ОХУ: Галт тэрэгний ослоор хоёр хүн нас барав

ОХУ: Галт тэрэгний ослоор хоёр хүн нас барав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
ОХУ: Галт тэрэгний ослоор хоёр хүн нас барав

ОХУ-ын Мурманск мужид Лхагва гаригт суудлын галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлджээ. Ослын улмаас хоёр хүн нас барж, дор хаяж 27 хүн бэртэж гэмтэв. 27 хүний 22 нь насанд хүрсэн хүн, тав нь хүүхэд байжээ. Нийт 19 вагон замаасаа гарсны 15 нь ачааны галт тэрэгнийх байсан.

Суудлын галт тэрэг Санкт-Петербургийг чиглэн 326 зорчигчтэй явжээ. Осол болсон Княжая галт тэрэгний буудал нь Москвагаас хойд зүгт 1200 километрийн зайд оршино.

Ослын шалтгаан нь ачааны галт тэрэгний эвдрэлээс болсон байж магадгүй гэж Тасс агентлаг мэдээлжээ. Мөн өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр цаг агаар таагүй үе, хүний буруутай үйлдэл болон техникийн гэмтэл хавсарснаас болж осол гарсан гэж таамаглаж байна. Аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн ослыг шалгаж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 32 минутын өмнө 203.91.115.48

ОРОСООС БУРХАН ХҮРТЭЛ НҮҮР БУУРУУЛЖЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж