“Засгийн газрын сайд нар ажилдаа орцгоо. Салан задгай байна. Эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа. Нүүрсний утаа, хариуцлагагүйн утаа хоёр нийлж халаад Улаанбаатарыг бүрхэж байна. “Тавантолгой түлш”-ийнхэн хатаалт олигтой хийхгүй байна. Сайжруулсан түлшний чийгшил 13 хувьтай байна гэж сонссон. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад дөрвөн хувийн чийгшилтэй байсан юм. Ажил хийхгүй, арчаагүй гаруудаа зайлуул. Хэн нэгний толгойг илээд байх шаардлага байхгүй”. Гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг, даалгавар өгсний дараа Засгийн газар МХЕГ болон Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог эргэн сэргээхээр болсон байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн даргын хувиар өнгөрсөн Даваа гаригт УИХ-ын дарга, Засгийн газрын сайд нар, цагдаа, тагнуулын ажилтнуудыг дуудан үүрэг Улаанбаатарын утааг хоёр дахин бууруулах үүрэг чиглэл өгсөн. Улаанбаатарын утаа үндэсний аюулгүй байдлын асуудал болсон нь үнэн, үүнд У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн даргын хувиар анхаарал хандуулах нь ч зөв. Гээд У.Хүрэлсүх чанга дуугаар зандарч байж, урд нь суугаад загнуулж байж улстөрчид ажлаа хийдэг баймааргүй байна.
Яг үнэндээ ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг. Үнэн үг гашуун агаад хоолой хорсгом байдгийг өвлийн энэ өдрүүдэд улаанбаатарчууд уушги, зүрхээрээ мэдэрч байна. Улаанбаатарын утаа нэг өглөө эсвэл нэг шөнөөр бий болчихсон гамшиг асуудал биш. Өвөл болохоор хүйтэн болдог шиг хүйтэн болохоор гал түлэх нь ов ойлгомжтой аргумент. Гал түлэхийн хэрээр утаа гарах нь бүүр ойлгомжтой. Нийслэлийн 220 мянган өрхөөс гарч байгаа утаа өнөөдөр улаанбаатарчуудын эрүүл мэнд, амь насны дайсан гол болсон.
Харамсалтай нь, гол дайснаа зөв тодорхойлж, түүнтэй тэмцэх, ашиг сонирхлоос ангид дарга алга. Дааль стандартаа эдлээд татвар төлөгчдийн мөнгөөр гадагшаа, дотогшоо зугаалдаг дарга нарын тоо нэмэгдсэн болохоос Улаанбаатарын утаа буурсан юмгүй л байна.
Ямба, ял хоёроо хамтдаа үүрэлцэж яваагийн хувьд яаж утаанаас салах вэ гэдэг нь МАН, АН, ХҮН намын дарга нарт тавих ёстой асуулт юм. Улаанбаатарын утааг бууруулж чадахгүй хөтлөлцөөд хөөгдөх нь цаг хугацааны асуудал болж мэднэ.
Нэг "үнэртээд" эхлэхээрээ Улаанбаатарын утаа хэнийг ялгахгүй. Зайсанд амьдрах улстөрч, Баянхошуунд амьдарч байгаа иргэн ялгаагүй хортой утаагаар адилхан амьсгалж байна.
Иймээс эртнээс, халуун намраас Улаанбаатарын утаандаа анхаарал хандуулаач гэж улстөрчдөд зөндөө л зөвлөсөн. Атал УИХ, орон нутгийн сонгуульд гээд ухаан санаа, хөрөнгө мөнгөө улс төрд тавиад туучихсан, утаа нь бахь байдгаараа. У.Хүрэлсүхэд загнуулан байж Улаанбаатарын утаанд анхаарахаар болж байна.У.Хүрэлсүхээр нэг загнуулахаар Монголын улстөрчдийн хийморь сэргэдэг шинжтэй.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар томилолтоос ирсэн даруйдаа хэвлэлийн бага хурал хийж “Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд, эдгээр зуухтай айлууд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Одоо ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг өөрчлөх судалгаа хийж байна. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ” гэх тайлбарыг өгнө лээ. Араас нь залгуулаад Засгийн газраас агаарын бохирдлын асуудлаар хуралдаж, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог эргэн сэргээх шийдвэр гаргажээ.
