Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, баталгаажуулах, сэргээх шалгалтыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил 2024 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1, 2 дугаар байранд зохион байгууллаа. Шалгалтад Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын 299 байцаагч оролцсон юм.
Улсын байцаагчийн шалгалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газрын дарга Б.Батжаргал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг нар нээв. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сурталчлан таниулах, ажил олгогч, даатгуулагчдыг үнэн, зөв мэдээ, мэдээллээр хангахад нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадвар чухал юм.
Энэ удаагийн шалгалтыг 2024 оноос эхлэн мөрдөж байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Шалгалтыг ерөнхий мэдлэгийн сорил, онол арга зүй, Монгол бичиг, албан хэрэг хөтлөлт гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.
Холбоотой мэдээ