УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаар бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны дараа гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Стандартын дагуу сайжруулсан түлш хийж байна гэлээ, хаа байна. Амьсгалж байгаа агаараа хар л даа. Бидний уушиг худлаа яриагүй шүү. Хээвнэг стандарт нь дажгүй гээд байх юм. 70 мянган иргэн сонсгол хийх санал гаргаад байна. Олон түмний эрүүл мэнд. Миний өөрийн хийсэн судалгаа байна.
Түүхий нүүрс түлснээс ялгарч байгаа ди митиль сульфат дөрвөн элэгний хавдартай хүн тутмын нэгнийх нь шалтгаан болоод батлагдчихаад байна.
Монголчуудыг хороо гэдэг үүрэг даалгавар авсан юм уу. Гарч байгаа утаандаа Шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэнг хамруулаад шинжилгээ хийж яагаад болдоггүй юм. Олон улсын лабораториудад түлшнээс гарч байгаа хий утааг шалгуулахаар өглөө гэлээ. Зөв, би бол та нарын наад түлш стандартын шаардлага хангаж байгаа гэдэг үгэнд итгэхгүй байна. Та нар арай дэндэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга байна, утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна. Ургийн эндэгдэл, дутуу төрөлт, астам. юу ч болоод байгаа юм. Энэ талаар хийсэн судалгаа юу байна, мэдээлэл өгөөч?
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Таны хэлж байгаа ауудалтай санал бүрэн нэгдэж байгаа. Агаарын бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар олон улсын судалгаа хийгдсэн байдаг. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам хамтран нэг төслийн хүрээнд судалгаа гаргасан. Судалгаа нь хараахан албажаагүй байна. Дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлын улмаас хэдэн хүн нас барсан талаарх тодорхой тоо гарсан. Нийслэлийнн эрүүл мэднийн газрын өөрийн чиг үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа нийт угаарын хийн хордлгын бүртгэл болон нас барсан тоон бүртгэлээр мэдээлэл өгье.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 19-ний 08.00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон 1988 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 38 тохиолдол нь нас баралт. Цаг гаруйн өмнө 39 дахь нас баралтын тохиолдол бүртгэгдээд цагдаагийн байгууллагад мэдээллээ шилжүүлсэн байна.
Агаарын бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг Нийслэлийн эрүүл мэндийн төв голлож зарим судалгаануудыг сүүлийн 10 жилд хийсэн байдаг. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад дотоод орчны бохирдлыг бууруулсан хепо пилтер тавьсан айлуудад хийсэн жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлтийн судалгааг хяналтын бүлэгтэй харьцуулж үзэхэд ургийн өсөлт багассан. Өөрөөр хэлбэл ургийн өсөлт удааширсан гэдэг дүн байдаг. Тухайн үед Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан н.Цогтбаатар нарын хийсэн судалгаа байдаг.
Сүүлийн 10 жилийн байдлаар нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг авч үзэхэд амьсгалын замд сөргөөр нөлөөлж байгаа гэдэг олон улсын мэдээлэл байдаг учраас харьцуулз үзэх юм бол шинээр бүртгэгдсэн уушигны хорт хавдар 2014 онд 140 тохиолдол байсан бол 2023 онд 208 тохиолдол тэгэхдээ дундаа 2008, 2020 онд 189, 191 гэсэн байдлаар огцом биш ч өсөлт явагдаж байна.
Эндээс анхаарал татах зүйл нь мэдэрлийн системд сөрөг нөлөө үзүүлдэгийг тогтоосон байдагтай холбоотойгоор мэдрэлийн системийн эмнэлгүүдийг сүүлийн 10 жилээр авч үзэхэд хүүхдийн аутизмын өвчин 2014 онд 30 бүртгэгдэж байсан бол 2023 онд 1732 бүртгэгдсэн. Шууд өсөлт гэж дүгнэх нь буруу байх, шинэ өвчин учраас илрүүлэг сайжирсан байх. Гэхдээ энэ төрлийн өвчин өсч байгааг харж болно.
Шингэрүүлсэн хийг өвөлдөө 680 доллараар ОХУ-аас худалдаж авдаг
НЭМЭЛТ:
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн банйгын хорооны хуралдаанаар Агаар бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны дараа гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хийн түлш буюу метан хий хаанаас олдов. “Энержи ресурс”-ээс мидлинг авч байгаа юу. Дэгдэмхий бодис чинь мидлингээс гараад байгаа юм биш үү. Дэгдэмхий нь 30 хувь болчихоод байна. Түүхий нүүрс түлдэг уурын зууханд зөвшөөрөл өгдөг. Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн уурын зуух ажиллаж байна вэ?
Нийслэлийн Засаг даргын тамгын газар Ч.Батзориг:
-Нийслэлд сая буюу арванхоёрдугаар сарын 1-нээс “Тавантолгой түлш” компани шилжиж ирсэн. Сүүлийн зургаан жилийн турш “Тавантолгой түлш” компани жилдээ 500 мянга гаруй тонн түлшийг 518 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Борлуулалтын зөрүү 360 мянган төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос санхүүжилтээр авч байна. Улаанбаатар хотоос жилдээ 50-60 тэрбум төгрөгийг 500 мянган тонн шахмал түлшийг агуулах, тээвэрлэх, борлуулалтын ажилтны урамшуулал олгоход зориулж байна.
350 тэрбум төгрөгийг шахмал түлшний санхүүжилтэд олгож байгааг хийн түлш хэрэглэвэл хийн түлш хэрэглэгчдэд олгох замаар богино хугацаанд шийдвэрлэх шийдлийг оруулж ирж байгаа юм.
Метан хийний тухайд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт таван ААН, хоёр улсын хөрөнгө оруулалттай компани бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгээд явж байгаа. Улаанбаатар хотын хувьд хүрэн нүүрсний орд газрыг ашиглаад нүүрсийг гүн боловсруулж, шингэрүүлсэн хий гаргаж авах энэ төслийг хамтад нь явуулахаар төлөвлөж байна. Олон улсын жишиг үнээр тооцох юм бол 10-12 тонн 3000-аас дээш илчлэгтэй хүрэн нүүрсийг гүн боловсруулахад нэг тонн шингэрүүлсэн хий гарч байна.
Олон улсын жишгээр авч үзвэл ОХУ-аас өвлийн улиралдаа шингэргүүлсэн хийг 680 ам.доллараар зундаа 420 ам.доллараар худалдаж авдаг.
Хэрэв Улаанбаатар хот Багануур болон Налайх, Чойрын хүрэн нүүрсийг ашиглаад шингэрүүлсэн хий гаргаж авбал тонн нь 380 ам.доллараар үйлдвэрлэх бололцоотой байна гэдэг урьдчилсан ТЭЗҮ байгаа. Энийг үндэслээд хийн түлшээ эхний гурван жилдээ ОХУ-аас, 2027 оноос Дорноговийн нефтийн үйлдвэр ашиглалтад орвол тэндээс жилдээ 60 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр орж ирвэл дотооддоо 70-80 хувийг хангах бололцоотой гэдэг тооцоо гарсан. Сайжруулсан түлшинд өгч байгаа татаасыг шингэрүүлсэн хийн түлш хэрэглэж байгаа хэрэглэгчиддээ олгоё гэдэг энэ төсөл орж ирж байгаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Дулаан үйлдвэрлэх түгээх хүчин чадалтай 103 аж ахуй нэгжийн 268 зуух угааж баяжуулсан мидлинг түлж байна.
Байнгын хорооны дарга Б.Бейсейн:
-Сайжруулсан түлш стандартын шаардлага хангаж чадаж байгаа юу. Маш их хэл ам дагуулж байна?
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат:
-2019 оноос хойш “Энержи ресурс”-ийн боловсруулж ангилсан мидлингийг ашиглаж байна. Дэгдэмхий бодис ихэссэн тухайд, тухайн стандарт дээр дэгдэмхий бодисын агууламжийг 26 хувиас ихгүй гэж заасан. Бидний хэрэглэж байгаа мидлингийн дэгдэмхий бодис 20-21 хувьтай байна. 2019 онд ирж байсан мидлинг дундаж нь 18.5 хувийн дэгдэмхий гарцтай байсан бол энэ жилийнх 20-22.5 хувь болж тодорхой хувиар өссөн. Эрчим хүчний стандартыг тогтмол мөрдөж ажиллаж байгаа.
Шахмал түлшний чийг 6 хувиас ихгүй гэж заадаг. Үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш стандартын шаардлага бүрэн хангаж гарч байгаа.
Шахмал түлш үйлдвэрлэлдээ хоёр төрлийн барьцалдуулагч бодис ашигладаг. Нэг нь цардуул суурьтай, байгалийн бентонийн гаралтай барьцалдуулагч. Нөгөө нь дотоодын аж ахуй нэгжээс нийлүүлдэг целлиод суурьтай, барьцалдуулагч ашиглаж байна.
Стандартын тухайд байгууллагын стандартыг 2024 оны гуравдугаар сард батлуулаад ажиллаж байна. Барьцалдуулагчийн стандарт Монгол Улсад байдаггүй. Батлуулсан стандартаа Монгол Улсын стандарт болгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Сайжруулсан шахмал түлшийг дотоодын лабораториар шинжлүүлсэн шинжилгээ гарсан ч эргэлзээ байгаа гэсэн учраас гадаадын лабориторид шинжилгээг явуулж, 14 хоногийн хугацаанд танилцуулах үүрэг өгөөд ажиллаж байна.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
-30 мянган айлд зуух өгч байхаар яндангаа буулгасан айлыг дэмжиж болохгүй юм уу. Өмнө алдсан алдаагаа дахин давтсан ухарсан шийдлийг ард иргэд ойлгохгүй байна?
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-32 мянган зуухын хувьд Улаанбаатар хотод амьжиргааны түвшнээс доогуур оноо авсан 94 мянган өрх байдаг. Тухайн айл бүрээр ороод угаартахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахад зуух нь стандарт бус, уламжлалт зуух байгаа. Уламжлалт зуух нь битүүмжлэл алдагдсан, ан цав үүссэн, ашиглалтын шаардлага хангахгүй 72 мянган зуух байна. Зуух шинэчлэх ажил нь агаар орчны бохирдол бууруулах гэхээс илүү зорилтот бүлгийнхнийг угаартахаас амь насыг хамгаалах чиглэлээр хийх ажлын нэг гэж ойлгох хэрэгтэй.
“Том дарга ирсэн тул хурал хойшлуулна гэж юу яриад байгаа юм бэ”
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.19/ хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын мэдээллийг сонсох, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох байсан ч хойшлуулахаас аргагүй болсон тухай мэдээллийг Байнгын хорооны дарга өгөв.
Байнгын хорооны дарга Б.Бейсейн:
-Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газар хоорондын хэлэлцээр гээд ОХУ руу явчихсан учраас албан ёсны чөлөө авсан. “Тавантолгой түлш” хувьцаат компанийн сайжруулсан түлшний нөөц чанарын талаар Нийслэлийн Засаг дарга мэдээлэл хийх ёстой байсан ч газ хийн асуудлаар Бээжинд уулзалт хийсэн Орос, Хятад Солонгос гурван улсын хөрөнгө оруулагчид өнөөдөр 12.00 цагт олон улсын нисэх буудалд буусан. Томчууд нь газар дээр нь очиж танилцаад шөнийн цагаар буцаад явах юм байна. Шинжээч нар нь энд үлдэх юм байна. Тийм учраас энэ хоёр асуудлыг хойшлуулъя гэж байна.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Байнгын хорооны дарга аа, Шадар сайд мэдээлэл өгөх боломжгүй юм байна. Орлож байгаа хүн байдаггүй юм уу. Энэ асуудал чинь дуулиан болоод байхад хэзээ гэж хойшлуулж байгаа юм. Утааны асуудлаар хотын дарга мэдээлэл өгөх ёстой биш үү?
Байнгын хорооны дарга Б.Бейсейн:
-Шадар сайд өчигдөр орой УИХ-ын даргад хэлээд чөлөө авсан. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Орос руу явсан. Х.Нямбаатар даргын тухайд гурван улсын хөрөнгө оруулагч нар нь ирсэн байгаа юм байна. Газны асуудлыг шийдье гэсэн юм байна. Томчууд нь шөнийн цагаар буцаад явах юм байна. Шинжээч нар нь үлдээд газар дээр нь танилцах юм байна. Орлогч нь ирчихээд байна.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Б.Бейсейн дарга аа ингэж асуудалд хандмааргүй байна. Томчууд ирсэн учраас хурал хойшлуулна гэж юу байдаг юм. Томчууд гэж хэн юм, ард түмэн чинь хамгийн том нь биш юм уу. Энэ Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлооос болоод амьдрах эрх зөрчигдөөд үр хүүхдийн ханиад томуу хатгаа дийлдэхээ байлаа гээд яриад байхад том дарга ирсэн учраас хурлыг хойшлуулна гэж юу яриад байгаа юм.
Ямар үндэслэлээр хойшлуулаад байгаа юм. Наад дарга нарыг чинь орлодог үхмүүс байдаггүй юм уу.
Байнгын хорооны дарга Б.Бейсейн:
-З.Мэндсайхан гишүүн ээ тантай санал нэг байна. Асуудлыг шийдсэн компанийн захирлууд ирсэн юм байна. Уучлаарай томчууд гэж ярьсанд. Тэр хүмүүс нь газар дээр нь танилцаад оройдоо буцах юм байна. Дараагийн Байнгын хорооны хурал дээр танилцуулъя гэсэн.
Утааны асуудлаар ажлын хэсэг байгуулъя гээд даргын зөвлөлийн хурлаар шийдсэн. Ажлын хэсгийг томилоод ажиллуулж байх хороонд дарга нар ирсэн хойно нь мэдээллийг сонс ч болно.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Ингэж хариуцлагагүй ажилламааргүй байна. Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан нэг нөхөр ард түмнээ тавлаад зогсож байна лээ шүү дээ. “Утаа мэдрэгчээ ашиглахгүй байгаагаас утаа нэмэгдчихлээ, дийлдэхээ байчихлаа. Утаа мэдрэгчээ хадганд ороогоод хураачихсан учраас утаа нэмэгдээд байгаа юм аа” гэж. Ийм байдлаар утаанд хандаж байгаа дарга, “Том дарга ирсэн учраас утааны асуудлыг хойшлуулъя” гээд сууж байдаг Байнгын хорооны даргатай явахгүй шүү.
Нийгмийн бухимдал болсон асуудлыг шийдвэрлье . Ямар асуудалтай байгааг ард нийтэд нээлттэй мэдэлэл өгье гэж Байнгын хорооны хурлыг зарласан болохоос биш хэн нэг том дарга ирлээ хуралдаанаа хойшлуулъя гэж байгаа бол та наад Байнгын хорооны даргын албаа өг.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин сэргээн байгуулах шийдвэр гаргасан. Хорооны гишүүдээр Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга, Онцгой байдал, цагдаа гээд нэлээд хэдэн байгууллагаас төлөөлөл орсон. Ажилдаа орсон.
Хийх ажлуудаа эрэмбэлсэн. Дунд, богино, урт хугацаанд ямар ажил хийх юм бэ гэдэг төлөвлөгөө гаргаж, нийслэл аймаг дүүрэгтэй уялдаатай ажиллана.
Хороог татан буулгаж, нийслэлд шилжүүлсэн ч уялдаа холбоогүй байна, дэмжлэггүй байна гэж үзсэн. Агаарын бохирдлын хэмжилтүүд олон янз байна гэдэг гомдлыг иргэдээс ирүүлж байгаа. Эргэлзээг тайлна. Түлшний талаар мэдээллийг өгнө, мөн чанар, стандартын шаардлага хангаж байгаа юу гэдэг дээр ажиллана.
Цаашлаад дулаалгын асуудлыг яаж шийдэх юм. Хийн асуудал руу яаж шилжих юм гэдэг асуудлыг шийднэ. Түүхий нүүрсийг зөвшөөрөлтэй бөгөөд зөвшөөрлгүй түлж байна. Зөвшөөрөлтэй түлж байгаа хэсгийг хэрхэн яаж технологийн шинэчлэл хурдан хийж утаагүй болгох вэ. Зөвшөөрөлгүй нүүрс түлж байгаа хэсэг дээр хэрхэн захиргааны арга хэмжээ авах вэ гээд ажлаа төлөвлөөд ажиллаж байна.
Байнгын хорооны хурал үргэлжилж байна.
Г.ХОРОЛ
Мянгат 2024-12-19 66.181.179.69
Мэндээ микрофон ирсэн даруйд нь ПОПРОХ-оо мэднэ гэдэг Ховд зан.За ингээд л яваад байна шүү дээ.Юм хийх гээд ч чадахгүй ч зөв цагт нь зөвөөр л попорно шүү .Амжилт
Mongol hyn 2024-12-19 122.201.31.24
malnuud gsnees bid nar songuuliar neg hudal ygeer tsadaj uvul bolhoor aluuldag mal boljdee
Mongol hyn 2024-12-19 122.201.31.24
hooe hoe malnuudaa 1jild zarah tylshnii munguur shine tsahilgaan stants bariad ail bolgond tsahilgaan halaaguur tavichih yumiig naad tomchuudiin gulugnyyd meddeg ch medeegyi yumshig bdgiig ergyynyydee medehyy.sayhan albaar utaag nemeh zorilgoor tognii ynen nemseniig harsan bizdee.odoo ch togoo tasluulaad bgaashd.tsahilgaan halaaguurtai ailuud yndand gargargaj bnashdee ergyy malnuudaa.ene zohiomol utaajuulalt.hyrelsukh mcm 2t mash ashigtai biznes yvaad bna
Tomchuud 2024-12-19 122.201.31.24
mongolchuud jijig gadniihan tomchuud bolhoor tomchuudruu zugtajee
Нэргүй 2024-12-19 139.5.219.231
Гоё гоё юм яриал байхын үхэцгээхээсээ өмнё хурдан хийгээч ….
Нэргүй 2024-12-19 202.131.234.123
бээжингээс монголыг хороо гэдэг даалгавар аль 200 жилийн өмнө аваад гүйцэтгэсээр байгаа шүү дээ.
Нэргүй 2024-12-19 122.201.31.207
Ард түмний нэр барьж Томроод байгаа нь Мэндсайхан болхоос, бусад нь ажилаа л ярисан байна. Урьж авчирсан гадны тэр хүмүүст очоод нэг томроодхооч, мэндээ…
Нэргүй 2024-12-19 203.91.115.43
ганц нэг хүн нзөв ярих юмаа .нэг бидний дээр заларсан новшнууд н өөрт н идэх хоол гарахгүй юм бол ямар ч зөв зүйлийг дэмжихгүй. магадгүй өөрт н үлдэх хоол харагдвал хортой байсан ч зөвшөөрнө. энэ өчүүхэн сэтгэлээ хаана хаанаа больчихвол монгол утгаараа хөгжөөд л явчихна
Utaa 50% buursan bga shuu 2024-12-19 202.21.107.3
utaa 50% buurchihaad bhad yu yriad bgaa tenwg ve.haana tiim utaa bnaa.nud ni haranhuiltsan humuus bas bhiimaa kkk
Нэргүй 2024-12-19 202.55.188.125
энэ нээрээ хор байх шиг бн
Нэргүй 2024-12-19 202.131.234.123
хүчилтөрөгч ихэдвэл бас л хор: аливаа зүйл зохистой буюу байгалаараа таарч тохирсон хэмжээндээ байхад л цэвэр байдаг юм.
Нэргүй 2024-12-19 103.212.119.234
Эд нарын ярьж байгаа юм нь дандаа ирээдүй цагт хийнэ, ашиглалтад оруулна, барьж байгуулна г.м. хий хоосон хөөс яриад одоо цагт амьд хөрсөн дээр буух юм огт алга?!! Мал байсан бол Мах комбинатад тушаачихмаар турсаганууд юмаа!!
Зочин 2024-12-19 66.181.176.184
Утааг танхимд хуралдаад шийдэхгүй 30 жил боллоо, Үйлдвэр дээр нь очоод Булхайг илчил, нэгжлэг хий, хорт бодисыг ирүүл, гардан хийгчдийг байцаа, шинжил, нууцаар мөрдөн шалга, хууран мэхэлж мөнгө идэж буй санхүүгийн баримтыг үз, орлого, зарлагыг баримтаар хянах гээд олон юм хиймээр байна.
Иргэн 2024-12-19 90.188.247.152
Тэр дотоодын компанийн нийлүүлж байгаа целлойд гэх барьцалдуулөгчид учир байгаа биш биз? Целлойд гэдэг чинь хуванцар штг юм биш үү? Нэг сонин үнэр үнэртээд байгаа?
Бодол 2024-12-19 202.9.46.187
Энэ Чинбүрэн гэж эргүү юм. Хаана сэвчих сэдэв байна хайгаад л явах юм. Учрыг нь сайн мэддэг юм уу даа хөөрхий худлаа далдагнаж нэр хүндээ өсгөх гэдэг юм шиг байгаан. Аргагүйдээ өөрөө сэтгэж ажил хийж чадахгүй байх. Сайхан эмчээ хийгээл байж байхгүйдээ хүний эго гэж … Төрийн хүн төрдөг…
Нэргүй 2024-12-19 192.82.64.153
Чинбүрэн луйварчин түмний мөнгөөр баяжсан чи хагалгаа болгонд мөнгө авдаг байсныг чинь мартаагүй үр чинь үйл лайги й н эдэлэнээээ
Нэргүй 2024-12-19 172.59.185.80
zuuh taraaha zogso hiigeer gallaad ub d shahmal tulsh nuusee horilson togtool garga albadan nuulge
Нэргүй 2024-12-19 139.5.218.178
хороо байгууллаа шинэчиллээ гээд л бөөн хуралдсан хүмүүс.үр дүн хаана байна.цаг хугацаа өдөр хоног нөхцөөсөн албан тушаалдаа дулдуудсан эрх мэдэлтэнгүүд олширчээ.ингэж алиа салбадай болж байхад чинь улс орон сүйдэж гүйцлээ.хариуцлага тооцож байгаа хүн байнауу.
Иргэн 2024-12-19 66.181.161.106
Монголчуудыг хороо гэдэг даалгавар авсан нь ч үнэн.биелүүлж ч байна даа
Зочин 2024-12-19 66.181.179.56
Хадагандаа ороод далд хийцэн гэж ард түмнээ улаан цайм доромжилж байгаа нөхрөө дуудаж авчираад ард тумний нүдэн дээр ажлаас нь халаач эсвэл нэг том нөхрийн цүнк баригч юм уу? энэ нөхрийнхөө учрыг олж ард түмэндээ мэдэгдсэн дээр болуу!!!
Нэргүй 2024-12-19 66.181.176.37
чи ч бас монголчуудыг мөн ч их хороосон шүү дээ хавдрын эмнэлгээс савраа тат тэр танай болгон хулгай хийдэг үхэхийн газар биш . харин сайн хими тариа оруулж ирэх гэхээр чиний эхнэр чиний байгуулсан зохион байгуулттай бүлгүүд оруулахгүй оруулаад ирвэл хамаг сайн болгоныг танай бүлгийн харьяа хувийн эмнлэг бүгдийг авна дараа нь мөнгөтэй улсуудыг өндөр үнэтэй эмчилгээ хийдэг ч үхэн дээ
zochin 2024-12-19 76.130.42.82
Ailuudaa salhin deereesee holduulah bairshil yaridag hun neg ch baihgui bna.Odoo yu ch tsetserheed hereldeed ch nemergui yu bna gej oilgoloo
Нэргүй 2024-12-19 66.181.188.105
Цэцэрхэгчид олширч, хийдэг нь цөөдөж. байнаа. Өвлийн хэдэн сар нийслэлд автомашин оруулах/орон нутгаас, гаднаас г.м./-ыг өндөр хураамжаар хязгаарлах, гэр хороололд дугуй, хог их түлж байгааг зогсоох. Ингээд болоо, утаа 70-80 хувь буурна
Нэргүй 2024-12-19 139.5.219.64
Чинбүрэн энэ удаа зөв ярилаа.
Zochin 2024-12-19 66.181.161.157
Beisen gedeg hasagiig zailuulaach eh ornoosoo urvasan kazakstand bgaa Jekei pizdagiin far hul medeelel damjuulagch shuu, hasguud eh orongui sheesnuud
Нэргүй 2024-12-19 66.181.190.178
hytadad baisan bol ene darga nar bugd tsaazaar avhuulsan bgaaa
Нэргүй 2024-12-19 66.181.185.214
хэндээ ч хэлээд байгаа юм. Аутизм дэлхий даяараа л нэмэгдсэн
зочин 2024-12-19 139.5.216.165
…..ухна ишигний зовлон мэддэгггүй гэдэг шиг төр улсад болж буй чухал асуудлыг хэнээс ч илүү мэддэг байж цаг зуурын чухал асуудлыг шалтаг болгох хэрггүй л юмсан..нас залуу цус шингэн гэж л ярьдагдаа…энэ утаанд санаатай нөлөөлөл л гараад байна даа…тэгээд чичрээд яаруу бусдад буруу тохдог ч муу уламжилалт арга шүү дээ..нөгөө ТАНК шиг….
Ногоон иргэн 2024-12-19 202.9.41.43
Гэр хорооллоо нарны дэлгэцээр цахмлгаанжуулж халаагчтай болгох төсөл ипотекээр хэрэгжүүлж жинхэнээрээ утаагүй болох шийдэл байж болох юм.
Нэргүй 2024-12-19 66.181.161.158
p***a naad horoo boliochoo nvvrsee tvlii hezee bhdaa nvvrs tvlj bhad engej homgorlon ugaartaj blaa 90onoos ene shahmal garj irhees umnu zvw zvgeer tvleed boloodol bsan utaa bol medeej garjil taarna ene hotchin achaalalaa daahgui bnashdee huduunuus Jild hechneen ail urh hotruu orj irj bna ter hereeree yandan nemegdjil taarna bizdee gelee geed iim horoor ard irgediig homgorlon ustgah vil ajilgaag hiij bolohgui bizdee ene bol hytaduudiin hiij bgaa ajilgaa mongolchuudiig turiin albaduudaar in ustga
Нэргүй 2024-12-19 213.230.100.22
өвөл болохоор хамар маань өвддөг, хамрын нүхээ хааяа бөглөдөг, тэр нь арай тусалдаг ч сүүлдээ харшил дээр халдвар нэмэгдэж антибиотик уусаар байгаад сүүлдээ ч Монголоос зугтахаас өөр аргагүй болсон, уг нь орон сууцанд амьдардаг
зочин 2024-12-19 139.5.216.165
….Энэ ч том шалтаг биш шүү!!..ядаж хөдөө гарчихгүй дээ.. ямар нутаггүй биш….овоо бантан хийгээд авсан хэдээрээ харьд байхдаа зүгээр л суугаач!!
иргэн 2024-12-19 59.153.113.113
дотоодын аж ахуй нэгжээс нийлүүлдэг целлиод суурьтай барьцуулдагч нь бас л хятадынх л байгаа ш дээ.
Нэргүй 2024-12-19 103.212.117.75
манай тагнуулыхан eр нь юу хийдэг хүмүүс вэ. улс орон нь доройтоод, гадна гар хөл ихсээд, нийт ард түмнийг хорлох зүйл бүтээгдээд тараагдаад байхад зүгээр л суугаад, улс төрчдийн үгээр гар хөл болоод чимээгүй л байгаад байх юм. ямар нэг зангарагтай юм хийгээч. тагнуул нэрнээс цаашгүй. энхсайханы ЗГ үeд яасан, чимээгүйхэн татан буугдчихсан, инээдтэй. дараа нь төрийн нууц задархад задалсан хүнийг хорихгүй бүр өөгшүүлээд явуулчихсан. яг уос орны төлөө юу хийдэг байгууллага вэ
Нэргүй 2024-12-19 202.9.41.100
Мэндсайханы үгийг сонсоод бүр хайр хүрчихлээ. Хүн болгон ингэж боддог бол ядуус бид та нарыг УИХ-д сонгоод л байна. Гэхдээ Нямбаатар ирээгүй гээд асуудлаа мөн хүнд байдлаас гарах зөв гарцаа орхигдуулж болохгүй. Маргааш нөгөөдөр дахин хэлэлцүүлж болно. Цаг хугацаа бол байна. Хөрөнгө оруулагч нартай уулзах нь зөв юм. Завгүй хүмүүс хэцүү. харин утааны асуудал бол биднийг хүлээж л байна
зочин 2024-12-19 66.181.181.222
Хартн ч бүр бөөлжис цутгаж б**с улайлаа. Хүний үгэн дээр дөрөөлж худал попорохоос өөр юу хийдэг хүн бэ
яг л худлаа яриад байнаа.Нямбаатар 2024-12-19 103.57.94.211
Үнэнхээр Хятад,Солонгосоос хүмүүс ирсэн үү???. Хүдлаа байх магадлал их байна Манайд утааны асуудал дэгдэнгүүт Хятад,Соолонгос нөхөд та нарийн хуралдаа ирэхээс хурдан ирсэн гэх бас онгоцны буудал дээр уулзаад тэндээсээ оройн нь буцна ч гэхшиг үнэмшихэд бэрх юу яриад байнаа.Нямбаатарын нүүрийг хараад буцахаар ирсэн үү?эсвэл мэргэжлийн шинжээчдээ замдаа төөрчихөж гээд Нямбаатарт дарга нар н биеэр хүлээлгэж өглөө гэж ойлгох уу?Ажлаас зугтах, худлаа ярихдаа гарамгай ах,дүү 2-т итгэх үнэхээр бэрх.
зочин 2024-12-19 66.181.183.12
Монголчууд хэрүүлд яасан дуртай юм бэ Хэвлэлийнхэн ч яасан их дэвэргэх юм Хэрүүл ихсэхээр ажил сайжирдаг бил үү Тэвчиж сур Өнөөдөр үхчих гэж байгаа юм шиг цухалдаад хэрэггүй Иргэдэд сайн хүн болох гэж жүжиглэх хэрэггүй Энэ асуудлыг урьдчилан харж а бага дээр нь засуулахгүй яасан юм Өнөөдөр хэрэлдээд өргөс өвах юм шиг хялбар засрах зүйл биш Ажлаа мэддэг хүмүүсийг хамаагүй халж сольж галзуу мэт авирлаж болохгүй Байдлыг бүр муутгаж болохгүй Тогтож хайрла
зочин 2024-12-19 66.181.184.100
Ойрын жил гайгүй байсан энэ жил их мэдрэгдэж бна Гишүүн ултай суурьтай ханд олон хүчин зүйлээс шалтгаалж утаа угаар бохир үмхий үнэр гарч байгаа ганц нүүрснээс биш шүү Хийн хоолой орж ирвэл нөхцөл өөр болох байх
Нэргүй 2024-12-19 202.9.41.37
Үхсн ацны томчууд өчүүхн жижиг манж х***а зулбасгууд ийм юм яридийн. Гажиг шаарууд сураггүй зулбасгууд
Зочин 2024-12-19 59.153.113.245
чухал асуудал хэлэлцэх үеэр яг хариуцсан дарга нар нь бултдаг моод гарчээ оюунэрдэнээс эхэлсэн шүү
зочин 2024-12-19 66.181.183.12
Хэн зугтсан юм Чухал ажил гараад энэ хурлыг түр хойшлуулах шаардлага гарсан байна Ганц хоногийн дотор үхчих сүрчих гээд байгаа юм уу Бусдыг гутаах нэр төрийг харлуулах зэрэг хорон явуулга хийх зорилготэй бүлэг чононууд манайд бий
Нэргүй 2024-12-19 66.181.179.132
газын асуудлаа шийдэх гэж бгаа бол хурлаа хойшлуулах нь зөв
Нэргүй 2024-12-19 66.181.183.195
хятад авахгүй шд. манай хэрэглээ өчүүхэн. шал дэмий. тэнд бас нэг нефьт боловсруулах үйлдвэр барих гэсээр хэрэггүй болчлоо л гэсэн.
Нэргүй 2024-12-19 66.181.183.195
утаа харагдсан харагдаагүй ялгаагүй со2 ялгаруулна. авч чадахгүй покрышкээ түлнэ. зүгээр төсөл тэзү мөнгө идэх.
Нэргүй 2024-12-19 43.242.242.59
З.Мэндсайхан чи битгий худлаа сүржигнээд бай. Утаа сая бий болчихоогүй. Сүүлийн 20 гаруй жил байж л байсан. Ганц хоёр хоног хүлээлээ гээд утаанд ямар ч өөрчлөлт орохгүй. Харин гадаадын хөрөнгө оруулагч нартай уулзах нь амин чухал асуудал шүү дээ. Худлаа попрохоо болиоч чи. Ард түмэн хамгийн том дарга ч гэх шиг. Үнэн попордог нөхөр байна. Попорч бусдаас оноо авч л байвал улс орны эрх ашиг Мэндсайханд хамаагүй л дээ.
Нэргүй 2024-12-19 103.140.10.214
Энэ Мэндсайхан хүүр чинь өмнө нь сайд ЗГ.ын гишүүн байсан л биз дээ тэгэхдээ юм хийх нь яасын с** чинь
з 2024-12-19 202.126.89.134
хэдэн мянган хүн утаа мэдрэгчээ хадганд боосон юм бэ тодорхой тоо байна уу