Гэх мэт У.Хүрэлсүхийн уур бухимдал улстөрчдийг, улс төрийн намуудыг хөдөлгөөнд оруулсан бололтой. Улаанбаатарын утааг бууруул гэж иргэд талбай дээр жагсаж үзсэн, цахим орчинд ч багагүй шүүмжлэл хэлэлцүүлэг өрнүүлээд удаж байгаа.
Иргэдийнхээ үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг улстөрчид Төрийн тэргүүнээс үгнээс үхтлээ айв уу, өөрсдийнхөө алдааг ухаарав уу. Ямар ч байсан л Улаанбаатарын утаанд анхаарлаа хандуулахаар болж байна. Уг нь улстөрчид Ерөнхийлөгчөөсөө биш ард иргэдийнхээ шүүмжлэлээс айдаг байвал тэр чинь ардчилал юм шүү дээ. Ард иргэдийнхээ үгийг сонсдог болтлоо Засгийн газрын сайд нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд сардаа нэг удаа дуудагдаж, загнуулдаг болох юм уу!
Б.БАТ
Нэргүй 2024-12-18 59.153.115.74
маниуустаа тохироношүү …хуучны сайхан цагт сүртэй сайхан загнах ч бас л нүнжигтэй шүү дээ
Нэргүй 2024-12-18 210.148.94.144
Хүн загнавал мундаг гэдэг ойлголт энэ нэг хэдэн лалрын улс төрчдийн тархинд суучихжээ. тэр хаданд гарсан нян бактер Нянгар ч гэсэн нэг л их загнасан хог шаар
Нэргүй 2024-12-18 103.212.119.234
Монгол ТӨРийн механизм нь эвдэрчихээд гацчихаад хүчээр маневилдахгүй бол унтарчихаад байна шүү дээ!!! Күүк нэг удаа маневилдаад орхичихоор нөгөөдөх нь тэгсгээд л унтарчихна!! Жолооч нь машинаа орхиод хаашаа ч юм тэнээд явчихсан?!
Нэргүй 2024-12-18 66.181.185.133
Монгол ерөнхийлөгчийн засаглалтай билүү
хандлага ба сэтгэхүй 2024-12-18 202.70.43.34
Монголчууд нийтээр ХАНДЛАГА, СЭТГЭХҮЙ-ээ ЗӨВ ТИЙШ ӨӨРЧИЛВӨЛ ажил амьдралд нь маш их ахиц дэвшил гарна. Наанадаж УТАА, ТҮГЖРЭЛ-2 нь шууд Иргэдийн өөрсдийх нь ХАНДЛАГА, СЭТГЭХҮЙ-тэй нь холбоотой. Өөрсдөө ТЭГЖ БОДДОГ, ХАНДДАГ учраас л өнөөдөр ингэж зутарч амьдарцгааж байгаа.
МОНГОЛ... 2024-12-18 202.70.43.34
Суурин Соёл Иргэншил ХҮН, Нүүдлийн Соёл Иргэншил ХҮН 2-ын Сэтгэхүй , Хандлага, Бодол санаа яалт ч үгүй Тэнгэр Газар шиг зөрүүтэй. Монголчууд аливаа юманд хандах хандлага нь Нүүдлийн соёлтой нь шууд холбоотой, амьдран байгаа орчиндоо цаанаа нэг ноохойрч оторын байдалтай зутруу амьдарцагаана учир нь болохгүй бол хаяад нүүгэд явчих юм чинь гэж бодно. Хэрэв УБ хотод +21 аймгуудад Монголоос өөр Үндэстэн ирж амьдарвал хэдхэн жилийн дотор шал өөр аж амьдралын хэв маяг бий болнодоо.
