Хяналт шалгалт хийх нийтлэг журамд өөрчлөлт орууллаа

Хяналт шалгалт хийх нийтлэг журамд өөрчлөлт орууллаа

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Хяналт шалгалт хийх нийтлэг журамд өөрчлөлт орууллаа
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр өнөөдөр /2024.12.17/-ны  Засгийн газрын ээлжит хуралдаанд “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан 2024 онд багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 7.4-т заасан салбарын хяналт, шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон Салбарын хяналт, шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн тус хуралдаанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага эрсдэлийн үнэлгээг харгалзан дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд ирүүлнэ” гэж, 5.2 дахь хэсэгт “Хяналт, үнэлгээний Үндэсний хороо энэ хуулийн 5.1-д заасан төлөвлөгөөг өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн дотор батална” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2022 оны арвандугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-д өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлж, дэмжигдлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 139.5.219.64

Төрийн байгууллага хянаж чаддаггүй юмаа. ашгийн бус байгууллагуудыг оруул аа.

Avatar

Нэргүй 54 минутын өмнө 202.9.40.63

Уих зг нам төрд үүрлэсн Үмхий өлөн хулгайч манж хужаагуудыг үмхий гуйлагчин амьдралр2н зайл2лж л***р болго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж