Улаанбаатар хот, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Монгол Улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед гарсан зарим нэг мэдээтэй холбогдуулан “Орано Майнинг” ХХК- иас энэхүү албан ёсны мэдэгдлийг гаргаж байна. 2018 онд “Орано Майнинг” ХХК компани нь “АРЕВА” группийн уул уурхайн үйл ажиллагааг шилжүүлэн авч, “Бадрах Энержи” ХХК-ийн дийлэнхи хувьцаа эзэмшигч болж, одоо ч хувьцаа эзэмшигч хэвээр байна.
2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Парис хотын шүүхийн Ерөнхий шүүгч Франц Улсын Үндэсний санхүүгийн прокурорын алба, “АРЕВА” ХК болон “Орано Майнинг” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан нийтийн эрх ашгийг хамгаалах тухай шүүхийн гэрээг баталгаажууллаа.
Уг шүүхийн гэрээг гадаадын нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр үүсгэсэн урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа байгуулсан бөгөөд тус мөрдөн шалгах ажиллагааг 2018 онд “Орано” групп үүсгэн байгуулагдахаас өмнөх буюу “АРЕВА” группийн тухайн үеийн үйл ажиллагаанд холбогдуулан Францын Авлига, Санхүүгийн болон Татварын гэмт хэрэгтэй тэмцэх төв албанаас гүйцэтгэж байсан билээ.
Нийтийн эрх ашгийг хамгаалах тухай шүүхийн гэрээг баталгаажуулсан Парис хотын шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрт “Тус тогтоол нь гэм буруутай гэж үзээгүй, эрүүгийн ял шийтгэл оноох эсэхийг хянан шийдвэрлээгүй болно” гэж заасан байна. “Орано” групп хууль сахиулах байгууллагатай олон жил хамтран ажилласны үр дүнд энэхүү шүүхийн гэрээг Парис хотын шүүхийн Ерөнхий шүүгч 12 дугаар сарын 9-ний өдөр баталгаажууллаа. Тус гэрээгээр, ямар нэг хариуцлага тооцоогүй бөгөөд “АРЕВА” группийн үйл ажиллагаанд хамаарах, “Орано” групп үүсгэн байгуулагдахаас өмнө үүсгэсэн байсан ажиллагааг эцэслэн дуусгавар болгов.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Орано” групп нь авлигын эсрэг хатуу чанд хөтөлбөрийг өөрийн бүх охин компаниуддаа, түүний дотор “Бадрах Энержи” ХХК-д, хэрэгжүүлж байгаа болно.
Орано группийн тухай
Цөмийн материалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн “Орано” групп нь одоо ба ирээдүйд дэлхийн эрчим хүч болон эрүүл мэндийн салбарт тулгарах сорилтыг даван туулах шийдлийг боловсруулдаг. “Орано” групп нь салбарын мэдлэг туршлага, орчин цагийн дэвшилтэт технологийг бүрэн эзэмшсэн чадвартаа суурилж үйлчлүүлэгчдээ цөмийн түлшний бүтэн эргэлтийн бүх үе шатанд өндөр үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангадаг.
Цөмийн материалын боловсруулалт ба хяналтад чиглэсэн ноу-хауг хөгжүүлэхээр ажиллаж буй “Орано” группийн 17,500 ажилтан дэлхийн уур амьсгал, одоо ба ирээдүйд байгалийн нөөцийг үр ашигтай зарцуулдаг дэлхийн төлөө мэдлэг, ур чадвараа зориулан аюулгүй байдлыг ханган, тасралтгүй инновацийг хөгжүүлэхээр шамдан ажиллаж байна.
Нэргүй 2024-12-19 202.126.90.88
удахгүй франц улс дэлхийн хөрнөөс арчигдан хагдна .
Нэргүй 2024-12-19 66.181.184.121
Оюу толгой-р жишиг хийсэн, монголыг түүхий эдийн бааз болгох гэсэн гадныхан явсан байдаа. go away.
Нэргүй 2024-12-19 139.5.217.32
Хөрсөн доор баахан хүхрийн хүчил үлдээгээд тэр нь уран болтн бусад нэгдлүүдээ уусгаад тэр хөрс цаашдаа гадарга дээрээ юу ч үгүй л болох байх даа
Нэргүй 2024-12-19 103.212.119.234
Оросын тэжээврүүд аль хэдийн орилоод эхэлчихжээ!!
Зочин 2024-12-19 66.181.177.205
Манай эрэн сурвалжлах сэтгүүлчид монголын ямар иргэн авилга авсныг мөрдөж ил болгох хэрэгтэй. ХӨГЖИНГҮЙ ОРНУУДЫН ҮНДЭСТЭН ДАМНАСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХӨГЖИЖ БУЙ ОРНЫ БАЙГАЛИЙН БАЯЛГААС ЯАЖ АШИГ ОЛОХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ БҮР ОНОЛ, ТОГТОЛЦОО БОЛСОН. ОЮУТОЛГОЙ БЭЛЭЭХЭН ЖИШЭЭ БАЙНА.Эрх зүйн орчныг нь ашигтай болгох, төр засгийн хүмүүсийг нь авлигаар урхидах, олон нийтийн байгууллага байгуулж санхүүжүүлэх, орон нутгийн эсэргүүцлийг хүчгүйдүүлэх, гэрээнд алд санаагаа шургуулах г.м.
Нэргүй 2024-12-19 59.153.112.225
Авлига авах нь цусанд бгаа учир авлига өгч авсан л бгаа.
Нэргүй 2024-12-19 64.119.29.144
Француудын авилгачдын талаар мэдээлэл оруулахаар хаагаад бна. Тэгэхээр энэ сайт еерее авилгач л гэсэн уг.
Нэргүй 2024-12-19 64.119.29.144
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-12-19 64.119.29.144
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-12-19 64.119.29.144
Харуулах боломжгүй.
зочин 2024-12-19 192.82.64.167
Орано байгаль орчинд учрах эрсдлийг даван туулах шийдлээ л ярь энэ дээр л асуудал байгаа шүү бусдаар ард түмэн дэмжинэ
зочин 2024-12-19 66.181.160.108
2 их гүрнийг даваад Монголчуудтай хамтарна гэхээр нь би гайхаад л байгаа юм …Зоригтой л хүмүүс юм да гэж бодоод байгаа шд
Галбадрах 2024-12-19 66.181.178.183
2 гүрнээс төслийг зогсоох гэсэн түмэн явуулга байгаа, Мөн тархиа угаалгасан, өөрийнхөө эс рэг толгой нь эргэсэн нөхдүүд маш олон. Гэхдээ манайх уранаа олборлож, атомын цанилгаан станц барих цаг удахгүй гэдэгт олонхи итгэдэг.
Нэргүй 2024-12-19 66.181.160.42
АЦС УЦС барьж байж л хямд цахилгаан эрчим хүч хэрэглэж утааны асуудлаа шийднэ.
Зочин 2024-12-19 139.5.216.56
Тэгээд авилгал өгч үзээгүй гэсэн үг үү? Шаана биз. Нүглийн нүдийг гурилаар хуурахгүй ээ. Танай манай хэдийн өгсөн авсан, идсэн уусан 1н цагт ил болж л таараа.
Нэргүй 2024-12-19 66.181.180.186
тэнэг хүн л итгэх байхдаа???