Паппилома вирусийн дархлаажуулалтад 18500 хүүхэд хамрагджээ

Паппилома вирусийн дархлаажуулалтад 18500 хүүхэд хамрагджээ

Паппилома вирусийн дархлаажуулалтад 18500 хүүхэд хамрагджээ

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад 18500 орчим хүүхэд хамрагдсан байна. Үүнээс 55 хувь нь нийслэлд, 45 хувь нь орон нутагт хамрагджээ. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн 0.5 хувьд тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, халуурах шинж тэмдэг илэрч, 1-2 хоногт арилж байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа учраас дархлаажуулалтад хүүхдүүдээ идэвхитэй хамруулахыг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма уриаллаа. Мөн тэрээр “ Олон нийтийн сүлжээнд явж буй ташаа мэдээлэлд автаж, дархлаажуулалтаас хойш суух нь хойч ирээдүйн эрүүл энх байдлын эсрэг үйлдэл болно гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж онцоллоо.

Дашрамд дурдахад, дэлхийн 150 гаруй улс орон хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлжээ.
Уг вирусын эсрэг вакциныг 2012 онд Монголд нэвтрүүлэх гэж байсан ч иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас болж уг ажил зогсож байжээ.

Тухайн үед уг вакцин нь охидыг үргүй болгодог гэх ташаа мэдээлэл олон нийтийн дунд хүчтэй тархсанаас нэвтрүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвөөс 2012 онд уг вакциныг хийлгэсэн 1000 орчим охиныг вакцин хийлгээгүй мөн тооны охидтой харьцуулсан судалгааг хийжээ. Папиллома вирусийн эсрэг вакцины үр дүнг судлахад охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогджээ.

Д.ЭНХБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 38 минутын өмнө 66.181.180.186

наад вакцинаар орос,хятад улсууд тарьж байгаамуу,тэрийгээ эхэлж судлаач,нигери улсад олон охидуудад сөрөг нөлөө үзүүлдэг болоод 12 онд эсэргүүцээд болиулсан биз дээ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж