Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагчид “Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт”, “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар, авлигын эсрэг менежмент, эрсдэлийн удирдлагын менежмент, аудитын арга зүй” сэдэвт дотоод аудитор бэлтгэх сургалтад хамрагдсан. Олон улсын стандартын академитай хамтран зохион байгуулсан тус сургалтад амжилттай оролцож, гэрчилгээ авсан нийт 22 албан хаагчдад өнөөдөр /2024.12.18/Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр “Нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудитор” гэрчилгээг гардууллаа.
Төрийн байгууллагад Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт шалгалтын мониторингийн үйл ажиллагааг бүтээмжтэй үр нөлөөтэй болгох, албан хаагчдын аудит хийх ур чадварыг нэмэгдүүлэх арга зүйд суралцсан үр дүнтэй сургалт болсныг онцоллоо.
Зөвлөх 2 цагийн өмнө 203.91.116.130
нэгдсэн менежментийн тогтолцоо гэхээр махан орчуулга, харин нэгдмэл удирдлагын тогтолцоо гэвэл зөв орчуулга болно.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.63
2025 төсв нам төрд үүрлсн хулгайч манж хужаагуудын 35 их наядыг хулгайлх санаархлыг таслн зогсоо 20 их наядыг ард түмнд олгоо 15 их наядыг улсын ажил хиыхэд зарцуулхд хангалтай элдэв дэмий байшн савд улсын мөнгийн хийсн нэрийдлээр хулгайлдгийг болиул.