Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.
Сургуульд гамшгаас хамгаалах албаны орон тооны бус Штабын дарга Б.Даваахүүгээр ахлуулсан НДЕГ болон 9 дүүрэг, 21 аймгийн нийгмийн даатгалын газрын нийт 1485 албан хаагч оролцож байна.
Гамшгаас хамгаалах команд сургууль өглөө 05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар эхэллээ. Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба нь 48 цагийн турш газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах, ямар бэлтгэл, бэлэн байдлыг хангах талаарх дадлага сургуулилалт хийх юм
Холбоотой мэдээ