Хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Тована Луни 1999 онд ээжийнхээ донор болж, нэг бөөрөө өгч байжээ. Гэвч хэдэн жилийн дараа жирэмсний хүндрэлээс болж үлдсэн нэг бөөр нь ажиллагаагүй болсон байна. Өдгөө Алабама мужаас гаралтай 53 настай тэрбээр генийн өөрчлөлттэй гахайн бөөрний хамгийн сүүлд бүртгэгдсэн хүлээн авагч болсон бөгөөд амьтны эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн дэлхийн цорын ганц амьд хүн гэж Нью-Йоркийн" NYU Langone" эмнэлэг Мягмар гаригт мэдэгдэв.

Луни мэс засал хийснээс хойш гурван долоо хоногийн дараа хэвлэлийн бага хурлын үеэр "Би маш их баяртай байна. Амьдрах боломжтой болсондоо баяртай байна" гэжээ.

Ксенотрансплантаци буюу эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь шинжлэх ухааны хамгийн шилдэг ололт амжилтын нэг юм. Амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахад анх генийн өөр байдлаас болж бүтэлгүйтсэн байдаг ч одоо бүрэн боломжтой болжээ. Тодруулбал, гахайн эд эс, ген хамгийн хурдан нөхөн төлжиж, өөрчлөгдөж чаддаг тул хүнд тохирох хамгийн боломжит донор болж хувирсан аж. Одоогийн байдлаар АНУ-д 100 мянга гаруй хүн эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж буй.

Тэр дундаа 90 мянга гаруй нь бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай. Тиймээс гахайн эд эрхтнийг донор болгох нь эрхтний ноцтой дутагдлыг арилгахад тусална гэж хуульчид найдаж байна.

Луни 2016 оны арванхоёрдугаар сараас хойш диализийн тусламжтай амьдарч байсан. Тэрбээр шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад тэргүүн эгнээнд байсан ч тохирох донор олдоогүй аж. Улмаар Луни гахайн бөөр шилжүүлэн суулгах эмнэл зүйн туршилтад оролцох хүсэлт гаргаж, арваннэгдүгээр сарын 25-нд долоон цаг үргэлжилсэн хагалгаанд оржээ. Түүнд шилжүүлэн суулгасан бөөрийг биотехнологийн "Revivicor" компани гаргаж өгсөн байна. Тус компани генийн өөрчлөлттэй бөөртэй гахай үржүүлж, өвчтөний дархлааны системд гологдох магадлалыг багасгах арга хэмжээ авдаг.

Одоогийн байдлаар Лунигийн бие сайн байгаа ч эмнэлгийн хяналтыг үргэлжлүүлж буй. Учир нь өмнөх таван удаагийн амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар бүтэлгүйтсэн байдаг тул Лунид итгэл найдвар байгаа гэдэгт найдаж байгаа аж. Гэсэн хэдий ч мэс ажилбараас хойш биеийн байдал нь тогтвортой байгаа тул гахайн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь хамгийн анхны амжилттай болсон мэс ажилбар болж, олон мянган хүний амийг аварч магадгүй.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж