НЭМЭЛТ:
З.САНЖДОРЖ НАРЫН ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.12.19/ 10.00 цагт эхэлнэ. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ оны аравдугаар сарын 29, арваннэгдүгээр сарын 28-нд хаалттай хийхээр товлосон ч хоёр удаа хойшлогдсон.
Уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
yag l unendee 2024-12-19 103.57.94.211
Энэ лам улсын нууц бичиг баримтыг хаанаас авах билээ дээ. Улсын нууц нь хэн хүн д нээлттэй үзүүлээд байдаггүй нь нэрнээс нь тов тодорхой байгаа биздээ. Нууцлахгүй хэн дуртайд нь бүр лам хуврагт үзүүлээд байвал юуных нь нууц байхав. Үзлээ гэхэд цааш нь хэндээ ч дамжуулаа билээ?Байс гээд улсын нууц задалсан гадаадын тагнуултай хамтарч ажилласан гэж яллаад шоронд хийх. Тэгвэл нууц баримт бичигтэй харьцдаг ажилтан нь нууц хадаглах хамгаалах үүрэггүй юи уу??Тэд хариуцлага хүлээдэггүй юм?