Их Британид архинаас хамааралтай нас баралт гамшгийн хэмжээнд хүрчээ

Их Британид архинаас хамааралтай нас баралт гамшгийн хэмжээнд хүрчээ

Их Британид архинаас хамааралтай нас баралт гамшгийн хэмжээнд хүрчээ

Их Британид сүүлийн дөрвөн жилд согтууруулах ундаанаас үүдэлтэй нас баралт гамшгийн хэмжээнд болтлоо өссөн байна. Улмаар нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ. Тодруулбал, 2023 онд 8200 хүн согтууруулах ундааны хэрэглээнээс болж нас барсан бөгөөд энэ нь 2019 оноос 42 хувь өссөн үзүүлэлт юм. Хамгийн өндөр үзүүлэлттэй нь тус улсын зүүн хойд хэсгийн хотууд байв.

Их Британийн Архины эрүүл мэндийн холбооноос Шотландад хэрэгжүүлдэг шиг доод үнийг тогтоох арга хэмжээ авбал согтууруулах ундааны хэрэглээ багасах боломжтой гэж мэдэгджээ.  Согтууруулах ундааны улмаас нас баралт дээд хэмжээнд хүрч байгааг хүлээн зөвшөөрч болохгүй гэж засгийн газар мэдэгдсэн бөгөөд нийгмийн эрүүл мэндийн төлөөх 10 жилийн төлөвлөгөөг нэн тэргүүнд хэрэгжүүлэх болсон байна. Цар тахлын үеэр Их Британид согтууруулах ундаанаас болж нас барсан тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд хорио цээр тавигдсаны дараа энэ төрлийн нас баралт багасаж байв. Гэсэн хэдий ч согтууруулах ундааны хамааралтай болсон хүн олширсон тул үүнээс улбаатай нас баралт бусад төрлийн нас баралтаас харьцангуй илүү хэвээр байна.

Согтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулах чиглэлээр ажилладаг 60 байгууллагыг төлөөлдөг Архины эрүүл мэндийн холбоо мэдэгдэлдээ "Манай улсын эдийн засаг, эрүүл мэндийн салбарт согтууруулах ундааны донтолт дарамт шахалт үзүүлсээр байна. Үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь хүний насыг богиносгож, гэр бүл, ойр дотно хүмүүсийн харилцаанд сөрөг нөлөөлдөг. Тиймээс согтуурах ундаатай тэмцэх тэмцлийг сайжруулах хэрэгтэй байна" гэжээ.

Согтууруулах ундаанаас үүдэлтэй нас баралтын түвшин үргэлж өндөр байдаг Шотландад 2023 онд 1277 хүн хэт их хэрэглээний улмаас нас баржээ. Гэхдээ энэ нь өмнөх онуудтай харьцуулахад нас баралтын тоо буурсан үзүүлэлт аж. Тухайлбал, 2018 онд Шотландын эрх баригчид нэг шил согтууруулах ундааны алкоголь хэмжээг 0.5-тай үржүүлсэнтэй тэнцэх үнийг хамгийн доод үнэ болгон тогтоосон. Мөн үнийн дүнгээс хямд согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглосон байна.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 24 минутын өмнө 139.5.219.242

Европынхан угаасаа архаг архичид. 17-р зуунд Англййн насанд хүрсэн эрэгтэйчуудын 3/1 нь архинаас болж үхсэн гэх мэдээ Британика-ийн түүхийн эх сурвалжид байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж