"Берун ложистик" компанийн галд өртсөн 2 ажилтан нас баржээ

"Берун ложистик" компанийн галд өртсөн 2 ажилтан нас баржээ

"Берун ложистик" компанийн галд өртсөн 2 ажилтан нас баржээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын байранд /2024.12.04/ гал гарч, нэг ажилтан харамсалтайгаар нас барсан. Галын улмаас гурван ажилтан түлэгдсэн бөгөөд 50-65 хувийн түлэгдэлтэй хоёр ажилтан нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм. Харамсалтай нь гэмтсэн хоёр иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.

Ослын талаар эх сурвалжаас тодруулахад "Ажилчдын байранд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт гал гарсан. Галд гурван ажилтан өртөж, нэг ажилтан харамсалтайгаар нас барсан. Хоёр ажилтан нь Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байна. Компанийн үйл ажиллагаа түр зогссон" гэх мэдээллийг өгч байсан юм.

Одоогийн байдлаар галын шалтгаан, нөхцөл тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.227.134

2 биш 3 юм бишүү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 45.95.169.226

удирдлага нь шоронд явдаг гээ биз дээ хүн амьтан зохицуулаад ажиллуулж чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж