Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг хэрхэн хэмждэг талаар Ус, цаг уур, шинжилгээний газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд агаарын чанарын индексийг хэмждэг 19 станц байдаг аж. Агаарын чанарыг MNS 4585-2016 гэсэн стандартын дагуу хэмждэг байна. Агаарын чанарын индексийг agaar.mn сайтаар дамжуулан олон нийтэд гурван цагийн зайтай мэдээлдэг ажээ.
Агаарын чанарыг,
MNS 4585:2016 Агаарын чанар техникийн ерөнхий шаардлага,
MNS 5885:2008 Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ, техникийн ерөнхий шаардлага
MNS 6063-2010 Агаарын чанар-Хот суурин газрын гадаад орчны агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ гэсэн гурван стандартын дагуу хэмждэг юм байна.
Монгол Улсад хүхэрлэг хийг 20 минут, 24 цаг, нэг жил гэсэн стандартаар хэмждэг байна.
Агаарын чанарыг хэмжихэд хугацаа чухал байдаг гэдгийг албаныхан онцлов. Тоос тоосонцорыг 24 цаг хэмжиж байж индексийг нь нарийвчлан гаргах боломжтой аж.
Агаарын чанарын индекс 0-50 зааж байвал цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Харин 51-100 зааж байвал хэвийн буюу агаарын чанарын стандартын шаардлага хангасан гэж үздэг байна. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүс амьсгалын замын шинж тэмдэг илрэх магадлалтай байдаг аж. Тэгвэл 101-200-ийн хооронд байвал бага бохирдолтой. 201-300 байвал бохирдолтой, 301-400 зааж байвал их бохирдолтой, 401-500 заавал маш их бохирдолтой гэж үздэг байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж.
Нэргүй 27 минутын өмнө 139.5.219.64
Эргүү МАНгар хулгайнар.
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.112.225
ХӨӨЕ, тэр баян хошуу, дарь эхийн, 7-5 буудал, толгойтын хэмжилтүүд хаана бна, үхэрнүүдээ…
зочин 2 цагийн өмнө 192.82.64.167
Хэмжилийн станцуудын байрлалыг зөв сонгооч нэг газраас л ухантаад байх юм. Буруу мэдээлэл төр нийгэм ард түмэнд сөргөөр нөлөөлөөд байна шүү. Улс төрчийг ч хамгаадах ёстой
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.37
Нийгм сүйрч Ийм бузр бхад зг уих үлджиын гэдг үмхий манж хужаагууд эзлгдсн илтгдиын өөр гзр огцорцн нам төрл шигдсн үмхий өлбн хулгайч манж х***а лаларуудыр л***р болго.