Өвгөн Балдан 2024-12-18 59.153.114.36
Нөгөө Өглөө кинон дээр нэг өвгөний хэлдэг …манай улс чинь хаантай бол хаантай, харцтай бол харцтай , улс шиг улс биз дээ…. гэдэг шиг Манай улс улс шиг л хөгжөөд явж байгаа юм биш үү. Нэг л их бухимдсан хүмүүс, нэг л их цэцэн цэлмэг хүмүүс, харааж зүхээд л. Идэж уух нь элбэг дэлбэг, гараад явсан ч эрх чөлөөтэй яаж ч амьдарсан болж байнаа. Өөр юу хүсээ вэ. Энэ өлөн зөлмөн амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь тэнэг, залхуудаа л ийм амьдралыг өөрөө сонсгож байгаа шүү.
Нэргүй 2024-12-18 174.114.218.139
xurelee chi boli, ouyka ta 2 mongoliig samarch dyyslaa., chamaig bga tsagt yag l ingeed xordoj uxeed dyysaj bn. ymar uiliin urtei sandal shireetei zyyraldsan xun be, z**l; daa
S 2024-12-18 66.181.177.42
SEXSEER XUCHINDUULI SEKSEER VANXANDI80955877
S 2024-12-18 66.181.177.42
ANUSDI80955877
21 2024-12-18 66.181.190.187
ARDCHILALDAA TALARKH
Зочин 2024-12-18 202.126.88.166
Засгийн газар ажиллаж чадахгуй байна, Еронхийлогчын зев. Улс орныг самраад хаячихлаа!!!
Гончиг 2024-12-18 103.57.94.65
Ард түмэн чинь ядуу байна. Шахмал түлшээ худалдан авах мөнгө төгрөгч алга . Шатаж болох бүхнийг түлж байна. Авдар саван дах бүхнээ түлчихсэн одоо ганцхан хадганд ороосон утаа мэдрэгч үлдсэн удахгүй тэрнийгээ түлнэ. Үүнийг нийслэлийн нэгэн дарга ярьж байсан. Тогны үнэ өсчихсөн амьдрал арзгар байна даа.
Нэргүй 2024-12-18 74.14.152.237
Xятадад бол 25 жил юм уу, цаазын ял аваx xүн загнуулаад болчиxдог тэгэxээр бүгд загнасан загнуулсантайгаа жүжиг тавьж байгаа луйварчид. Загнаж байгаа дүр эсгэж байгаа нь xамгийн том луйварчин !!!
Нэргүй 2024-12-18 202.9.41.100
Хэрвээ АН төрийн эрхийг барьж байсан бол өдийд Монгол улс сүйрчихсэн байх байсан. Ард түмэн ухаантай учраас МАН-ыг сонгосон. Гэтэл хамтарсан засгийн газар байгулсан нь Оюун-Эрдэний түмэн буруу. Удахгүй АН-ын сайд нар ажлаа хаяад явна. Тэр үед амаа баривч оройтож түүнд МАН-ын зарим нөхөд АН-ын дэмжигчидтэй нийлж байгаад хариуцлага тооцож хэн ч биш болгоноо. Луйварчдын намаас хол байвал болоо
Нэргүй 2024-12-18 66.181.186.188
Чи тэнэг уёраас Утаандаа хордож үзэж бгаа юм.
Нэргүй 2024-12-18 103.168.34.27
UNHEEERIIN HEZUU BAINAA
Нэргүй 2024-12-18 74.14.152.237
Загнана гэдэг үг үйлдэл шулууxан xэлэxэд онигоо жүжиг Монголийн улс төрд л байдаг байx, та нар инээчихвээ гэдэг байxаа бидний инээд xүрээд байxад… ичмээр юм Монголоо гэж
Нэргүй 2024-12-18 103.212.116.116
Үхэр Хүрэлсүх юу чаддаг юу мэддэгтээ хүн загнадаг юм. дэндүү бүдүүлэг бага дарга шүү …
Нэргүй 2024-12-18 202.70.43.34
Монголчууд нийтээр ХАНДЛАГА, СЭТГЭХҮЙ-ээ ЗӨВ ТИЙШ ӨӨРЧИЛВӨЛ ажил амьдралд нь маш их ахиц дэвшил гарна. Наанадаж УТАА, ТҮГЖРЭЛ-2 нь шууд Иргэдийн өөрсдийх нь ХАНДЛАГА, СЭТГЭХҮЙ-тэй нь холбоотой. Өөрсдөө ТЭГЖ БОДДОГ, ХАНДДАГ учраас л өнөөдөр ингэж зутарч амьдарцгааж байгаа.
