Сербийн нийслэл Белград хот ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх иргэдэд нийтийн тээврийг үнэгүй болгож байна. 1.7 сая хүн амтай Белград нь газар доорх тээврийн системгүй Европын цөөн хэдэн нийслэлийн нэг. Люксембург болон Эстонийн Таллин зэрэг нийтийн тээврээ үнэгүй болгож байсан Европын орон хэд хэд байдаг.
Белградын хувьд автомашин ихтэй, иргэд нь зам дээр хэдэн цагаар түгжирч зогсдогоороо алдартай. Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Белградын автомашины тоо 250 мянгаар нэмэгджээ. 2021 оны байдлаар Белградын бүртгэлтэй автомашины тоо нь 640 мянга давсан байна. Харин нийт Серби улсын хэмжээнд бүртгэлтэй автомашины тоо 2023 онд 2.8 сая дөхжээ.
Эрх баригчид 2030 он гэхэд метроны систем нэвтрүүлнэ гэж үзэж буй ч өнөөдрийг хүртэл олон төрлийн бэрхшээлтэй тулгарч, хойшилсоор байна. Үүний зэрэгцээ 2027 он гэхэд хотын автобус, трамвай, троллейбуснуудад нийтээр нь парк шинэчлэл хийх амлалтыг эрх баригчид өгчээ. Белградын трамвайн систем 1892 онд анх үүссэн бөгөөд 127 км урттай. Хотыг сүлжсэн уг систем нь Европтоо хамгийн урт сүлжээнд тооцогддог.
Нэргүй 2024-12-19 202.55.191.130
xxe
Нэргүй 2024-12-19 74.14.152.237
тэгээд түгжрэл байxгүй болоx юм байна
Нэргүй 2024-12-19 74.14.152.237
нээрээ үнэгүй болгочиxвол xэн машиний татвар бензин төлөxийн төлөө машин авав гэж
үнэн 2024-12-19 66.181.186.142
Серби улсын газар нутаг нь Монголын нэг аймагтай л тэнцэхээр жижигхэн шүү. Тэгсэн мөртлөө Белград хот нь Улаанбаатараас 3 дахин том., явган хүний зам хот нь гудамж нь хүн амьдрах маш таатай хөгжсөн,
Нэргүй 2024-12-19 202.9.41.79
Оркийн улсыг дагалдахаар яг х****л хүрсэн юм шиг бөглөрч, түгжирч, гацаж, дарангуйлагчтай болж, эцэст нь модоо барьсан гуйлгачин болдог.
nergui 2024-12-19 72.229.163.156
Ulaanbaatar niitiin teevriig unegui bolgo.
зочин 2024-12-19 66.181.183.12
Монголд нийтийн тээврийг үнэгүй болгох боломжгүй Учир нь бид архи ууж хэрэлдэх өөр хоорондоо дайсагнахаас өөр зүйл хийх чадваргүй Эх оронч сэтгэлгүй Боломж л гарвал хувиа хичээнэ Амрыг эрнэ Бусдаар тэжээлгэхийг бодно Залхуурна Хулгай луйвар хийгчид арчаагүй хүмүүс их Хөрш орнуудтайгаа дайсагнаж мулгуу аьирлана
Нэргүй 2024-12-19 43.242.242.59
Манай Улаанбаатарын машин 803 мянга давсан. Белград бол цөөхөн машинтай юм байна. Тэгээд манайх шиг түгжирдэг юм байна.Метро хэрэгтэй дээ
Нэргүй 2024-12-19 202.55.191.130
ja damjuulaya