Утаа өтгөрсний цаад шалтгаан үе үеийн Эрчим хүчний сайд нар шүү!

Утаа өтгөрсний цаад шалтгаан үе үеийн Эрчим хүчний сайд нар шүү!

Утаа өтгөрсний цаад шалтгаан үе үеийн Эрчим хүчний сайд нар шүү!

“Утааны эсрэг ээж аавууд” хэмээх Ц.Пүрэвхүүгээр толгойлуулсан жагсаал 2016 оны 12 дугаар сарын 26-нд болж байв. Тэр цагаас хойш чилийсэн найман жил өнгөрсөн байна. Тэсэхээ байгаад жагссан тэр цаг хүртэл 10-аад жил тэссэн гэж тооцвол өвөл болохоор л “Угаартаж үхлээ” гэж орилолддогын лавтай 20 жилийн ой болж байна гэсэн үг.

Бурхан багш “Зовлонтой бус зовлонгийн шалтгаантай тэмц” хэмээн сургасан байдаг. Энэ сургаалийг дагана гэвэл бид утаатай биш түүнийг гааруулсан учир шалтгаантай нь тэмцэж таарна. Бүр нарийн яривал хэн ингэж тартагт нь тулгав гэдэг асуулт гарч байгаа юм.

Саяхан даа, 2022 оны хавар агаарын бохирдол их байгаатай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг огцруулж байлаа. Тухайн үед Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийг огцруулах учиртай гэдэг асуудал хөндөгдөж байв. Учир нь Эрчим хүчний яам чиг үүргийнхээ дагуу сайжруулсан түлшинд хяналт тавьдаг газар нь. Гэвч Н.Тавинбэх “Сайжруулсан түлшний дээжийг Лондонд шинжлүүлэхээр явуулсан” гэдэг мэдэгдэл хийгээд таг болсон. Хавар ч болсон. Ингээд л нэг хэсэг үлгэр төгссөн.

Гэвч Эрчим хүчний яамнаас дан ганц сайжруулсан түлшний шинжилгээний хариу нэхээд байх нь үнэндээ ямар ч оновчгүй зүйл. Тэд айл өрхүүдийн халаалтын асуудлыг төрөл бүрийн өөр шийдэлтэй болгох, эрчим хүчний хүрэлцээгээ өргөтгөх арга хэмжээнүүдийг огт авч байсангүй.

Уг нь эрчим хүчний аюулгүй байдлыг нь хангах нь тус яамны эрхэм зорилго юм шүү дээ. Мэдээллээс харахад Монгол Улсад 1984 оноос хойш нэг ч эрчим хүчний станц шинээр баригдаагүй юм байна. 40 жилийн хугацаанд шүү дээ. Нийгмийн шилжилтийн эхний 20 жил хэцүү байсан байж болно. Тэгвэл Оюутолгой, Тавантолгойн төсөл хөдөлсөн сүүлийн 20 жилд яагаад юу ч хийж чадсангүй вэ. Энэ бол үе үеийн Эрчим хүчний сайдаар ямар хүмүүс байв гэдэгтэй л холбоотой.

Улаанбаатар хот яагаад ийм шавааралдсан байдаг вэ гэвэл төвийн эрчим хүчний сүлжээ ийм хэмжээний тархалттай учраас л тэр. Шугам, хүртээмжээ өргөтгөх ямар ч ажил хийгээгүйнх нь газрын зураг гэлтэй. Энэ хэрээр гэр хороолол юунд ийм том болов гэдэг асуултын хариулт ч тодроод ирж байгаа биз дээ. Ингээд хөөгөөд явахаар яалт ч үгүй үе үеийн Эрчим хүчний сайдуудад том албан тушаал байсан ч том зүтгэл байгаагүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Тэр байтугай салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний дотоод, гадаадын төслүүдийг шүүгээндээ дарж хэвтчихээд нэгийг нь ч гаргалгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан сайд бий. Нэрийг нь хэлбэл дарамтлаад байдаг ч, олон нийт хувь хүртэх дуртай хүн гэдгээр нь сайн гадарладаг, тэр сайд л даа.

Бид энэ өвөл дахиад л утаагаа ярьж эхэллээ. Улиг болсон зовлонт яриа урт уйтгартай боловч үүний цаана мянга мянган эмгэнэлт явдлууд бий. Тийм учраас УИХ-аас тогтоол гаргаж Нээлттэй сонсгол явуулдагсан уу, хууль хүчний байгууллагуудаа хөдөлгөж мөрдөн байцаалт эхлүүлдэгсэн үү, мэдэхгүй. Төрийн эрх барьж байгаа хүмүүсийн шийдэх ажил байх. Ямар ч байсан үе үеийн Эрчим хүчний сайд нараа ус тосоор нь ялгаж шийтгэх ёстойг нь шийтгэмээр байна. Төрийн албанд нүүдлийн шувуу шиг ханддаг хүйтэн сэтгэлтэй сайд нар дахин дахин ирүүлэхгүйн төлөө шүү дээ. Үүнийг хийгээд утаатайгаа тэмцэж эхэлбэл арай өөр үр дүн гарна даа.

