Хөрөнгө оруулалт хайн хилийн дээс алхсан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд татах ажил амжуулаад иржээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг Их Британийн Засгийн газраас хийх бөгөөд баталгааг энэ долоо хоногтоо багтааж Монгол Улсын Засгийн газарт ирүүлэх нь.
Гурван тэрбум фунт стерлинг нь 12,9 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Улсын төсвийн гуравны нэг, нийслэлийн төсвийг дөрөв дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний эх үүсвэр гэдэг бол том боломж. Тэр дундаа гуравдагч хөршөөс урт хугацаатай хөрөнгө оруулалт татна гэдэг бүр ч олзуурхууштай. Нийслэлчүүдийн өмнө хоолойд тавьсан хутга болчихоод буй түгжрэлийг шийдэх гарц нь метро боловч ярьсаар 20 дахь жилтэйгээ золгосон нь эх үүсвэрийг шийдэж чадаагүйтэй холбоотой. Одоо харин олдсон боломжийг цаг алдалгүй ашиглах нь чухал болж байна. Учир нь, метро барих урьдчилсан ТЭЗҮ 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр боловсруулагдсан. Мөн уг судалгаанд үндэслэн өнгөрсөн хавар БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэл метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэхээр тендерт шалгарч ажлаа эхлүүлсэн.
Мөн метроны зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын “Ниппон Коей” компани шалгаран ажиллаж буй.
Метроны I шугам Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км үргэлжилнэ.
Анхны төлөвлөлтөөр метроны 11 км орчим нь ил буюу гүүрэн байгууламжаар автозамын сүлжээнээс хоёр түвшинд үл огтлолцох байдлаар зурагдсан. Харин Улаанбаатар хотын төв буюу Их тойруу доторх 6.6 км орчим нь газар доогуур барьж байгуулахаар төлөвлөсөн байсан ч өөрчлөгдөж буй аж. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар“Метроныхоо дизайныг 100 хувь өөрчилж байгаа. Ирэх нэгдүгээр сард эцэслэнэ.
Анх метроны 11 км байгууламжийг ил, 6.6 км байгууламжийг газар доогуур хийхээр төлөвлөсөн бол 17 км бүхэлдээ далд. 14 буудалтай байхаар өөрчлөгдөж байна.
ТҮЦ болон ил задгайгаар худалдаа хийдэг иргэдээ метроны буудлуудад тодорхой талбай түрээслүүлэх замаар оруулна. Томоохон зах, худалдааны төвүүдийг Туулын хурдны замын гарцууд дээр байгуулъя гээд Хот байгуулалтынхан төлөвлөлтийн судалгаа хийгээд явж байна. Тэрхүү байршил дээр ирэх хавраас газар чөлөөлөлт хийгдэнэ. “Хархорин”, “Барс”, “Да хүрээ”, “Нарантуул”захын эзэдтэй уулзалт хийнэ.
Дэлхийн улс орнууд хурдны замынхаа гадна талд том зах, худалдааны төвүүдээ байршуулдаг бол манайд хурдны зам байдаггүй. Зах, худалдааны төвүүд нь хот дотроо байршдаг. Хотынх нь төв зам хоёрхон эгнээ учраас түгжрэлийн үндсэн шалтгаан болж байна гэдгийг зөвлөхүүд хэлж байгаа. Ийм учраас томоохон бодлогын том суурь өөрчлөлт хийнэ” гэдгээ ч мэдэгдээд байна.
Метрог нийслэлийн татварын болон татварын бус орлогоор санхүүжүүлэх төлөвлөгөөтэйгээр эхлүүлсэн ч айлчлалын үр дүнд эх үүсвэрийг шийдвэрлэж чадлаа. Ингэснээр бусад шаардлагатай төслүүдээ нийслэлээс санхүүжүүлэх бололцоо мөн бүрдэж байна.
Одоо гол нь метроны санхүүжилтийг зориулалтынх нь дагуу ашиглуулах шийдвэрт эрх бүхий байгууллагууд яаралтай шийдвэрээ гаргах нь чухал юм. Түгжрэлээс болж нийслэлчүүд жилд 3.4 их наядыг алдаж байна гэх судалгаа гарсан. Энэ тоо баримт бол метрог цаг алдалгүй барьж байгуулан түгжрэлээ шийдэхийг анхааруулж буй судалгаа ч тодорхойлж болно. Метро барьж байгуулах асуудалтай зэрэгцэн шийдвэрлэх ёстой бас нэг тулгамдсан асуудал нь эрчим хүчний эх үүсвэр.
Урьдчилсан байдлаар метроны нэгдүгээр шугамын эрчим хүчний хэрэглээ 30 МВт байх тооцоо гарсан.
Энэ жил Улаанбаатар хот төвийн эрчим хүчний системд өөрийн санхүүжилтээр 200 МВт эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, нийслэл өнгөрсөн хавар дотоодын хөрөнгийн зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгосон. Үүнээсээ 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байгуулахад хөрөнгө оруулсан.
Тус станц нь 600 МВт-ын хүчин чадалтай байх бөгөөд 150 МВт нь энэ ондоо багтаж ашиглалтад орж буй юм.
Мөн Төрийн худалдан авалтад үндэслэн 50 МВт-ын батарей хураагуурын станц барьж байгуулсан нь төвийн эрчим хүчний системийг 50 МВт-аар тэлж, оргил ачааллыг хуваалцаж эхлээд байгаа. Тавдугаар цахилгаан станцыг мөн барих зорилго тавигдсан. Иймээс метро барьтал эрчим хүчний эх үүсвэргүйгээс ашиглаж чадахгүй болох вий гэх асуудалгүй болж буй юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-12-19 202.126.88.149
Их Британиас зээл авчихаад Их Британийг хурдан усан доор ороосой гээд залбирах ёстой.
Батбаяр 2024-12-19 211.236.116.67
Вьетнам улс яг манайтай адил 17 орчим км метрог 1.7тэрбум доллараар барьж ашиглалтад оруулжээ. Харин манайх 3.5 тэрбум доллараар барих гэж мөнгөө гаднаас олсон юмуу даа. Арай юу бид баян биш улсын иргэд. Тэд 0.17-0.79 доллар буюу ойролцоогоор 650- 2500 төгрөгөөр зорчих тооцоо хийсэн бол бид 3 дахин их мөнгө зарцуулсан гэхээр 2000-7500 төгрөгөөр зорчих нь. Ингэж хулгайлсан мөнгөө ард иргэдийн халааснаас гаргаж авдаг ажгуу. Манай төрийн эрхэмүүд энэ бизнест маш амжилттай суралцаж одоо бүр төгс бол
Нэргүй 2024-12-19 202.126.88.149
Монголын хөрс чулууллаг, өрөмдлөг хийхэд яг хад өрөмдөж байгаа юм шиг болно. Тийм учраас зардал их гарна.
Нэргүй 2024-12-19 103.57.93.152
тэр хайрт орос агаа нар нь метро бариад өгчихдөггүй юм уу.
Нэргүй 2024-12-19 103.212.119.234
14 сая хүн амтай Токио хотод 2 сар болоод ирлээ. Шинжүкү мэтийн төв гудамжнаас бусад арай захдуу дүүргийн гудамжинд нь машины түгжрэл, явган хүн бараг харагдахгүй юм. Учрыг асуусанд ихэнх хүмүүс газар доогуур буюу метрогоор явдаг гэнээ!!
Нэргүй 2024-12-19 66.181.176.156
Ёстой сайхан мэдээ бна Англиас Хөрөнгө босгосон нь бүр сайн байна. Ажил хэрэг болгоорой. Идэж уучихгүйхэн шиг барьж өгөөрэй. Баярлалаа.!!!
Нэргүй 2024-12-19 139.5.219.64
Өрөнд өтөж гүйцлээ. нүүрсээ урьдчилж өгөх, эсвэл нүүрсний орд зарах нь өр тавихгүй шийдэл л дээ. гэвч заавал зээлээс цавчаа хийдэг МАНгасууд л даа.
Нэргүй 2024-12-19 202.131.225.242
Үнэн бол манай энэ хоовон хөх овоодоо гэе. Багахан шиг хулгай хийж түргэхэн шиг наад метрогоо бариарай. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Энэ үед манай гуравдагч хөршүүд ч бас биднийг жоохон дэмжээд өгье гэж бодож байгаа биз дээ. 5 цахилгаан станцаа япончуудтай хамтарч барь. Тэр халзан бүргэдэйн ордоо мөн гуравдагч хөршүүдтэй хамтран хэрэгжүүл. Уранаа францитай хамтраад эхлүүл гэхдээ уг нь АЦС барих заалт гэрээнд оруулчдаг бол ч заа тэгээд Монгол улс босоод ирнэ дээ.
Нэргүй 2024-12-19 202.131.225.242
Тавантолгойн 400 мвт ын цс ын ажлыг яаралтай эхлүүлж хурдан барь. Тэрийг яхав хятадуутай гэрээ байгуулсан ч яахав. Оросууд лалрууд бол худ худ шаана шүү тэр гуравдугаар цахилгаан станцын турбин шинэчилнэ гээд тэрбум евро авахаар болж байх шиг шааниз шинэ станц барих мөнгөөр шүү.
Нэргүй 2024-12-19 66.181.184.42
Зэ ямартай ч урд хөршөөс татаагүй нь сайн болж 3 дагч орнуудаас хөрөнгө татаж гүйцэлдүүлнэ гэдэг сайн хэрэг
зочин 2024-12-19 192.82.64.167
Зөв мөнгийг нь татжээ. Нийгмийн эсвэл ямар нэг сангийн мөнгө л биз сул зоос хаана ч байхгүй ядаж л тэд хээл хахуульд мөнгөө алдахгүй
Хотын уугуул 2024-12-19 202.126.91.129
Одоо байгаа хэдэн орон сууцаа цахилгаанаар хангаж чадахгүй хэвтэж. Юуны чинь метро. Хэрэв зээ бүтвэл, маш үнэтэй унаа болох байх. Бараг таксигаар явахдаа адил.
Нэргүй 2024-12-19 202.131.225.242
местний орос гөлөг монголчууд метротой болох нь гээд хуцаж байх шив.
Нэргүй 2024-12-19 202.21.110.35
Үнэхээр л хийчээсэй дээ
ЗОЧИН 2024-12-19 203.91.115.47
МАНАЙХ ШИГ ЖИЖИГ ХОТЫН ОРШИН СУУГЧДЫН 30-40 ХУВЬ НЬ ХӨДӨӨ ГАРАААД ЯВЧИХ ДАВАЛГАА ӨРНӨВӨЛ НААД МЕТРО ЧИНЬ ЗҮГЭЭР Л ҮХМЭЛ ХОГ БОЛНО. ТЭЭР ЖИЛ ТРАЛЁБУСАНД СУУХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙСАНТАЙ АДИЛ ЮМ БОЛНО.
Нэргүй 2024-12-19 103.57.94.47
Чи Оросын тавиул Женкогийн хуцмал гөлөг бнаа !
Нэргүй 2024-12-19 122.201.23.28
Заавал Оросын тавиул байхдаа ч яахав дээ, Тэгвэл чи хэн юм, х***а юу?
иргэн 2024-12-19 202.126.90.192
би л лав сууна аа, чи болино биз, метроны станцын захын буудалд машинаа орхичихоод метрогоор, явганаар ажлаа амжуулаад харихдаа эцсийнх буудлын хажуу зогсоолд орхисон машинаа унаад гэртээ харина.
Метро станцын буудал бүрт CU дэлгүүр, зоогийн газар, гэх мэт дэлгүүрүүд байвал бүүр амар, Солонгосын метро шиг үйлчилгээний бүхэл бүтэнг цогцолборууд байвал тэндээ хооллоод, тэндэээс орй зуурын хэрэгцээний хүнс бараагаа аваад амар болно оо.
иргэн 2024-12-19 202.126.90.192
хариуцлагатай хүмүүстэй Япон улс метрог байгуулаасай, тэгвэл магадгүй жаахан үнэтэй ч чанартай, удаан настай тав тухтай метро болно гэдэгт эргэлзэхгүй байна аа, метроны буудал бүрт дэлгүүр, үйлчилгээ байвал бүр амар байх болов уу, гэхдээ эхний ээлжид энэ их чухал биш, метрогоо барьж ашиглалтад оруулсны дараа эдгээрийг хийж болох байх
zochin 2024-12-19 66.181.176.244
Нямбаатар сайн байна шүү, ямар ч байсан арай бодитой ажил хийж эхэллээ гэжи бодож байна
Нэргүй 2024-12-19 66.181.190.198
түгжрэл, утаа яахав ээ юуны түрүүнд төр, засгийн түжрэлийг ЗГ, хотын даргыг зайлуулья.
Нэргүй 2024-12-19 103.57.94.47
Чи бас Женкогийн гөлөг бнаа !
S 2024-12-19 59.153.115.103
BOOWN XXNO SEXSEER UILCHLI80955877
S 2024-12-19 59.153.115.103
SADAR SEXSEER ANUSDI80955877XUCHINDUULI
Нэргүй 2024-12-19 103.168.34.133
Монгол Улсын толгойг залгих зээл дээ.
Зочин 2024-12-19 43.228.130.188
Дарханы замыг 10- аад жил хийгээд одооч дуусаагүй бгаа метроны шугам байгуулах ажил 15 жилдээ хийгдэж дуусвал их юмдаа.Нефьт боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтанд орно гэж бсан одоо үндсэн үйлдвэрийн ажил хийгдэх нь байтугай сурагч алга зам талбай байр сууцаа хийж байх шиг бн.Эхлээд үндсэн үйлдвэрээ хийх ёстой бишүү
Z 2024-12-19 202.126.90.147
мал минь эхлээд үйлдвэрээ ажиллуулах ажилчидаа амьдруулах байр орон сууцыг нь барьдаг юмаа.
з 2024-12-19 202.126.89.134
үнэн үү
Нэргүй 2024-12-19 106.186.208.29
Доор нэг нөхөр метро байгуулаад түгжрэл буурахгүй гэсэн байх юм. Метроны буудал хүртэл алхах, метроноос гараад алхах нь хэцүү юм гэнэ. Ийм сэтгэхгүйтэй хүмүүс байхад яаж түгжрэл арилах юм бэ. Алхаж хөдөлгөөн хийхгүй, гэдсээ унжуулаад приусэндээ суугаад таг түгжрээд явж байхдаа таарсан юм. 5 шараас Их дэлгүүр хүртэл машинаар 2 цаг түгжирч очдог бол метрогоор 15-20 минут л зарцуулна. Одоо бүгдээрээ жаахан алхаж сурцгаая. Метротой болвол машинаасаа татгалзах сэтгэлзүйн бэлтгэлтэй болъё.
Нэргүй 2024-12-19 66.181.180.186
метро бол ашиг олохгүй ээ,1,5 сая хүнтэй хотод ашиг байдаггүй юмаа,солонгосын кванжу хотод\манайхан том кванжу гэдэг дээ\ мөн 1,5 сая хүнтэй,алдагдалтай байдаг ч сөүлийн орлогоор нөхдөг гэдэг байсан,дэгү гэх зэрэг хэдхэн хот метротой,40 сая хүнтэй улс шдээ???тэгээд яаж ч бодсон машинтай хүн метрогоор явнаа гэж төсөөлөхгүй л бна даа
ЗОЧИН 2024-12-19 203.91.115.47
ХҮН УГААСАА ЗАЛХУУ ДЭЭР НЬ МОНГОЛ ХҮН БҮР АЙМААР ЗАЛХУУ. ХАРХОРИНЫ ГҮҮРЭН ГАРЦЫГ ХОЙТ СО ГООР АЙМААР ҮНЭТЭЙ ХИЙЛГЭСЭН ЭХНИЙ НЭГ САР СОНИРХОЖ ЯВААД Л ЯВАХАА БОЛЬСОН. ОДОО ТЭР ГАРЦ АЙМААР ТҮГЖРЭЛ. МЕТРО НЫ 17 ГАРЦААР ДЭЭШ ДООШ ЯВАХ МОНГОЛ ОЛДОХ УУ.
зочин 2024-12-19 66.181.184.100
Хор найруулагчдын хорон үг хөгжлийг хойш татаж гацаах ардчилалсан эрх чөлөөтын амнаас олигтой үг урсахгүй үзэн ядсан муу санаа агуулагдах юм кк
ахмад настан 2024-12-19 202.9.40.89
Метрогоор зорчих өртөг хэр өндөр байх бол? Өдөрт хэдэн хүн зорчиод ямар оролого зарлагатай ажиллах бол, хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх бол гэдэг чухал шүү?… Британийн засгийн газрын тэр зээл нь хэдэн хувийн хүүтэй, хэдий хугацаанд төлөгдөх нөхцөлтэй вэ?
Гол нь гадаад өрийн дарамт хэр нэмэгдэх бол гэдгийг сайтар судлах ёстой
Нэргүй 2024-12-19 103.57.94.47
Олон юм хуцалгүй бурханы оронд очихыг бод, үхширсэн муу коммунист илжиг минь, метро автобуснаас хямдыг мэддэггүй зөнөг үү.
Нэргүй 2024-12-19 103.57.94.47
Лаа лаа
Зочин 2024-12-19 66.181.171.37
Сайн ажиллаж байна, амжилт хүсье
зочин 2024-12-19 66.181.180.142
Метро гэж ямар байгууламж байдагыг Москвад очоод метрогоор бүтэн өдөр яваад үз! 17хон км метро ямар байдаг юм,толгйтоос амгалан хүртэл төмөр зам байгаа биз дээ давхар зам тавиад л болно .Энэ мангарыг огцоруулахгүй болохгүйнээ, мөнгө олоод ирсэн бол сайн байна тэр мөнгөөрөө ЦС барьж гэр хороололыг орон сууцчуул утааг алга болго
Нэргүй 2024-12-19 43.242.242.59
Нянбактерийг хэдүүлээ нийлж байгаад огцруулъя.Тэрний сайн ажиллах нь бидэнд огт хамаагүй.
Нэргүй 2024-12-19 66.181.189.206
Бактер ч Данхаасаа шүгэлдэх гэдгийг овоо л сурч байгаа юм байна…
Нэргүй 2024-12-19 202.70.43.34
Суурин Соёл Иргэншил ХҮН, Нүүдлийн Соёл Иргэншил ХҮН 2-ын Сэтгэхүй , Хандлага, Бодол санаа яалт ч үгүй Тэнгэр Газар шиг зөрүүтэй. Монголчууд аливаа юманд хандах хандлага нь Нүүдлийн соёлтой нь шууд холбоотой, амьдран байгаа орчиндоо цаанаа нэг ноохойрч оторын байдалтай зутруу амьдарцагаана учир нь болохгүй бол хаяад нүүгэд явчих юм чинь гэж бодно. Хэрэв УБ хотод +21 аймгуудад Монголоос өөр Үндэстэн ирж амьдарвал хэдхэн жилийн дотор шал өөр аж амьдралын хэв маяг бий болнодоо.
зочин 2024-12-19 173.79.213.11
Метронд хэн сууж зорчих вэ гэдгийг судласан уу? Приусээрээ хотоор сэлгүүцэж өдрийг бардаг хүмүүс метронд суух уу? Метроны буудал хүртэл алхаад, метроноос буугаад ажилдаа, гэртээ алхаад хүрдэг хүн олон уу? Үгүй шүү. Хотын авто замын түгжрэл буурах уу? Үгүй шүү. 17 км зайд явах метро ямар үнэтэй байх вэ? Хүн дунджаар 1 цагт 6км алхдаг, Нийтдээ 3 цаг алхах газарт л метро явдаг болгоход түгжрэл арилах уу?
Нэргүй 2024-12-19 202.128.84.21
50 мв хуримтлуураас өмнө 80 мв барьсан гэсэн тэр нэг сэжигтэй алга боллоо
Zochin 2024-12-19 178.51.216.46
mongolchuudiig bas baahan orond unagahaa bolioch ee iish tuish delhiigeer tenuuchleed guilga guigaad heden malnuud