Иргэн 2024-12-18 66.181.191.221
КккЗагнуулах… Эдний байгаа царай нь энэ.6эхджэ загнаад байгаа этгээд ийм юмны буруутан нь.
25 жил энэ этгээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Сүүл йн 10 жил дээр нь гарч суусан .
2020 онд өөрөө утааг бууруулсан юм ярьж байна Үгүй .Коид гэж иргэдээ хорьж өөрсдөө найрлаж, машины хөдөлгөөн хоригдсон. Ингээд утааны тодорхой хэсэг алга болсон Иргэд йн цахилгааныг улсаас төлж халаагуурхэоэгдээ ихэссэн Иргэд гэртээ сууснаас зуух нь үргэлж цогтой байсан нь.ямхрч түлшний шаталтыг нэмсэн
Нэргүй 2024-12-18 202.126.88.181
Комунистууд одоо удахгүй гал түлэхийг хориглож хий газаа шахаж төлж чадахгүй бол хотоос зайлцгаа гэдэг бодлогыг баримтлахаар шийдсэн.
Нэргүй 2024-12-18 202.126.88.181
маш бохир Санаа явж байгаа эхэлж байгаа нь энэ.
Монгол 2024-12-18 86.71.230.31
Хэлүүлж байж хийдэг хогийн монгол зан бид хэзээ ч хөгжихгүй дээ ямар ч эх орон ард түмэн гэсэн сэтгэлгүй хүн сүгнүүд
Энэ сонгогч та нарын маш буруу нэг хүнээ олон дахин сонгоно, нам гэж сонгоно тэгэхээр наадуул чинь идэж уугаад- гударч цуслаад сурсан байна
Өөрчлөлт хийж сонго
Одоо яах вэ дээ өөрсдийн чинь сонголт
Нэргүй 2024-12-18 66.181.177.104
Сөрөг хүчнийхэн гөлг царайлаад хамт суугаад загнуулж энэ тэр Аргагүй шүү дээ ингэх л гэж тэдэнд албан тушаал өгсөн юм чинь Нөгөөдүүл ч албан тушаал авчихаад дуугуй г өлөг царайлж загнуулаад Шившиг юм аа Манайх шиг ийм парламент гэж юу байхав дээ Сөрөг хүчин ийм л юман дээр нь дуугарч байх ёстой байтал хамт суугаад загнуулчихсан ХАААА
Нэргүй 2024-12-18 213.230.100.94
show must go on
Зочин 2024-12-18 202.55.188.44
Сонгуульд зориулж янз бүрийн тавилттай жүжгүүдээ больчмоор юм. Хэт өндөр төсөв оруулж тэрийг нь хориглох гм. Шудрага, хүнлэг нийгмийнхээ төлөө л бүгд тууштай байцгаа.
Нэргүй 2024-12-18 85.233.56.62
Намууд нэгдээд утааны эсрэг хэрхэн үр дүнтэй ажиллахыг харж байя. Амжилт!
Нэргүй 2024-12-18 66.181.183.99
ТАГНУУЛ САЛХИЙГ Л ХАЙХ БОЛЖ ДЭЭ. ЕР НЬ САЛХИ Л ГАНЦААРАА АЖИЛЛААД САЛХИЛЖ БАЙЖ АГААР ЦЭВЭРШҮҮЛДЭГ БИЗ ДЭЭ. ТЭР САЛХИ ГУАЙГ Л ОЛЖ ДЭЭ. ТҮҮНЭЭС БУС ЯМАР Ч БАЯН КОМПАНИЙН ОРУУЛЖ ИРСЭН ЗУУХ ТАРААГААД, ЯМАР Ч БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД ЯНДАН ХӨӨЛӨӨД НЭМЭРГҮЙ. БАРЬЦАЛДУУЛАГЧ ШАХСАН КОМПАНИ ДАРГА ХУВЬ ХҮН, ШИНЖИЛСЭН ЛАБОРАТОРИЙГ НЬ Л ОЛЖ ХЭРЭГ ҮҮСГЭХ ХЭРЭГТЭЙ
Нэргүй 2024-12-18 49.0.158.110
Хүрэлсүх гуай иргэдээ угаартуулж байж үгээ хэлэх ёстой юу?
Нэргүй 2024-12-18 103.57.95.175
Хvрэлсvх гэж л***р насаараа шоудаж дарга хийчих юмаа. Нэг л их хvн загнасан л***р
шар 2024-12-18 66.181.164.23
Сонгины малнуудын Монголыг хоролдог үйлдэл хэзээ дуусах вэ хамгын ядуу гуйлгачин улны дүүрэг байж МАН даа хайртай гэжээ…зодуулаад л хоолыг нь хийж хувцасыг нь угаагаад амьдраад байдаг хүүхнүүд байдаг даа хахах МАН ч одоо амташиж ирэх сонгуулиар МАН с Сонгинод улаан хүрэн бух ИХ д гарна гэсэн шүү
Нэргүй 2024-12-18 202.9.40.95
Уураа, бухимдлаар айлгаж хөдөлгөдөг Удирдагч бол хамгийн ядруу, өөрөө дотроо айдастай жаахан хүүхэд байдаг.
Нэргүй 2024-12-18 103.242.47.254
МАНгаруудын ядруухан жүжиг жүжиг
зочин 2024-12-18 66.181.183.12
Харин та нарын ядуухан жүжиг ядуухан гүтгэлэг бохир санаа
Нэргүй 2024-12-18 210.148.94.144
Хүн загнавал мундаг гэсэн ойлголт байдаг бололтой. Чадваргүй удирдагч л хүн загнаж том дуугарна. Чадвартай удирдагч бол манлайлан бодлого тодорхойлдог
Хотын уугуул иргэн 2024-12-18 139.5.219.242
Ерөнхийлөгчийг 100 хувь дэмжиж байна. Хамтарсан Засгийн газар нэртэй найрааны засаг болоод байна. Тэл ажлаа хийхүй байна уу хийж ч дахгуй байна уу . Эсвэл хийх ямарч хүсэлгүй байна уу. Оюун-Эрдэнэ сүүлийн хэдэн жил маш их дураараа аашилж хувийн амбицтай автагдаж Үндсэн хуульд хүртэл өөрчлөлт оруулж чадсан гар. Одоо тэгээд өөрийг нь шүүмжлэх намгүй, сөрөг хүчингүй, ямарч хяналтгүй хүн гараад ирсэн. Оюун-Эрдэнэ өөрөө огцороод МАН дагаараа Засгаа байгуулаад хариуцлагаа үүр.
Нэргүй 2024-12-18 103.57.94.47
Хөөрхий боловсрол сэтгэлгээний нь хэмжээ л энэ юм доо Зад загинаж, ширээ дэлсэж, том дуугараад ажил бүтээдэг цаг өнгөрсөн ш дээ ! Аргагүй л бага даргын , жоохоон зан гарагтай золиг л юмаа, хөөрхий.
Нэргүй 2024-12-18 139.5.219.88
Монгол хүний амиа бодсон айл хотлоороо бус ганц нэг өрхөөрөө амьдарч ирсэн новшийн зан хөдөө хотгүй хавгайрсан энэ үед тэднийг загнах багадаж зодох хэрэгтэй!Тэгүүлж байж хөдлөдөг ард түмэн шүү
зочин 2024-12-18 66.181.183.12
Хүрэлсүхийг ерөнхийлөгчид монголын иргэд олонхийн саналаар сонгосон Одоогийн төр засаг улс орноо урагшлуулахын иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө бололцоот бүхнийг хийж байна Үр дүн ч гарч байна Барууныг баримтлагч хоёр хөршийг үзэн ядагч үл бүтэх бүлэг этгээдийг дэмжвэл монгол сүйрнэ гэдгийг ч мэдэж баягаа Чиний гүтгэлэг хол явахгүй Бусдыг харлуулж төрд гарах та нарын санаа бүтэхгүй Та нар монголыг хорлох нийгмийн өмч идэж уухаас өөр зүйл бүтээх ч чадваргүй
Нэргүй 2024-12-18 103.57.94.47
Хөмөрсөн тогооны эх оронч минь, тогтож айлдаа ! Хоёр хөршөөс цаашаа дэлхийн олон улс орон байдгийг мэдэж аваарай, тэд чиний аминд орж, чамд тус хүргэх цаг ирнэ шүү !