Б.САРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2024-12-19 103.111.68.3

УЛС ОРНОО ХӨГЖИХ, АРД ТҮМНЭЭ САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН МАН АН УУДААС АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ХАРИУЦЛАГЫГ ТООЦОХ ЁСТОЙ. ЭНЭ ЯРИГДААД БАЙГАА САЙДУУД БҮГД ЭНЭ 2 НАМААС Л ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС БАЙГАА

Avatar

Зочин 2024-12-19 49.0.138.173

Төр засгийн бодлого буруу байгаагаас Сайд нар нь түүнийг засах ямар ч ажил хийдэггүй юм. Иймд бие даасан бодлого явуулах ЭХЯ-ны сайд хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2024-12-19 43.242.242.59

Монголчууд хоорондоо хэрэлдэж талцаж тэмцэлдээд ямар нэгэн бүтээн байгуулалт огт хийдэггүй.хөгийн ард түмэн юм. Аливаабүтээн байгуулалтыг заавал хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцдэг учир хэзээ ч шинэ үйлдвэрцахилгаан станц баригдах учиргүй юм.Атомын цахилгаан станц бариач гэж ухаантай хүмүүс 30 жил хэлээд нэмэр болсонгүй. хэн ч үүнийг тоосонгүй харин эх орончид атомын цахилгаан станцын талаар сөрөг ухуулга танилцуулга хийсэн нь ард түмэн засаг төрд нь таалагдсан. одоо яая гэхэв

Avatar

Зочин 2024-12-19 59.153.113.245

ядаж 5 р цахилгаан станцаачс эхлүүлээгүй хулгайч нар ард түмнийг доромжилж ханахгүй юмаа

Avatar

ЭРЧИМ ХҮЧ 2024-12-19 202.179.26.237

АТОМ ЦӨМ, АГААР САЛХИ , НАР УС , НОГООН ЦАГААН СТАНЦУУДАА ТҮРДЭЭ ХОЙШЛУУЛЪЯ. 30 ЖИЛ ДУЛААНЫ СТАНЦ ХЭДИЙГ Л БОЛ ХЭДИЙГ Ч БАРИХ МӨНГӨ ҮРЭГДЧИХЛЭЭ. ЭНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИТЛЭЭ 30 ЖИЛ АЛДЛАА. ДАХИАД ХОРИН ЖИЛ ХЭРЭГТЭЙ ГЭНЭ. … ОДОО ХАНГАЛТТАЙ . ПРАГМАТИК БАЙЯ … ЯГ ӨНӨӨДӨР ДУЛААНЫ СТАНЦ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА. 2 ЖИЛД БАРИХ ЮМ БИЛ ЭЭ ШД. ДАРАА НЬ НААД АТОМ ЦӨМӨӨ ХИЙЕ. ҮНЭ НЭМЭЭД УЛАМ ДОРДЛОО

Avatar

зочин 2024-12-19 66.181.183.12

Ардчилагчид гэх бүлэг хулгайчид бусдыг гүтгэж луйвар хулгай хийж үймээн самуун дэгдээж улс орныг нурааж сүйрүүлж л чадна Төрд гарах бүрдээ эдийн заөсгийг унагаж төрийн данс улайлгаж гадаад өр зээлд живүүлж иргэдийн амьдралыг хүндрүүлдэг Харин МАН төрд гараад ковидоос эхлээд асар олон хүндрэлийг харьцангуй богино хугацаанд давж эдийн засаг бизнэсээ сэргээж иргэдийн амьдралыг хэвийн болгосон Сүүлийн хоёр жилд гадаад худалдааг тэлж үр ашгийг нь нэмж төсвийн хэмжээг харьцангуй их өсгөв

Avatar

зочин 2024-12-19 66.181.183.12

Гэхдээ бид хүндрэлээс гарах яагаа ч үгүй байна Бүтээн байгуулалт өрнүүлэх санхүүгийн боломж сул байна Нийслэлийн агаарын бохирдол хөдөлгөөний түгжралээс эхлээд шийдэх асуудал маш их байна Үүнийг өргөс авах мэт хялбар хийчэх зүйл биш Ялангуяа улс орны хувь заяаг Ардчилагч гэх худал нэр бүлэг хулгайчдад даалгавал бүр сүйрнэ Буцаад унана Буцааж сэргээх гэж арваад жилээ алдана Улс орноо урагшлуулах иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө тууштай зүтгэх улс төрийн хүчин манайд МАН түүний гишүүд л байна

