Сурагчдын амралт удахгүй эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх зорилгоор амралт, жуулчны баазууд руу нийтийн тээврийн тусгай маршрут гаргавал үйлчлүүлэх үү гэдэгт иргэдээс санал авсан.
Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Харин автобусны үнийн хувьд 1000 төгрөг байх, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд дэмжжээ. Тиймээс санал асуулгатай холбогдуулан энэ бямба гариг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс дээрх хоёр чиглэлд автобус гаргахаар болжээ.
Нэргүй 2024-12-19 43.242.242.59
Автобус нь хаанаас явах юм бэ. Ямармаршрутаарявах юм бэ. 10-11 цагийнхооронд 1 цаг явчихаад баахан хүнийг орхиод явчихаж байгаа юм байна. танай сайт буруу бичсэн юм биш биз. 10:00-23:00 цагийн хооронд явахыг буруу бичсэн юм биш биз
Нэргүй 2024-12-19 202.131.234.123
нэг л удаа нэг автобус явна. орой хамаад 22 цагт ирнэ.