1.4 тэрбумаар тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ

1.4 тэрбумаар тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ

1.4 тэрбумаар тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өчигдөр /2024.12.18/ улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр бараа худалдан авах тендер зарлажээ.

Тодруулбал, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад бүрэн автомат, механик сагсан бөмбөгийн самбар, тайзны автомат хөшиг зэрэг соёлын салбарын тоног төхөөрөмж худалдан авах юм байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Ч.Номин сайдын багц багагүй шүүмжлэл дагуулсан. Харин тэрбээр, "Төсвийн асуудал дундаас соёл, спортын үйл ажиллагаа нийгэмд хамгийн ойр байдаг. Тэр ч утгаараа үүнийг нийтийн анхааралд оруулах гэж маш их хичээлээ" гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Ирэх жил Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 525 тэрбум 351.8 сая төгрөгийг ерөнхийлөн захирахаар болсон билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-19 192.82.64.248

хувийн телевизээрээ баахан шоу хийж хүүхэд залуучуудыг дуучин, бүжигчин, алайлагч болгож аваад, өнөөдүүлээ тэжээх төсвийг нь энэ мэтээр батлуулж аваад, тэднээр нийгмийн тархийг угаалгадаг, утаанаасаа 50% саллаа, аз жаргалтай улаанбаатар, 20 минутын хот өөр юу юу билээ, бүх тархи угаалтыг энэ хөгшин залуу жижигчин нэртэй зэрлэгүүд л хийдэг биздээ

Avatar

Нэргүй 2024-12-19 103.212.117.238

Сагсан бөмбөгийн самбар, тайзны автомат хөшиг г.м. нь тэгтлээ аминд тулчихсан гарцаагүй хэрэгцээ мөн үү?? Нийслэл хот энэ өвлийг яаж давах нь мэдэгдэхгүй, гэнэт ток тасалдаг моод гарчихаад байхад хувийн компаниар бичил цахилгаан станц ч гэсэн бариулж байвал амин чухал биш үү??!!

Avatar

Нэргүй 2024-12-19 202.70.43.34

5 тэрбум төгрөгөөр 40мвт дулааны станц барьж болох ба уг станцаар 5000 хүнтэй аймгийн төвийг дулаанаар хангаж болно.

Avatar

zochin 2024-12-19 202.179.18.241

uls oron yaaj hugjnu du tatvar tulugchidiin mungiig tsatsah shig bolj bna da

Avatar

Нэргүй 2024-12-19 202.70.43.34

зусалж эхэллээ дээ батлуулж аваад

Avatar

Өвгөн Балдан 2024-12-19 59.153.114.36

Соёлын яамыг бүр татан буулгах хэрэгтэй. Нэг л их соёл ярьсан зэрлэг хүмүүс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж