Сирийн де-факто шинэ удирдагч Ахмед аль-Шараа буюу Абу Мохаммед аль-Жолани ерөнхийлөгч асан Ассадын дэглэмийг нуран унагаасныхаа дараа анх удаа олон улсын хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр Сирийг сэргээн босгох, олон улсын хориг арга хэмжээг цуцлах шаардлагатайг онцолсон бөгөөд Ассадын дэглэмийн үед зовж шаналж байсан ард түмэнд шударга ёсыг цогцлоож өгөх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд Аль Каида бүлэгтэй холбоотой байснаас болж алан хядагч гэж олон улсад тодорхойлогдож байсныг буруутгасан байна.
Тэрбээр хэлэхдээ "Бид энгийн иргэдийг онилдоггүй. Сирийн бүх нийгэмлэгтэй хамтран ажилладаг. Дарангуйлагчийн дэглэмийн үед Аль Каидагийн тусламж хэрэг болсон ч хэзээ ч тэд нартай хамтарч халдлага үйлдэж байгаагүй. Бид бол тусдаа бүлэг. Бид дарангуйллыг нуран унагаах зорилго тавьсан хувьсгалчид" гэжээ.
Тэрбээр мөн олон улсын хамтын нийгэмлэгийг Ассадын дэглэмийг мөрдөн шалгаж, ард түмний хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авахад туслахыг уриалсан байна. Израилийн талаар Ахмед аль-Шараа хэлэхдээ, Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчин байхаа больсон тул энх тайвныг илэрхийлнэ гэжээ. Хамгийн гол нь Сирийг бусад улс оронтой дайтахад хүргэхгүй гэдгээ Ахмед аль-Шараа амласан байна. Үүний хүрээнд курд дайчид салан тусгаарлахыг эрэлхийлэхгүй л бол хамтран ажиллаж, шинэчилсэн олон үндэстний засгийн газар байгуулах хүсэлтээ илэрхийлсэн юм. Ахмед аль-Шараа институцуудыг сэргээн босгох, шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах, дүрвэсэн сиричүүдийг эргэж ирэх асуудлыг зохицуулахад гол анхаарлаа хандуулж байна. Идлиб дэх түүний бүлгийн засаг захиргаа Ассадын дараах засаглалын загварыг санал болгосон хэдий ч Ахмед аль-Шараа Сирийн ирээдүйг цогцоор нь бүрдүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг онцолжээ.
Түүний хувьд Сирийн олон ургалч үзэл, соёлын олон талт байдлыг тусгасан засгийн газар бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.115.82
Харуулах боломжгүй.
Sayhan hvnii tolgoi tasdaghvmvvs bsan daa.ogt oor hvmvvs bolson itgehgui ee 22 минутын өмнө 202.131.225.197
Ene teoristud odoo uls oroniig udirdaj chadan gej uu dee. arai l hudalaa dee.Ed nar erh medeld ochiod hvmvjsen gehed ogt itgehgui ee> Siri ulsiig dampuuruulij haylaa daa ed nar. odoo uls oron dahj sehegui l dee..
Бодоо 2 цагийн өмнө 202.9.47.39
Ахмед аль-Шараа буюу Абу Мохаммед аль-Жолани ЧАМАЙГ ҮХЭЛ ХЭЛЭЭЖ БАЙНА…
Haha 1 цагийн өмнө 103.168.34.27
GAAGIIN SHUUHEER ORUUL ZA