Шинэ жил, баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн ослын тохиолдол нэмэгддэг. Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар уг ачаалал 20 хувиар буурдаг гэсэн тооцоо бий. Харин Бямба, Ням гаригт дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтгнолоо сэргээсний баярын өдөр арванхоёрдугаар сарын 29-ний Ням гаригт тохиож байгаа. Тус өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэх талаар ЗХУТ-өөс тодруулахад, "Одоогоор дугаарын хязгаарлалт хийх тухай удирдамж, чиглэл ирээгүй байгаа" гэдгийг хэллээ.
2023 оны тухайд бүх нийтийн амралтын өдөр хэдий ч замын ачааллаас шалтгаалан арванхоёрдугаар сарын 29-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхээр зохицуулж байсан юм.
Харин 2022 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлээгүйн улмаас Улаанбаатар хотод тэг зогсолт болж байжээ.
2025 оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:
- Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
- Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
- Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.
Д.Энхбаяр
Нэргүй 4 цагийн өмнө 14.1.81.31
BUTEN SAIND HEZEE UILCHILDEG BAISIIN