Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийг Эрдэнэс Оюу Толгой ХХК- хэрэгжүүлэхээр болж энэ хүрээнд Оюу толгой компани ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэн, Монхидро констракшн ХХК төслийн ТЭЗҮ-г боловсруулахаар шалгарсан.
“Хэрлэн Тооно” төсөл нь Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 2 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум, Дорноговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 3 сумын газар нутаг буюу Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүс нутгийг хамарч буй. Төсөл хэрэгжсэнээр Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, газар тариалан, уул уурхайн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны эх үүсвэрийг шийдвэрлэх ихээхэн ач холбогдол бүхий төсөл юм. Төслийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас төсөл хэрэгжих бүс нутгуудын удирдлагууд, иргэд олон нийтэд “Хэрлэн Тооно” төслийн талаарх мэдээлэл өгөх ажлыг өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн зохион байгуулж Хэнтий, Дорноговь аймгийн сумдад ажилласан бол энэ удаа төслийн танилцуулгыг Өмнөговь аймагт зохион байгууллаа.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат болон аймгийн бусад албаны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр “Хэрлэн Тооно” төсөл хэрэгжсэнээр Говийн бүсийн усны тулгамдсан олон асуудал шийдэгдэж, эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг бий болгох боломж бүрдэх юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, уул уурхайд ашиглагдаж буй гүний усны хэрэглээг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээхэд чиглэсэн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэнэ. Тиймээс төрөөс баримталж буй бүсчилсэн хөгжлийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хэрлэн Тооно” төслийг хэрэгжүүлэхэд талууд бүх түвшинд хамтран ажиллах хэрэгтэй байгааг онцоллоо.Харин орон нутгийн удирдлагын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Нэргүй 2024-12-19 139.5.219.240
Авилгач авгай авилгаа хийгээд л явсаар байгаа юм уу
Иргэн 2024-12-19 202.9.40.181
Уул нь маш хэрэгтэй төсөл. Тэгэхдээ яг өнөө үед амьдарч байгаа бид хийж чадах хүмүүс биш байх. Ямарч байсан энэ ажлыг хариуцаж чадах хариуцлагатай хүн байхгүй! Энэ бол өнөөдрийн үнэн.
Нэргүй 2024-12-19 103.57.93.49
TUN YAARALTAI HIIH HEREGTEI MONGIIG NI ZUUN OMNOD AZIIN ORNUUDAAS GARGUULAH HEREGTEI MANAI SHAR SOROON SHUURAGA TER ORNUUDAD NOLOOJ BAIGAA HERLEN GOLIIG HYATADUUD HIL GARHAD GORIH BOLTOL NI ASHIGLADAG
Нэргүй 2024-12-19 103.168.34.48
gunii usaa ashiglaad duustsan um bhdaa
Зочин 2024-12-19 49.0.138.173
Хэрлэн голын усыг хөрсөнд шүүрүүлж, агаарт ууршуулж усны болгох аюултай төсөл тул маш болгоомжтой хандар хэрэгтэй
Нэргүй 2024-12-19 202.9.41.100
Уул голын усыг нөөцлөөд улмаар Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгийн усны зарим хэрэгцээг хангаад явбал Монголд хэрэгтэй юм. Цаашдаа Ховдын Булган гол, Хэнтийн Онон гол, Туул гол дээр ус нөөцөлж өөрсдөө хэрэглэж байвал ашигтай юм. Газар тариаланд ч хэрэглэнэ. Иргэдийн хэрэгцээнд ч хэрэглэнэ. Анх санаачилж байхад аварга Бат-Эрдэнэ эсэргүүцээд байсан санагдах юм.
Нэргүй 2024-12-19 43.242.242.59
Энэ бол маш хэрэгтэй төсөл байна. хэрлэн голзүгээр л Хятад рууурсаад явчихдаг. үүнийг болиулж ядахдаа 20 хувийг нь монголын хөрсөнд шингээе гэж байгаа юм байна. Худлаа эх орончид үүнийг эсэргүүцнэ. бас хятадын талыг барьсан эх орончид бас эсэргүүцэж жагсаал цуглаан хийнэ. үүнийг үл тоож төслөө хэрэгжүүлээрэй. БНХАУ төслийг эсэргүүцэх байх. Гэхдээ аятайхан тайлбарлаж ойлгуулахад болно. Гол мөрөнг хаагаагүй бол болно. Илүүдэлл усыг л нөөцлөх юм
Нэргүй 2024-12-19 202.126.90.212
Shal hudlaa ingej mungu ugaadag Myagmar natiog tsagdan horij shalgah hereggei
Нэргүй 2024-12-19 59.153.112.225
Болтугай.Мөрөөдхөд мөнгө төлөхгүй.