Япон Улсын хөрөнгө оруулалтаар V цахилгаан станцыг байгуулна

Хуучирсан мэдээ: 2024.12.19-нд нийтлэгдсэн

Япон Улсын хөрөнгө оруулалтаар V цахилгаан станцыг байгуулна

Япон Улсын хөрөнгө оруулалтаар V цахилгаан станцыг байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн тухайгаа мэдээллээ. Тэрбээр томилолтынхоо үеэр олон жил яригдсан V цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тохиролцсон байна. Тодруулбал тус цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ-г үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр Япон Улсын хөрөнгө оруулалтаар шинэ дулааны цахилгаан станц барих ажлын эхлэлийг тавьжээ. Төсөл ирэх онд эхлэх бөгөөд “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн, шинэ станцыг байгуулах юм байна. Ташрамд дуулгахад Улаанбаатар хот эрчим хүчний хэрэглээнийхээ дутагдлыг нөхөх, цаашид агаарын бохирдлыг бууруулахыг тулд орон сууцжуулах ажлын бэлтгэл болгож, эрчим хүчний 6 төслийг эхлүүлэхээр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж