Винисиус Жуниор оны шилдгийн шагналаа "жижиг" алтан бөмбөгөөр мялаав

Винисиус Жуниор оны шилдгийн шагналаа "жижиг" алтан бөмбөгөөр мялаав

Винисиус Жуниор оны шилдгийн шагналаа "жижиг" алтан бөмбөгөөр мялаав

Испанийн Реал Мадрид клуб Fifa-ийн тив хоорондын цомын тэмцээний финалд Мексикийн Пачукаг хожиж түрүүллээ. 2022 оны дэлхийн аваргын финал болж байсан Катарын Лусиал цэнгэлдэхэд болсон тоглолтын эхний хагаст Килиан Мбаппе гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан юм. Энэ л цэнгэлдэхэд тэрбээр хоёр жилийн өмнө дэлхийн аваргын финалд Аргентины эсрэг хет-трик буюу гурван гоол оруулж байсан түүхтэй.

Харин хоёрдугаар хагаст Родриго болон саяхан Fifa-ийн оны шилдэг болсон Винисиус Жуниор нар гоол оруулж, багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Цагтаа Эвертоны бүрэлдэхүүнд Английн Премьер лигт дуутай, шуутай явсан Саломон Рондон Реал Мадридын хаалганд гоол оруулах дөхсөн ч хөндлөвч садаа болов. Ийнхүү тоглолт 3-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн аж.

Fifa-ийн зүгээс клубуудын ДАШТ-ээ илүү өргөжүүлж, ирэх зун 32 багтай том тэмцээн АНУ-д зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл хуучин клубуудын ДАШТ-ийг орлох тив хоорондын цомын тэмцээнийг энэ жил анх удаагаа зохион байгууллаа. Тив хоорондын цомд таван тивийн клубуудын аваргууд өрсөлдөнө.

Конкакафын аварга Пачука клуб хагас шигшээд Африкийн аварга Египетийн Аль-Ахлиг хожжээ. Харин Реал Мадрид шууд финалд тоглосон гэнэ.

Тэмцээний алтан бөмбөгийн эзнээр Винисиус Жуниор, мөнгөн бөмбөгийн эзнээр Федерико Вальверде, хүрэл бөмбөгийн эзнээр Пачука багийн Элиас Монтиэль гэх 19 настай хүү тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж