн итгэхээ болиод лав 10 жил болж байна. Дуугүй хийхгүй худлаа том юм ярих нь хэнд хэрэгтэй юм. Соц үеийн сайд байсан ааваасаа ядаж суралц

Avatar

Нэргүй 2024-12-20 103.212.119.234

Ингэнэ, тэгнэ г.м. дандаа ирээдүй цагийн үлгэр!!!

Avatar

Зочин 2024-12-20 59.153.113.245

ярьсаар байдаг жишиг тогтсон одоо хэнч үнэмшихгүй наад үлгэрт чинь

Avatar

Нэргүй 2024-12-20 103.57.92.81

үлгэр үргэлжилсээр…

Avatar

Үнэн үг 2024-12-20 103.212.116.218

Заа их шүүмжилдэг хүн хүссэн сайдын суудалдаа хүрсэн бол ярьж байгаагаа хийж үзшшлчихээд л том дугардаа.. Энэ байдлаар бүа хүн амаа Улаанбаатарт чихсэн үр дүн гарах бий дээ.

Avatar

Нэргүй 2024-12-20 103.168.34.60

ter dahin tolovlolt deer ajillaj bgaa companiudiin ded butetsiig hiij ogno geed huursan um bilee. odoo yamar company ter tosold chini ajillah um.

Avatar

Нэргүй 2024-12-20 202.70.43.34

Дэлхийн хаа ч ямар л ХҮН АМЬДАРНА ЯГ ТЭР ХҮН ШИГ нь ОРЧИН бий болж байдаг доо хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж