Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ажиллаж буй Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексей Случинский Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллав.
Ахлах эдийн засагч Алексей Случинский Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, сангийн орлого, зарлагын хэтийн /актуар/ тооцооллын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулав.
Судалгаагаар тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй тэтгэвэрт гарах нас, ажилласан жил, шимтгэл төлсөн хугацааг аажмаар нэмэгдүүлэх зэрэг шийдвэр зөв зүйтэй байсныг онцолж, өөрт байгаа өгөгдөлд суурилан судалгаа тооцоог сайтар хийх, бодлого боловсруулах түвшинд саналаа танилцуулах, шимтгэлийн орлого бүрдүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх, хэтийн тооцоолол хийх мэргэжилтнийг бэлтгэхэд анхаарч ажиллахыг зөвлөв.
Судалгааны үр дүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын байгууллагаас хийж буй ажлуудын талаар НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг нэмэлт мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Холбоотой мэдээ