"Google Maps" гэмт хэргийн нотлох баримт болох боломжтой

"Google Maps" гэмт хэргийн нотлох баримт болох боломжтой

"Google Maps" гэмт хэргийн нотлох баримт болох боломжтой

"Google Maps" камерын машин 2023 оны аравдугаар сард Испанийн хойд хэсгийн Тажуэко хотын нам гүм гудамжинд сэжигтэй зургийг авчээ. Уг зурагт нэгэн эрэгтэй улаан өнгийн Rover машины араар бөхийж, том цагаан шуудайг машины тээшинд болгоомжтой хийж буйг харуулсан байна. Хачирхалтай нь хоёр сарын дараа цагдаа нар уг зургийг илрүүлж, тухайн өдөр камерт дүр төрх нь хадгалагдан үлдсэн хүмүүсийг гэрчээр татсан байна. Учир нь тухайн үед сураггүй алга болсон куб эрэгтэйн хэрэгтэй холбоотой гэж таамагласан аж. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сард тухайн алга болсон гэж бүртгэгдээд буй эрэгтэй хамаатан руугаа "Испаниас явлаа. Энэ гар утсыг хаях болно" гэж зурвас илгээсэн байна. Үүний дараа хамаатанд нь хэтэрхий сэжигтэй санагдсан тул цагдаад ханджээ.

Мөрдөн байцаалтын явцад куб эрэгтэй хуучин найз охин болон түүний шинэ найз залуутай хамгийн сүүлд уулзсан нь тогтоогдсон.  Улмаар арванхоёрдугаар сард тухайн хосыг хүн амины хэрэг, хүний наймааны хэрэгт сэжиглэн баривчилжээ. Учир нь цагдаа нар тосгоны ойролцоох оршуулгын газраас алга болсон эрэгтэйн цогцсыг олсон байна.  Уг хэргийг илрүүлэхэд "Google Maps" үүрэг гүйцэтгэсэн талаар цагдаагийнхан онцолжээ. Гол нотлох баримт биш ч гэсэн зургууд нь мөрдөн байцаагчдад гэмт хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийг илрүүлэхэд тусалсан. Тажуэкод дөнгөж 56 хүн л оршин суудаг бөгөөд "Google Maps" хэргийн сэжүүрийг хадгалж байх боломжтойг баталсан байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж