Мөрдөн байцаах ажиллагаанд ХЭҮК-ын гишүүдийг оруулдаг болно

Мөрдөн байцаах ажиллагаанд ХЭҮК-ын гишүүдийг оруулдаг болно

Мөрдөн байцаах ажиллагаанд ХЭҮК-ын гишүүдийг оруулдаг болно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцлээ.

Хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа иргэд болон цэргийн алба хааж байгаа хугацаат цэргийн албан хаагч нь эрүүдэн шүүлт болон дэглэлт зэрэгтэй тулгарч хохирч буй асуудлын талаар нэг сарын өмнө тус байнгын хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулсан юм. Иймээс сонсголтой холбоотойгоор тогтоол батлахаар болжээ. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авах үеэр “УИХ-аас сонсгол зохион байгуулж, асуудлыг ярьдаг ч эргээд хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй, үр дүнгүй болж хувирч байна гэдэг асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Бид нар өмнө нь нүүрсний сонсгол хийгээд дараа нь ногоон автобусны сонсгол хийсэн. Саяхан эрүүдэн шүүлтийн эсрэг сонсгол хийсэн. Сонсголыг хоёр шаттай хийдэг байвал ямар вэ. Эхлээд хяналтын сонсгол хийгээд жил орчмсын дараа үр дүнгийн сонсгол хийдэг болмоор байна. Эртээд нэг хүн эрүүдэн шүүлтийн эсрэг сонсгол дээр ярьж байна лээ шүү дээ. “Бид энэ тухай зөндөө ярьсан” гэж..  Асуудлыг яаж мухарласан бэ, яаж шийдсэн бэ.

Хүн эрүүдээд байгаа нөхөрт ямар хариуцлага тооцсон бэ гэдгийг эргэж сонсох үүднээс үр дүнгийн сонсгол хийдэг болъё гэсэн санал байна.

Манай нийгэмд яаж хариуцлагаас бултах вэ гэдэг ажил маш их явдаг. Тэгэхээр эргэж сонсдог байвал тодорхой үр дүн гарна гэж бодож байна.

Хоёрт, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ гэж шүдгүй байгууллага байгаа. Хорих дотроос намайг эрүүдэн шүүгээд байна гэдэг мессежийг өгөх юм бол ХЭҮК түдгэлзүүлж эрхийг нь өгмөөр байгаа юм. Эрүүдэн шүүлтийг очиж шалгадаг байхаар.

ХЭҮК 100 гаруй ажилтантай юм билээ ш дээ. Энэ хүмүүс ажлаа хийдэг, эрүүдэн шүүлтийг зогсоодог эрх мэдэлтэй болгохгүй бол. Бид энд ярьж, ярьж эргээд мартдаг.

Эрүүдэн шүүлтийг хамгийн торгон мэдрэмжээр мэдрэх байгууллага бол ХЭҮК. Цагдаа нар биенээ илчлэхгүй, нэг төгсөлтийнхөн байдаг гэж яриад байна лээ. Тэгэхээр ХЭҮК илүү хүчтэй, асуудал руу оруулдаг болгож байж, асуудал илүү шийдвэрлэгдэх юм байна гэж харж байгаа. Тэгэхгүйгээр бид хүчний байгууллагатайгаа ноцолдоод, энэ хэддээ даалгавар өгөөд хугацаат үүрэг өгөөд байх юм бол хэзээ ч биелэхгүй. Тийм учраас гуравдагч байгуллагад эрх өгмөөр байна. Энийг хүлээж аваач ээ гэж хүсч байна.

Сонсгол удирдсан, УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Таны саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ тогтоол батлагдсан ч гэсэн энэний дагуу үр дүнг нь танилцуулах, оролцогчиддоо зар хүргүүлээд дахин сонсч болох юм.  Цаашид дэгээ янзалж тал талдаа тэнцвэртэй мэдээлэлтэй, шийдвэр гаргах дээрээ сонсдог бодлогоо зөв тодорхойлох энэ бололцоог бүрдүүлэх ёстой.

ХЭҮК-ын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг дэмжиж байна. Комисс дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг хийдэг болох зохицуулалтыг анх бодож оруулж ирсэн хүн нь би. Тухайн үедээ зэмлүүлж байсан. Нэг зүйл байна, манай энэ комиссын үйл ажиллагаа.

Эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүн маань  буруу ажиллаж байгаа юм билээ. Бие даасан байгууллага болох сүүлдээ хяналт шалгалтын асуудал руу ордог болсон байна лээ. Тэр этгээдэд тийм эрх байхгүй, конвенциороо.

Энийг цаашдаа нэгтгэж, ХЭҮК -ын нэг гишүн нь аваад явдаг энэ асуудлыг шийдэж, комсисс үйл ажиллагаа нь уялдаатай байхгүй бол болохгүй. Тусдаа байранд гарчихсан байна лээ. Би бол ойлгохгүй байна. Одоо бол тэр хүн баахан хүмүүстэй уулзсан гэдэг худлаа юм ярьдаг. Тайлан хэвлүүлээд нөгөө комиссын гишүүддээ “Намайг жийрхээд байна” гэдэг.

ХЭҮК нь хүчтэй, нийтийн эрх ашгийн төлөө шийдвэрүүдийг гаргадаг байж болно. Энэ нь манайд нийцэх үү, үгүй юу.

ХЭҮК -ын хувьд урьдчилан сэргийлэх болон шийдвэрлэгдсэн хэрэг маргааны улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал дээр илүү дэмжлэг үзүүлж явах чиг үүргийг нь тодотгож өгмөөр байгаа.

Ингээд энийг нь аваад явахгүй бол шууд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцох боломжгүй, харин эрүүдэн шүүлтийн эсрэг гэмт хэрэг гарсан бол хэнээр энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэхүүлэх вэ гэдэг дээр гишүүд ярьж байгаа. Цагдаа үйлдсэн бол Авлигатай тэмцэх газар /АТГ/хийж байгаа нь зөв үү. АТГ-ынхны үйлдсэн бол цагдаа шалгах нь зөв үү. Эсвэл прокурорын дэргэд байх уу. Хууль зүйн сайдын хэлсэнчлэн  Тахарын алба буюу энэ чиглэлдээ гэрч хохирогчийг хамгаалах чиг үүргээсээ гадна бусад мөрдөн шалгах үйл ажиллагааг хийх үү гээд. Хэдүүлээ хууль зүйн салбарын тогтолцооны асуудлуудыг чиг үүргийн хуваарилалтыг бодож өөрчлөх шаардлага бий. Тантай санал нэг байна. Комисс харьцангуй эрх мэдэлтэй болсон. Зөв хэрэгжүүлж чадах уу, үгүй юу гэдэг дээр комисс сайн ажиллах ёстой гэж хувьдаа бодоод байгаа. Өгөх чиг үүргийн хувьд засаглал чиг үүргийн хуваарилалт дээрээ оновчтой байх ёстой.

Х.Тэмүүжин гишүүн цухас дурдлаа. Хууль сахиулах салбарын удирдлагын ёс зүйн асуудал болон тодорхой хууль зүйн салбар дээр гардаг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцдаг бие даасан институтыг байгуулъя.

Хууль зүйн сайд цагдаагийн дэд даргыг томилчихоод тэр хүнтэй холбоотой асуудал ороод ирэхэд хариуцлага тооцоход хэцүү. Тэнд гарсан асуудлыг яамны газрын даргаар ахлуулаад ажлын хэсэг гаргаад шалгадаг юм. Гэтэл яамны газрын дарга нотлох баримт цуглуулах этгээд биш.

Тэгэхээр энийг уг нь төрийн заиргааны төв байгууллагын төлөөлөл, хуульдын холбооны төлөөлөл, шүүх болон прокурорын байгууллагын төлөөлөл зэрэг тав хүртэлх бие даасан байгууллагын төлөөлөл хууль зүйн салбарын удирдлагын ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг юм билээ. Цагдаагийн ерөнхий газар дээр байгаа ёс зүйн асуудлыг гүйцэтгэх болон дунд шатны албан тушаалтан дээр шийдэж болж байгаа. Гэтэл удирдлагын ёс зүйн асуудлыг Хууль зүйн сайд дээр авч ирэхээр яг үнэндээ ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Энийг нуугаад яах вэ. Энэ асуудал ганц цагдаа дээр биш шүүхийн шийдвэр гүйцэтгэл гээд бүгд дээр. Энэ зүйлийг гаргуулагүйн тулд бие даасан интститут байгуулаад Хуульчдын холбооны,  Өмгөөлөгчдийн холбооны, Хууль зүйн яам, шүүх болон прокурорын байгууллагын төлөөлөл ороод шалгадаг болох хэрэгтэй.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Урьдчилан саатуулах 461 дүгээр анги дээр хүүхдийн амь хохирсон асуудал гарангуут ХЭҮК-тай ярьж байгаад мөрдөн байцаах ажиллагаанд ХЭҮК-ын гишүүдээс оруулдаг болохоор ажиллаж байна. Тэгэхгүй бол өнөөдөр хэрэгжиж байгаа хуулиар хүний эрхийн сөрчил гарахыг хүлээгээд байгаа. Хууль гэдэг  хүний эрхийн зөрчил гаргахгүй төлөө явж байх учиртай учраас хуулийн төслийг боловсруулаад явж байна, Удахгүй өргөн барина.

Гишүүд сонсголыг үр дүнгүй байна гэлээ. Энэн дээрээ хэдүүлээ бодно шүү.

Энийг хэлэлцчихээд бид гав бариад юм уу, бороохой бариад гардаг хүмүүс биш. Тогтоол гарна гэдэг ноцтой асуудал байгаа учраас гарч байгаа юм шүү. Энийгээ хэрэгжүүлэх гээд явна. Энэ чинь бидний хамтын бүтээл.

УИХ гэдэг хэлэлцээд тогтоол гаргаж ажлаа хийдэг. Цагдаагийн өмнүүр очоод юм хийдэг хүмүүс биш. Одоо ингэж хэлэлцээд сонсгол явуулна гэдэг УИХ хуулиар заагдсан ажлаа хийж байгаа нь энэ. Тал талдаа анхаарч хариуцлагаа тооцож, хийдэг газраар нь хийлгүүлдэг байх ёстой. Тогтоол бол Засгаас заавал биелэлт шаардах эрх зүйн бичиг баримт шүү. Энэн дээрээ П.Сайнзориг гишүүн анхаарч ажиллаарай гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 1 минутын өмнө 161.82.173.2

Бас нэг өмөөлөгч шиг мөнгө хийдэг хулгайчийг нэмэх нь өөр шийдэл алга уу үхдэл үү дээ өмгөөлөгч нэртэй хулгайч луйварчидаа эргээд хар яаж баяжсан

Avatar

Нэргүй 48 минутын өмнө 66.181.183.99

ЗА ЁСТОЙ НЭГ ЗӨВ АЖИЛ ХИЙЖ ЭЭ. МӨРДӨГЧ НАР ХЭТЭРХИЙ НЭГ ТАЛЫГ БАРИМТЛААД БАЙДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж