Сурвалжлага: Хүнсний үнэ огцом өсдөггүй учир иргэд анзаардаггүй

Сурвалжлага: Хүнсний үнэ огцом өсдөггүй учир иргэд анзаардаггүй

Сурвалжлага: Хүнсний үнэ огцом өсдөггүй учир иргэд анзаардаггүй

Энэ сарын 15-ны өдөр цахилгааны үнийг 285 төгрөгөөр нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос олон нийтэд танилцуулсан. Аливаа цалин тэтгэвэр нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг нь бичигдээгүй хууль билээ. Бид өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар байгаа нэмэгдэж байгаа эсэхийг сурвалжлахаар Офицер захыг зорив.

Лхагва гаригийн үдийн хойно 16:00 цагийн орчимд хотын зүүн бүсэд буюу офицерт байрлах офицер худалдааны зах хүн багатай байх ажээ. Үүд хэсэгт гурилан боорцог, сүү сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний лангуу байрлаж байлаа. Түүнээс жаахан цааш яваад хүнсний ногоо, мах махан бүтэгдэхүүний лангуу байрлана.

Энэ мэт тус захад өргөн хэрэглээний бараа бүтээгдээхүүн өргөн сонголттой. Сэтгүүлч Б.Нарантуяа миний бие нэг өдрийн хоол болон өдрийн цайнд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч хэчнээн төгрөг болохыг туршиж үзэв. Үүнд нэг өгөөжийн гурилан боорцог үнэ 7800 төгрөг, дээж сүү 4600 төгрөг, тараг 5600 төгрөг, нэг килограмм төмс, лууван, манжин нийлээд 5500 төгрөг, нэг байцаа 3500 төгрөг, улаанбаатар гурил нэг килограмм 2500 төгрөг, нэг килограмм үхрийн цул мах 19 мянган төгрөгөөр тус тус худалдаж авсан юм.

Нэг өрхийн нэг өдөрт хэрэглэх дээрх зургаан нэр төрлийн  бүтээгдэхүүний худалдаж авахад нийт 48,500 төгрөг болов. Миний худалдаж авсан дээрх бүтээгдэхүүнүүд таван ам бүлтэй айлын нэг л өдрийн хэрэглээ.

Худалдагч эмэгтэйн хэлж буйгаар, өргөн хэрэглээний барааны үнэ мэдэгдэхүйц огцом өсдөггүй болохоор иргэд тэр бүр анзаардаггүй аж. Мөн байнгын үйлчлүүлэгчдийн хувьд тэр бүр үнийг нь асуудаггүй хоёроос гурван бараа аваад нийтэд нь мөнгөн дүнг нь төлчихдөг учир мэддэггүй гэсэн юм. Түүнээс долоо хоноод л 10-15 төгрөгөөр ихдээ 50-100 төгрөгөөр нэмэгдээд ирдэг байна. Ингэж бага багаар нэмэгдсээр 200-аас дээш цаашлаад 500 төгрөг нэмэгдсэн байвал энэ барааны үнэ нэмэгдчихсэн юм уу гэж асуудаг гэсэн юм.

Тэрбээр, “бараг нэг сарын өмнө цахилгааны үнийг нэмсэн. Аж ахуй нэгжүүд цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэж  яригдаж эхлэх үед л сургаар үнээ нэмээд эхэлсэн шүү дээ. Нэг ирэхдээ нэмэгдсэн л гэдэг. Бид ч авахаас өөр сонголтгүй яагаад гэвэл энэ лангуунаасаа  хоолоо олж идэж байгаа юм чинь. Тэгээд бид 15-20 хувиа нэмээд цааш нь зарна. Иргэд ч авахаас өөр сонголт байхгүй шүү дээ ямар өлсөж үхэлтэй биш. Цалин тэтгэвэр нэмэгдэх сургаар л бүх бүтээгдэхүүний үнээ нэмдэг муухай зантай. Тэгээд нэмэгдсэн хэдэн төгрөг нь дүндээ дүн болдог. Нэмсний ямар ч хэрэг байхгүй гэж учирлаж байлаа.

САРД 200 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГИЙГ МАХАНД ЗАРЦУУЛЖ БАЙНА

Иргэдийн хувьд хүнсний бүтээгдэхүүнээ зах худалдааны төвөөс ихэвчлэн бөөнөөр нь авчихдаг байна. Өөрөөр хэлбэл 15 хоног цаашлаад нэг сар хэрэглэх хэрэглээгээ авдаг гэдгийг худалдагч эмэгтэй хэлж байв. Энэ үеэр худалдан авалт хийхээр нэгэн эмэгтэй ирэв. Гартаа жижигхэн дэвтэр, үзэг барьсан бараа бүтээгдэхүүний үнэ тус бүрийг асууж буй түүнийг Н.Сарангэрэл гэдэг. Улсын цэцэрлэгт багш хийдэг. Ам бүл дөрвүүлээ өрх толгойлсон эмэгтэй. Тэрбээр, өнөөдөр цалин нь буусан учир хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авахаар ирсэн нь энэ ажээ. Н.Сарангэрэл хэлэхдээ, “ Манайх цалин буухаар хүнсний бүтээгдэхүүнээ бөөнд нь авчихдаг. Тэр нь амар байдаг юм. Бага багаар авахаар мөнгө  ороод байгаа юм шиг санагддаг. Хүнсэндээ сардаа 500 орчим мянган төгрөг зарцуулдаг.

Мах худалдаж авдаг айлуудын хувьд хүнсний сарын хэрэглээ өндөр байдаг. Маханд дийлэнх мөнгөө зарцуулж байна.

Үхрийн цул мах нэг килограмм нь 19 мянган төгрөг гэдэг. Миний хувьд гурван хүүхэдтэй дөрвүүлээ амьдардаг манай гэр бүл нэг килограмм махыг хэмнээд л гурван өдөр иддэг. Ингээд бодохоор ганц маханд 200 орчим мянган төгрөг зарцуулж байгаа юм. Үүн дээр гурил, будаа, сахар, давс, ургамлын тос, ногоо гээд ерөнхийдөө дээр хэлсэн 500-аад мянган төгрөг зарцуулдаг” гэв. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт л нэмэгдэж байна. Цахилгааны үнэ нэмэгдсэн гээд бас л 50-100 төгрөгөөр барааны үнэ нэмэгдсэн байна. Цахилгааны үнэд манайх 50 гаруй мянган төгрөг сард төлдөг байсан. Гэтэл энэ сарын төлбөр 90 гаруй мянган төгрөг гарсан. Цалингаа нэмэхгүй байж юмны үнэ нь өсөөд байх юм. Жилийн өмнө 4200 байсан сүүний үнэ одоо 4600 төгрөг гэж байна. Гурилан бүтээгдэхүүний үнэ бүр нэлээд нэмэгдсэн. Юмны үнэ нэмэгдсэн л бол хямдарна гэж байдаггүй. Үүн дээр хяналт тавьж болдог бол анхаараасай л гэж бодож явдгаа учирлаж байлаа.

Манай сурвалжлах баг офицер захаас гараад Улаанхуарангийн эцэст байрлах орон сууцны дор байх нэгэн дэлгүүрт орж захтай хүнсний бүтээгдэхүүний үнийг харьцуулж үзэхэд нэг зөрүү байсангүй. Худалдагч эмэгтэйн хэлснээр, он гараад барааны үнэ өснө гэдгийг хэлэв. Учир нь зарим бараанд огт захиалга авахгүй байгаа. Тухайлбал хиам, зайдас зарим нэг гурилан бүтээгдэхүүнд. Мөн ундааны үнэ он гараад нэмэгдэнэ гэж ундаа борлуулагчид хэлсэн учир өр тавьж бараагаа ахиу авч нөөцөлж байгаагаа хэлж байсан юм.

Манай сайтын сурвалжлах баг одоогоос яг нэг сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 18-нд өргөн хэрэглээний барааны үнийн талаар сурвалжлага мэдээ бэлтгэж байв. Өнөөдөр сарын өмнөхтэй харьцуулахад үнэ нэмэгдээгүй буюу нэг сарын өмнөхтэй ижил үнэтэй байлаа.

ҮХРИЙН МАХ 19 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 9-ний өдөр гаргасан мэдээлэлд дурдсанаар , нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2024 оны 12-р сарын 09-ний өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 25 нэрийн барааны үнэ тогтвортой, 2 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өссөн байна гэжээ. Тухайлбал махны үнийг харвал хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 167 төгрөгөөр өссөн байна. Харин хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 222 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 111 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад  56 төгрөгөөр өсчээ.

