Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал тун сонирхолтой үргэлжилж байна. Степпе аренад үргэлжилж байсан дээд лиг хэсэг хугацаанд Спортын төв ордоноо эргэн ирээд буй. Хуучин дошин дээр шинэ ривалуудын өрсөлдөөнтэй тоглолт болж өнгөрлөө. Тодруулбал, лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж буй SG Hawks багийн эсрэг ганцхан хожигдолтой Хасу Мегастарс дахин учраа таарав. Хоёр баг нэгдүгээр тойрогт таарахад SG Hawks илүүрхсэн билээ. Тэгвэл энэ удаад үр дүн арай өөрөөр гарчээ.
Тоглолтын тухайд нийт таван ээлжийн тоглолтод гарсан. Эхний ээлжийн тоглолтод Хасу Мегастарс илүүрхсэн бол дараагийн ээлжинд SG Hawks хариуг нь барив. Харин гурав дахь сетэд Хасу хожсон ч лигийг тэргүүлэгчид дөрөв дэх сетийг авлаа. Улмаар шийдвэрлэх тав дахь ээлжийн тоглолтод Хасу ялснаар хүчирхэг өрсөлдөгчөө буулган авч, анхны ялагчдлыг нь амсуулжээ.
Ийнхүү SG Hawks болон Хасу Мегастарс багууд адилхан 11 хожил, нэг хожигдолтойгоор лигийг тэргүүлж байна. Энэхүү хоёр баг улирлын төгсгөлд финалд ч учраа таарахыг үгүйсгэхгүй.
Холбоотой мэдээ