Хэрвээ та Хонгконг, эсвэл Тайпэйд амьдардаг бол сүүлийн нэг жилийн хугацаанд дээгүүр тань илүү олон онгоцууд нисэлдэж, агаарын зам хөл хөдөлгөөнтэй болсныг анзаарсан байж магадгүй. Аялал жуулчлалтай холбоотой тагнуулын мэдээлэл нийтэлдэг "OAG" агентлагаас мэдээлснээр Хонгконг-Тайпэй чиглэлийн маршрутаар энэ онд хамгийн олон хүн зорчжээ. Тодруулбал, энэ хоорондын 105 минутын зайд 2024 онд 6,781,577 хүн зорчжээ. Ингэснээр Хонгконг-Тайпэй чиглэлийн маршрут цар тахлын өмнөх амжилтаа эргүүлэн олж авсан байна.
Жагсаалтын хоёрдугаарт Каир-Жедда чиглэлийн маршрут 5.5 сая суудлаар оржээ. Цаашилбал, эхний 10 байрт:
- Инчон – Нарита
- Куала Лумпур – Сингапур
- Инчон – Кансай
- Дубай – Эр-Рияд
- Бангкок – Хонгконг
- Жакарта – Сингапур
- Бангкок – Сингапур
- Нью Йорк – Лондон чиглэлүүд оржээ.
Харин өнгөрсөн жилийн тухайд Сингапур-Куала Лумпур чиглэлийн маршрут 4.9 сая суудлаар жагсаалтыг тэргүүлжээ.
Агаарын зам улам ачаалалтай болж буй нь манай гаригийн хувьд тийм ч сайн мэдээ биш юм. Яагаад гэвэл 2022 онд хүний хүчин зүйлээс үүдэлтэй нүүрсхүчлийн хийн ялгарлын 2.1 хувийг агаарын тээвэр эзэлжээ. Цаашилбал, дэлхийн дулааралд нөлөөлж буй нийт ялгаруулалтын 3.5 хувийг агаарын тээвэр эзэлсэн байна.
Холбоотой мэдээ