ЗОЧИН 2024-12-18 203.91.115.54
ХҮҮК ХУДЛАА ХҮН ЗАГНАЖ ПОПОРДОГ. ирэх жил сонгуульдаа бэлдэж байгаа. ТАБЧИКТАЙ эмэгтэйн тавилттай жүжгийг санаарай.
зочин 2024-12-18 66.181.183.12
Харин та нарын хэн болохыг монголчууд сайн мэднэ Төрд гарах бүрдээ улс орныг сүйрүүлж нийгмийн өмч идэж уух цуслахыг урьтал болгодгийг чинь ч мартаагүй Биднийг хоёр хөрш гүрэнтэй дайсагнуулж Украин шиг сүйрүүлэх хар муу санаатайг нь ч мэднэ
Нэргүй 2024-12-18 103.57.94.47
Бусад улс оронтой найрсаг харилцвал хоёр хөрштэйгээ заавал дайсагнах ёстой гэсэн пм байхгүй ш дээ, хө !!!
Нэргүй 2024-12-18 66.181.177.104
Яг хэн яаж дайсагнаад байгаам бээ Ганцхан чи л дайсагнаж байна гэж орилох юм Харин ч эсрэгээрээ чи л дайсагнаж байна гэж орилсноороо дайсагналцуулаад байгаам биш үү Малаааааааа
Нэргүй 2024-12-18 202.9.40.240
Атал гэж өгүүлбэр эхэлдэг болжээ. Нямсүрэн гэх эмэгтэй монгол хэлний дүрмийг өөрчилж өөрийнхөө дүрмийг буй болгосон. Түүний шавь Бат яг энэ барилаар юм бичиж байна. Ерөнхийлөгчийг худлаа пополоо гэж энэ сайт бичдэг. Энэ удаа тэгэж бичсэнгүй. Үнэнээсээ ерөнхийлөгч утааг багасгах хүсэл эрмэлзэлтэй байна гэж тодорхойлж байгаа юм болов уудаа. Атомын цахилгаан станц баривал утаа багасна. Орон сууц хэдий их барина тэр хэмжээгээр гэр бхороолол буурна
Jujig 2.0 2024-12-18 125.247.230.167
Huuk Danhiig yavuulj bgaad zaginasan uu, yavsan hoiguur ni buyu ezengui Zasgiin tsugluulj baigaad zaginasan uu? Ene ulsad ezen bna uu
зочин 2024-12-18 66.181.183.12
Засгийн газар төрийн яамд орон нутгийн удирдлагыг идэвхтэй ажиллахыг шаардсан байна Шийдэх шаардлагатай олон асуудал түүний дотор яаралтай шийдэх чухал асуудлууд хийх ажлууд байгааг сануулж Энэ бол түүний хийх ёстой ажил Шаардах ч ёстой зүйл Харин үүнд төрийн эсэргүү этгээдүүд хорлон сүйтгэгчид л саад болдог Гүжирдэж гүтгэдэг Наанаа эх орон ард иргэдийн төлөө мэт дүр эсгээд цаанаа хорлох ажиллагаа явуулдаг Жишээ нь Хүрэлсүх бүгдийг атгаад лаглайн сууж байгаа гэнэ Ийм л засрашгүй дайснууд
Наадам 2024-12-18 66.181.186.215
ёр удаж байгаа юм! ёохолзуураар загнуулна гэж сллиотой юм ярих юм. аз хийморь 2-т муу бгаадаа!!!! түй ! чёрт долоон уулын цаагуур ор.
Нэргүй 2024-12-18 66.181.183.99
Аргагүй шүү дээ, бүгдийг атгаад дээр нь лаглайгаад суучихсан юм чинь