Avatar

УЛААНБААТАРААС 500,000 ИРГЭН ГАРГАХ БОЛОМЖТОЙ 2024-12-19 202.179.26.237

ҮЕ НЬ Ч ӨНГӨРСӨН , ӨВГӨРСӨН ХЭДЭН ӨВГӨНИЙГ БУРХАН ӨРШӨӨГ ГЭЭД ХЯАЯЯА …ЦААШАА ЯАХАА Л ШИЙДЬЕ 5- Р СТАНЦАА ОЛИГТОЙХОН ЧАДЛААР МАШ ХУРДАН БАРЬЯ … МАШ ЯАРАЛТАЙ ТӨВ АЙМГИЙН УРД РУУ БАРЬЯ. БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ГАРГАЯ. ШИНЭЭР БАРИХ БҮХ ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ ТИЙШЭЭ БАРЬЯ. БҮХ ИПОТЕК ЭЭ ТИЙШЭЭ ӨГЬЕ. ТӨМӨР ЗАМАА ХУУЛЖ АВЪЯ. АВТО ЗАМ БОЛГОЕ… ТӨМӨР ЗАМАА ЗҮҮН ТАЛААР БАТСЗМБЭРЭЭС БАГАХАНГАЙ РУУ ТАТЪЯ. УРАГШАА БАРИХ ХОТДОО БҮХ АЖ АХУЙН НЭГЖ БҮХ ИРГЭДЭД ТАТВАРАА ТЭГЛЬЕ.

Avatar

Нэргүй 2024-12-19 59.153.112.225

УБ энэ өвөл хөлдвөл хэн хариуцлага хүлээх вэ. Хөлдвөл ёстой зг-г нураах л асуудал үүснэ дээ.

Avatar

Нэргүй 2024-12-19 202.128.84.21

Эрчим хүчний төсөл их өртөг өндөртэй байдаг ийм төсөл дээр 10% -н хар Даваасүрэн мэт нь заавал 10% хувиа авна гээд хөндлөн хэвтээд байхаар яаж урагшаа явах юм бэ

Avatar

Нэргүй 2024-12-19 103.57.94.47

Монгол Улсад Эрчим эх үүсвэр нэмэн байгуулахыг хамгий н их эсэргүүцэн саатуулдаг нь хойд хөрш маань гэдгийг хэн ч андахгүй, айхгүй ярьдаг хэлдэг болсоон. Гэтэл эрчи м хүчний сайдаар дандаа Оросын бууны нохой болсон нөхөд томилогдоод байдаг, сонин юм шүү !!!
Энэ бол манай ЗГ-ын томилгоонд оросуудын нөлөө бна л гэёэн үг шүү дээ ! Даваасүрэн, Чойжилсүрэн нтр бол яах аргагүй оросын бууны ноход болох нь олон юман дээр харагддаг шүү !!!

Avatar

Нэргүй 2024-12-19 66.181.183.99

харваас үл бүтэх царайнууд

Avatar

Нэргүй 2024-12-19 66.181.185.133

10% уу. бүүр дэвшээд байна уу гэхээс буухгүй

Avatar

Нэргүй 2024-12-19 103.57.94.47

Орос араас нь мотордоод байна л даа !!!

Avatar

Нэргүй 2024-12-19 66.181.189.206

Чойжилсүрэн гэж сайдын суудлыг хувийн ашиг сонирхолд зориулан ашиглах эцсийн зорилготой энэ дөрвөд ажил хийхгүй. 3 дахь жилдээ сайд хийж буй энэ Олигархиийг нэгдчихсэн даруй огцруулж хөөж явуулъя. Дэлгэрсайхан Бямбацогт Энх-Амгалан мэтийн суудлын бөглөөснүүдээс салцгаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-12-19 122.201.23.83

нүүрсний хаягдалаар хийснийх

Avatar

Нэргүй 2024-12-19 59.153.115.128

АШИГА АВАД ЗАИЛСАН АВИЛАГЧИД

Avatar

Нэргүй 2024-12-19 66.181.160.42

АЦС УЦС ДЦС барихыг эсэргүүцэж ирсэн хамуурсан толгойтой ү хэр монголчууд өөрсдөө буруутай. Хохь нь. Хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм. Өөрсдийгөө ч үр хүүхдээ ч хөнөөж байгаагаа мэдэхгүй оросын бо ол болж явах тавилангаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн

Avatar

зочин 2024-12-19 66.181.177.86

Нэг хотын асуудлаас болж бүхэл бүтэн улс үндэстнийг нэр усаар дуудаж харааж байдаг энэ нөхөр хэн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж