Өвчин зовлон, байгалийн гамшиг болон сандарч, тэвдсэн, шаардлагатай, үед яаралтай түргэн тусламж дуудахад утас сүлжээ барихгүй, үүнээс болоод амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч гардаг.
Жишээ нь, саяхан Хөвсгөл аймгийн алслагдсан суманд малчин цасанд дарагдаж, хүнд нөхцөлд орсон тохиолдол гарсан. Малчны гэр бүлийн зүгээс онцгой байдлын алба болон түргэн тусламж дуудах гэсэн боловч утасных нь сүлжээ нь унасан тул хэнд хаана хандахаа мэдэхгүй паникт орсон байна. Иймээс ЦХИХХЯ-наас иргэд эрүүл мэнд, амь насны аюултай байдалд орсон үед сүлжээ үл харгалзан яаралтай тусламж хийх боломжийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, үүрэн телефоны аль нэг компаниар үйлчлүүлдэг иргэн сүлжээ нь унасан үед бусад компанийн сүлжээг ашиглан ямар ч үед, хаанаас ч түргэн тусламж, гал команд, цагдаагийн дуудлагыг 112 дугаарт өгч, цаг алдалгүй тусламж авч болох нь ээ. Хамгийн гол нь иргэн таны утасны сүлжээ барихгүй байсан ч тухайн газарт сүлжээ нь орж байгаа операторын сүлжээг ашиглан тусламж дуудах нөхцөл бүрдлээ.
Өөрөөр хэлбэл, иргэн та гал түймрийн 101, цагдаагийн 102, яаралтай түргэн тусламжийн 103, гамшиг ослын 105 руу залгах шаардлагагүй. Зөвхөн 112 дугаарт залгаж, дээрх асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжтой.
Б.БАТ
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.63
Ийм ханиад гэж мэдэхгүйн бн х***а хийсн тахал гажиг зулбасгуудыг бузр өвчн гаргж мнглруу хорлжийн. Адгийн пздагуудыг хуйг2р нь устгх цаг удахгүй ирн2.