Улсын төсөв батлагдсан тул улс төрийн намууд албан тушаалын тохироондоо орцгоожээ. Ялангуяа шинэ оны дараа дипломат албанд халаа сэлгээг өргөн хүрээнд хийхээр болсон байна. Тодруулбал, удахгүй Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудал Засгийн газрын хуралдаанаар орно гэсэн хүлээлт байна. Тиймээс ч, гадаадад Элчин сайд, консулаар явах өргөдлөө халаасалсан хүмүүс Төрийн ордноор багагүй гүйдэлтэй болсон аж.
Улсын төсөв хэлэлцэх үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат албаны цалин маш бага тулд мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсээ алдах эрсдэл нүүрлэснийг сануулж байв. Гэхдээ цалин мөнгөнөөс илүү Монголын дипломат албаны боловсон хүчний нөөцөд сөргөөр нөлөөлж буй гол асуудал нь улс төрийн томилгоо.
Үндсэндээ, Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй дипломат алба улстөрчдийн ураг төрлийн томилгоо, албан тушаалын тохирооны газар болж хувирсан.
Төрийн ордны “тамхины цэг”-ийн мэдээллээр шинээр Элчин сайд болон консулаар 50 орчим хүнийг томилох асуудал улс төрийн намын дарга нарын төвшинд яригдаж буй агаад олон хүн амбицтай байгаа аж.
УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа авч чадаагүй, эсвэл тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон, мөн намдаа хандив мөнгө өгсөн ч жагсаалтын гадуур үлдсэн гэх мэт шалтаг, шалтгаан тоочсон хүмүүс гадаадад Элчин сайдаар явахын тулд намын дарга нараа багагүй шахаж, шантаажилж байгаа гэх мэдээлэл ч бий.
Жишээ нь, Турк улсад Элчин сайдаар явахаар хоёр хүн амбицалж буй нь нэг нь МАН-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл. Нөгөө нь АН-ын гишүүн Ш.Жандос аж.
Германд суух Элчин сайдаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндонг зүтгүүлж байгаа гэх. УИХ-ын сонгуулийн үеэр С.Зоригийн аллагын талаар цуврал ярилцлага хийсэн Ерөнхий сайдын ажлын албаны ажилтан, түүхч Ч.Содбилэг БНАСАУ-ын дипломат ажилтнаар томилогдсон.
Тэгвэл секс скандалын хэрэгт нэр холбогдож, дэлхий даяар дуулиан тарьсан Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонгконгд суух Ерөнхий консулаар, АН-ын гишүүн Ц.Жадамбаад Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод суух Ерөнхий консулаар томилсон. Эрээний консулаар ХҮН намаас н.Лхагвадорж гэж хүн явж байгаа билээ. АН-аас Ц.Буяндэлгэр, Ц.Одонтунгалаг, Д.Эрдэнэбат гэх хүмүүсийн нэр дуулдаж буй. МАН-аас Ц.Цэрэнпунцаг, П.Анужин, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар ч Элчин сайд болох амбицтай яваа бололтой. Ямар ч байсан шинэ оны дараа гадаад томилгооны асуудал улс төрийн хүрээний дуулиант сэдэв болж магадгүй байна.
Б.БАТ
Зочин 3 минутын өмнө 202.126.88.194
дэлхийн улс орнуудад мэргэшсэн дипломат томилоосой улс орны нэр хүнд гадаад бодлого чухал унасан боловсролгүй улс төрчдөө тэтгэвэрт гаргаач ээ
Zochin 12 минутын өмнө 178.51.216.46
Mergejliin hun ne baihgui um chin argagui shuu dee, heden ulsiin ner gutaasan heden avilgachuud iish tiish geh gej, said aa tsalin golhoosoo omno mergejiltenguudee beltgee, zondoo suriya medie gesen zaluuchuud baina mongol ulsad.
Irgen-gadaadaas 1 цагийн өмнө 61.69.80.70
Meregjliin humuusee tomiloochee. Uls turiin tomilgoonuud chini utgaa aldlaa.
Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.242
Турк руу казах хүн явуулж болохгүй. Тэгэх аваас очоод шууд сайн дураараа тэдний тагнуулд элсэнэ шүү. ер нь турк гэлтгүй гадаад харилцааны болон БХ салбарт казах хүн томилох хэрэггүй.
ёстой л үнэн дээ 1 цагийн өмнө 103.57.94.211
Анужин,Цэрэнпунцаг 2- ийг арай эчин сайдаар явуулахгүй байлгүй дээ. Хэрвээ явуулдаг юм бол монголын гадаад бодлого шалан дээр уналаа гэж болно. Шоу хөтлөгч, Наймаа арилжаанаас өөрийг бодох ухаангүй нөхөд ш дээ,
Зочин 2 цагийн өмнө 123.200.37.184
ЭМД-ийн 245тэрбумын хулгайч, Зовидыг 1нүнийг 111саяар эмчилсэн Сарангэрэлийгл элчингээр урамшуудаг томилж бодохгүй. Бусад нь бол дүүрч.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.183.99
ОДОО МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨРГӨН БОЛСОН. ЭД НАР ЯАЛТ Ч ҮГҮЙ УЛСЫН НЭРЭЭР ОЧИЖ БАЙГАА БОЛОХООР ЦААД ХҮЛЭЭН БУЙ УЛС НЬ ХҮНДЭТГЭН АВНА. ТЭГЭЭД ТЭРНЭЭС ЦААШ ЮУ Ч БАЙХГҮЙ
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.37
Үхсн ацны чин элчин сайд. Пайжлж дүүжил
Зочин 2 цагийн өмнө 59.153.113.245
50 хулгайч яавж хүний газар очиж хулгайгаа үргэлжлүүлэх нь
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.163.245
Ter ni uug ni shagnal bolgoj tomildog ym bish. Mongol ulsaa surtachilah, gadaadiin hurungu oruulalt tatah geh met chuhal ajil ym bgaam shd