Тэгвэл нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 3000-3250 төгрөг, нэгдүгээр зэргийнх 2018-2500 төгрөг, 2-р зэргийнх 1018-2200 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Цахилгааны үнэ нэмэгдсэнээс хойш өргөн хэрэгэлээний барааны үнэ 10-30 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин иргэд үнийн нэмэгдлийг тэр бүр анзаардаггүй гэдгийг худалдагчид хэлж байлаа. Мөн худалдаачдын хэлж буйгаар өргөн хэрэглээний барааны татан авалт, нийлүүлэлт огцом буурсныг он гараад юмны үнэ нэмэгдэх гээд буураад байгааг хэлж байлаа.

Он гараад цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Түүний дагаад мөн өргөн хэрэглээний барааны үнэ, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэдгийг худалдаачид хэлсэн. Тиймээс цахилгааны нэмэгдэл, цалин, тэтгэврийн нэмэгдэл иргэдийн нураан дээр "ачаа" болж, санхүүгийн дарамтад оруулах нь хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-19 158.59.146.30

tenegtdeg bna shd, MONGOLD ogtsom usdugiig bugd meddeg, dujirchihsun bna, yah uchra aolohgui bna

Avatar

Нэргүй 2024-12-19 202.21.109.31

татвараар тахийлгаж торгуулиар тонгойлгож байгаа МАН ыг сонгосонд баяр хүргэе

Avatar

Нэргүй 2024-12-19 66.181.188.37

Тэтгэвэр, амжиргааны доод цалин нв 6 хуюв нэмнэ гэнээ. хүнс нь жилд 6 хувь өсөөд байгаа юм уу? цахилгаан, дулаан нь бас.

Avatar

хүннү 2024-12-19 202.9.46.254

Иргэд үүнийг анзаарлаа гээд яах юм? байнга л үнээ нэмдэг ш дээ. Саяны евроазийн худалдааны гэрээнд нэгдэх байсан юм. Дотоодын хэдхэн хувалзнуудын үгээр хойшлуулж байна. Жинхэн өрөлдөөн харагдах байлаа. Үндэсний хувалзнууд манийгаа сорох гэж гадны бараа бүтээгдхүүнийг татваргүй орж ирхээс айж байна. Манайх энэ хэлэлцээрт орох ёстой.

Avatar

Нэргүй 2024-12-19 202.21.109.31

төр нь хүчгүй ёстой чивгүй ухна

Avatar

Нэргүй 2024-12-19 77.239.211.249

тэтгэвэрийнх нь нэмэгдэл цахилгааны үнээ төлж чадахгүй бнаа

Avatar

Нэргүй 2024-12-19 103.168.34.74

Үндэсний үйлдвэрлэгчид нэртэй эх орон нэгтнүүдээ шулж суудаг бизнесүүдийн лоббид орж евроазийн холбооноос ирэх хямд хүнс бараа авах иргэдийнхээ эрхийг шувталсан улс төрчид ичиг ичиг. 6 хувиар тэтгэвэр нэмснээр ямар ч ашиггүй болохыг худалагчид ойлгомжтой хэлжээ. Хятадын бизнесүүд гадагш үнэтэй зарж дотооддоо өөрсдийн иргэдэд хямдруулдаийг манай шулаач бизнесүүд суралцаасай. Авахгүй гэхээр өөр сонголттой байхыг хаачих юм улс төр бизнесийн луйварчил

Avatar

Нэргүй 2024-12-19 202.9.47.20

монголд хүнсний бүтээгдэхүүн маш үнэтэй байна. Баруун Европын орнуудаас үнэтэй! Зарим нь бүр 2-3 дахин өндөр үнэтэй!

Avatar

Зочин 2024-12-19 202.131.230.162

Зах зээлийн эдийн засгийн ганц хөдлөшгүй хууль эрэлт-нийлүүлэлт юм билээ. Монгол улсад тогтвортой хөгжсөн үйлдвэрлэл МАА.
Соц нийгмийн үед 1 кг хонины мах 7,5 төгрөг. Зах зээлд орооод 7500 төгрөг тогтвортой бйасайн шүү. Харин сүүлийн жилүүдэд малын хорогдол бага зэрэг мах экспортлохоох 10 мянга жаахан гарсан.

Avatar

Ах 2024-12-19 59.153.114.36

Ковидын үед авсан зураг байна. Тэгээд л мэдээ нь буруу болчихно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж