Энэтхэг улс өнгөрсөн жил Хятадыг давж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон. Одоогоор тус улсын хүн амыг 1.45 тэрбум хүрсэн гэж тооцоолж байна. Гэвч энэ нь энэтхэгчүүдэд хангалтгүй байна. Тус улсын өмнөд хэсгийн Андра Прадеш, Тамил Наду мужуудын эрх баригчид сүүлийн үед олон хүүхэдтэй болохыг сурталчлах болов.
Андра Прадеш мужид төрөлтийн түвшин бага бөгөөд хүн амын дундаж наслалт ч нэмэгдэх болсон. Тиймээс хүүхдийн тоог нэмэгдүүлэхийн тулд Андра Прадеш муж хоёр хүүхдийн бодлогоо цуцалжээ. Хөрш Телангана болон Тамил Наду мужууд ч удахгүй адил арга хэмжээ авч магадгүй байна.
1950 онд Энэтхэгийн нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 5.7 байсан. Гэвч энэ тоо одоогоор 2.0 болж буурчээ. Тэр бүү хэл 29 мужийн 17-д нь төрөлтийн түвшин 2.0 ч хүрэхгүй байна.
Энэтхэгийн өмнөд хэсгийн таван муж нөхөн үржихүйн түвшингээрээ бусдаасаа хамаагүй түрүүлж байна. Керала муж 1988 онд, Тамил Наду муж 1993 онд, бусад нь 2000-аад оны дунд үед төрөлтийн зохистой түвшиндээ хүрчээ. Өнөөдрийн байдлаар эдгээр мужийн төрөлтийн түвшин Европын ихэнх оронтой ойролцоо буюу тэднээс бага байна.
Ерөнхийд нь авч үзвэл Энэтхэгийн мужуудын хүн амын хувь хэмжээ өөр хоорондоо харилцан адилгүй байна. Энэ байдал нь сонгуулийн төлөөлөл, муж улсын парламентын суудал, холбооны орлогыг оновчтой хуваарилахад ихээхэн нөлөөлнө гэж үздэг. Тус улс 2026 онд сонгуулийн мандатын хуваарилалтыг өөрчлөхөөр бэлтгэж буй. Энэ нь хүн амын өөрчлөлтийг үндэслэн сонгуулийн тойргийн хилийн заагийг өөрчлөх үйл явцыг хэлэх бөгөөд 1976 оноос хойших анхны өөрчлөлт болно. Сонгуулийн тойргийн хил хязгаарыг дахин зурснаар эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжиж буй өмнөд мужуудын парламентын суудлыг бууруулах магадлалтай.
Холбооны орлогыг муж улсын хүн амын тоонд үндэслэн хуваарилдаг тул энэ нь тэдний санхүүгийн тэмцлийг гүнзгийрүүлж, бодлого боловсруулах эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй юм.
Уттар Прадеш, Бихар зэрэг хүн ам ихтэй хойд мужууд энэхүү өөрчлөлтийн үр дүнд илүү олон суудал авах боломжтой. Харин Тамил Наду, Керала, Андра Прадеш зэрэг өмнөд мужууд алдагдал хүлээнэ гэж хүн ам зүйч К.С.Жеймс, Шубхра Крити нар таамаглажээ. Гэхдээ энэ асуудлыг холбооны болон муж улсын засгийн газар хоорондын бүтээлч хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой тул тэгтлээ санаа зовох хэрэггүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хүн ам зүйчдийн үзэж буйгаар хамгийн гол сорилт бол төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотой хурдацтай хөгшрөлт юм. Франц, Швед зэрэг улсууд хөгширч буй хүн амынхаа эзлэх хувийг 7-14 хувь болгон нэмэгдүүлэхийн тулд 120, 80 жилийг тус тус зарцуулжээ. Гэтэл Энэтхэг улс ердөө 28-хан жилийн дотор энэ амжилтад хүрэх төлөвтэй байна.
Ихэнх улс оронд амьжиргааны түвшин, боловсрол, хотжилтын түвшин сайжрахын хэрээр хүүхдийн эсэн мэнд бойжих чадвар ч дээшилдэг. Харамсалтай нь Энэтхэгт эсрэгээрээ байдаг. Энэтхэгийн нийгэм, эдийн засаг тодорхой хэмжээнд ахиж дэвшиж буй ч төрөлтийн түвшин буурсаар байна. Үүний гол буруутан нь халамж, тэтгэмжээр айл өрхүүдийг дэмждэг буруу бодлого гэж үзэж байна.
Андра Прадеш мужид төрөлтийн түвшин Шведтэй адил 1.5 боловч нэг хүнд ногдох орлого нь 28 дахин бага байна. Өр ихтэй ч хязгаарлагдмал нөөцтэй энэ мэт мужууд хурдацтай хөгширч буй хүн амынхаа өндөр тэтгэвэр, нийгмийн даатгалд дэмжлэг үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.
Энэтхэгийн өндөр настнуудын 40 гаруй хувь нь баялгийн хуваарилалтын хувьд хамгийн ядуу бүлэгт багтдаг. Шинжээчдийн хэлж буйгаар Энэтхэг баяжихаасаа өмнө хөгширч байна.
Хүүхэд цөөн, ахмад настан олон. Гэтэл Энэтхэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, олон нийтийн төв, өндөр настны асрамжийн газрууд үүнд бэлтгэлгүй байгааг хүн ам зүйчид анхааруулж байна. Хотжилт, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт нь үр хүүхэд нь ахмадуудаа асардаг уламжлалт гэр бүлийн зан байдалд ч нөлөөлөх болжээ.
Хүн амын шинжлэх ухааны судалгааг харвал төрөлтийн түвшин 2.1-ээс доош унахад нийгэм мөхөж эхэлдэг аж. Төрөлтийн түвшин 1.8 байгаа нөхцөлд хүн амын тоог удирдах боломжтой байдаг. Харин 1.6 буюу түүнээс доош орсон тохиолдолд хүн амын хурдан бөгөөд зохицуулах боломжгүй бууралтыг өдөөх магадлалтай.
Нөгөөтэйгүүр олон хүүхэдтэй болохыг уриалах нь дэмий зүйл гэж зөвлөх хүн ам зүйчид ч байна. Нийгэм өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийн амьдрал эрчүүдийнхтэй адил болсонтой энэ нь холбоотой.
Энэтхэг улс хөгшрөлтөөс үүдэлтэй ажиллах хүчний хомсдолтой тэмцэж буй. Төрөлтийн бууралтын асуудлаа шийдэж дөнгөөгүй өндөр хөгжилтэй орнууд эрүүл, идэвхтэй хөгшрөлтөд анхаарал хандуулах болсон. Өөрөөр хэлбэл, тэдгээр орон хөдөлмөрийн насыг 5-7 жилээр уртасгах замаар ахмадуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Нэргүй 2024-12-19 66.181.161.180
Google translate ч ингэж найруулахгүй.
Нэргүй 2024-12-19 66.181.161.180
Дутуудаж байна. Халх хүн ингэж ярьдаггүй. 1.45 тэрбум Багадаж байна. Чамлагдаж байна. 1.45 тэрбум хангалтгүй гэнэ. Гэх мэт.
Нэргүй 2024-12-19 66.181.182.138
Дөрвөд п***а байвал яахуу чи..
Зочин 2024-12-19 103.11.193.169
хүн амыг их өсгөх бодлого ямарч оронд хэрэггүй. дэлхий дээрх бүх сав хэмжээтэй. дэлхийн хүн ам 7.5 тэрбумаас хэтрэх хэрэггүй. янз бүрийн гоц халдварт өвчин гарч дэлхий нийтээрээ каарна шүү. мөн газар хөдлөлт бүгдийг нь хот сууринтай нь булшилна шүү. Манай монголчуул ч гэсэн 3.5 саяаасаа хэтрэх хэрэггүй. үүнээс хэтэрвэл машин шигээ хүмүүс нь хот тосгондоо багтахгүй болно шүү. иймээс бүх хүмүүс ор хөнжлийнхээ асуудалд гар утас шигээ ухаалга хандацгаа!!!
Нэргүй 2024-12-19 202.55.188.98
өлөн тэнэг хог вэ исламын шашинтай улс орнуудын хүн ам хэт өсөөд европ азийн зүүн хэгийн хүн ам эрчимтэй буурч байна монгол 100жилийн дараа Казакын үндэсний цөөнх болох боломжтой хасагын өсөлт4% монголынх 2.1% 2%иас доошоо хүн амын өсөлт орвол тэтгэвэрийн насныхан хүн амд олонх болдог
ЗОЧИН 2024-12-19 203.91.115.47
ХАЛУУН ОРНЫ ЯЛАА БАТГАНА ШИГ Л "АЖ ТӨРДӨГ" БОЛОЛТОЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. МАНАЙ НЭРТ ЗОХИОЛЧ БҮР 60 ААД ОНД ЯВЖ БАЙХДАА Л ЭНД ХҮН БОЛЖ ТӨРСӨНӨӨС ЕВРОПД НОХОЙ БОЛЖ ТӨРСӨН НЬ ДЭЭР ГЭЖ ЗҮЙРЛЭСЭН БАЙСАН.
Нэргүй 2024-12-19 202.126.91.129
ДУТАЖ байна гэж Бичээч. Юуны чинь дутуутах вэ. Тийм үг монгол хэлэнд байхгуй.
Оноч 2024-12-19 66.181.190.220
Яахавдээ 2-оос дээш байж хүн ам алгуур ч гэсэн өснө, гол нь хүүхэдгүй хөгшид тэдний асаргаа, ирээдүйн тэтгэвэр, нийгмийн халамж гээд дийлэхгүй л болно гэдэг зургаа харахаар өөр арга байхгүй. Бусад улс нүд үзүүрлээд яахавдээ, тэд өөрийн нутаг дэвсгэр дээрээ л өсөж үржиж бна. Дээр үедээ олон төрөлт, хүүхдийн үхэл ч их байсан. Халуун оронд хүүхэд жамаараа хүн болох ч хэцүү байсан байх. Их могулын үед хаадын хүүхэд нь 5 нас хүртэл хүн боллоо гэж тооцдоггүй байсан. Хаадын хүүхэд ш дээ.
Оноч 2024-12-19 66.181.190.220
олон эхнэр, олон хүүхдийн 5 нас хүрснүүд нь залгамжлах эрхтэй болдог. Тэднээс хэн залгамжилсан нь бусад үеэлүүдээ устгадаг байсан. Хааны ширээ залгамжлаад амьд үлдье гэвэл өөрөөсөө бусад хааны удмыг устгахаас өөр арга замгүй, хааны үндсэн ажил бол дайн гэж Бабур хаан хэлж байсан гэхээр ойлгомжтой биздээ. Сул хаан ч байсан үлгэр дээр гардаг муу санаатай ерөнхий сайдын тухай гардаг нь бодит амьдрал дээр хамаг эрх мэдэл барьдаг ерөнхий сайдууд нь хааныгаа авч хаяаад өөрөө хаан болох гэсэн оролдлого
Оноч 2024-12-19 66.181.190.220
Тийм учраас олон эхнэрүүдийн дунд өрсөлдөөн жинхэнэ утгаараа явагддаг, хоорондоо жинхэнэ хор хийлцдэг байсан. Эхнэрүүд бол далдуур алалцдаг байсан, үр удмаа үлдээх л арга. Өөр арга байгаагүй. Уг нь Чингис хаан үүнээс сэргийлж, алтан ургыг цаазлахыг хориглосон хууль гаргаж мөрдүүлсэн ч өөрөөс нь хойш тун удалгүй, ил цаазлахгүй ч хоролчихдог болсон шиг байгаам. Дундад ази-руу бол арслан шиг шууд л алаад алаад явчихдаг.
Нэргүй 2024-12-19 74.14.152.237
kkk
з 2024-12-19 202.126.89.134
Дэлхий даахаа болилоо
Иргэн 2024-12-19 66.181.191.157
Аялагч Мөнхцэлмэг Энэтхэгт сэгээр хооллодог бичиг баримтгүй өлсгөлөнд нэрвэгдсэн газраар нь очисныг харсан. Үнэхээр энд тэнд тураал болоод өвдөөд хэвсэн хөгшид хүүхэд нүд халтирам . Төр Засаг нь тэднийг огт тоодоггүй юм байна лээ. Өсөх тусам ийм хүмүүс нэмэгдэх байх даа өрөвдмөар
Ялаа 2024-12-19 59.153.114.36
Халуун орон болохоор Энэтхэг өтчихдөг юм байна.
Нэргүй 2024-12-19 103.57.94.47
Тэнэгтээд л…