Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд иргэний өргөмжлөлийг хүртжээ. Тодруулбал, 1986 онд гарсан "Top Gun" киноны гол дүрийг бүтээснээр Том Круз олны танил болж эхэлсэн бөгөөд уг кино нээлтээ хийсний дараа армид элсэн орсон шинэ цэргийн тоо огцом нэмэгдсэн байна.
Өдгөө 62 настай Том Круз Мягмар гаригт Суррей мужийн Чертси хотын Лонгкросс кино студид болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр төрийн албаны нэр хүндтэй шагналаа гардан авчээ.
Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч шагналыг гардуулж байхдаа "Манай өндөр бэлтгэгдсэн боловсон хүчин дүрэмт хувцсаа өмсөөд ямар их зүйлийг золиосолдгийг олон нийтэд таниулж өгсөнд талархал илэрхийлж байна" гэжээ. Хүйтэн дайны үеийн агаарын хүчний албан хаагчийн амьдралыг өгүүлэх "Топ Gun" кинонд Круз нисгэгч Маверикийн дүрд тоглосон юм. Кино нээлтээс хийснээс төд удалгүй Тэнгисийн цэргийн хүчин кино театруудад олон тооны ширээ тавьж, бүртгэл хийхэд нөлөөлөхүйц хэмжээний олон нийтэд цэргийн хүчирхэг байдлыг таниулж өгсөн аж. Том Круз шагналаа хүлээж авсныхаа дараа мөн адил талархал илэрхийлж, "Бүх албан хаагчид бидний төлөө амьдарлаа зориулдгийг хүн бүр мэдээсэй" гэжээ.
Холбоотой мэдээ