УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар Шүүгчид зэрэг дэв олгох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг төрийн албаныханд докторын зэргийг цалингийн нэмэгдэл болгон ашиглаж байгааг зогсоох ёстой гэж мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр “ Төрийн албаны хуульд өөрчлөлт олруулж, бүх шатанд докторын зэрэг дээр цалингийн нэмэгдэл өгдөг асуудлыг болих хэрэгтэй.
Докторын зэрэг бол тухайн албан тушаалд тавигдах шалгуур байж болохоос биш цалин хөлс нэмэгдүүлдэг шалгуур биш. Хүнийг төгссөн сургуулиар нь ялгадаг процедурыг Монгол төр тогтоож ирсэн.
Сүүлдээ боловсролын чанартаа өөрчлөлт оруулаад баахан хуурамч докторууд бий болоод тэтгэвэрт гарахаас 5, 6 жилийн өмнө цалингийн 20 хувийн нэмэгдэл болгож авах гэж явдаг. Цаашдаа шүүх гэлтгүй бусад салбаруудад ч анхаарахгүй бол докторын нэмэгдлийг 20 хувиар тооцож олгодог систем төрийн бүх л албанд хэрэгжиж байна. Энэ бол тухайн албан тушаалд томилогдох хүнд тавигдах шаардлага байж болохоос биш цалин нэмэгддэг шалгуур бол биш” гэсэн юм.
Үнэндээ ч Монголд өнөөдөр хулхи докторууд олон болсон. Гол зорилго нь өндөр цалин авах гэж тодорхойлж болно. Үүнийг нь төр хуулиар дэмждэг.
Цаашид докторын цолыг төрийн албанд ажилд авахад нэг үзүүлэлт болгож өөрчлөхгүй бол зарим нэг зальтай этгээдүүд нь тэтгэвэрт гарах нас нь ойртонгуут докторын зэрэг хамгаалсан болж, өндөр цалин аваад зогсохгүй, тэтгэврээ өндрөөр тогтоолгож, Нийгмийн даатгалын санд ч хохирол учруулж буйг бодолцох цаг болжээ.
Г.ХОРОЛ
Zochin 2024-12-18 202.179.26.163
Ёстой зөв шүү.
Зочин 2024-12-18 139.5.217.51
Хувь хувьсгалын олон сургуулиудад зэрэг хамгаалах зөвлөл гэж мөнгө олох хэрэгсэл эрх олгосоноос ийм байдалд орлоо. Мөнгөө тушаасан байхад хамгаалах зөвлөлийн гишүүдэд хахуулаа өгсөн байхад хэн ч байсан юуны ч доктор болно. Доктор нэр зүүсэн хүн дараагийнхаа хүнийг бэлдэж мөнгө саах ажилдаа орно энэ хүнийг эрдэмийн удирдагч гэнэ. Ганзгын наймаа хийж яваад оросоос диплом худалдаж авсан дунд боловсролтой хүн хэд хэдэн доктор төрүүлсэн гээд ханхалзаж явна гэж ярих юм . Үүнийг цэгцлэх болсогн
zochin 2024-12-18 66.181.186.157
Gavyaagui gayviyaat,huuramch doktoroor ene duursen bna,Edend tsalin, nemegdel sar bur olgodgoo bolio
Зочин 2024-12-18 66.181.176.156
Монгол улс гавьяагүй гавъяат, мэдлэггүй докторуудаар дүүрлээ.
DR. ADITYA 2024-12-18 197.211.63.7
Харуулах боломжгүй.
би 2024-12-18 122.201.27.79
байгууллагууд спортын цол 10хувь өгдөг ч инээдтэй
Монгол 2024-12-18 95.223.74.81
ер нь монголчуудын нэр алдах, гавьяат цол энэ тэр дуртайн бас зүгээр байж адилхан ажил хийчхээд бусдаасаа илүү авах гэдэг шунал энэ бүгдийн эх суурь юм шүү дээ
төрийн ажилд докторын зэрэг цол ямар хамаатай юм бэ
тэр эрдмийн эсвэл багшлах ажлуудад хэрэгтэй байх
Нэргүй 2024-12-18 66.181.177.57
Сайнзориг зөв хэлжээ. Төрийн албанд доктор байсан ч байгаагүй ч эх оронч санаа, сэтгэлтэй хүн бол ажиллана. Харин доктор цолтой атлаа амиа хичээсэн бэртэгчин, бусдад мэдсэнээ мэдүүлэх байтугай мэдлэгээ нуудаг , бусдаас доктор гэдгээр ялгарах юмгүй нөхдүүд их, зөвхөн цалин орлогоо боддог, докторын ач тусаа үзүүлдэггүй нөхөд олон бий. Тэгээд ч докторын ажил нь улс оронд ямар ч ач тус болж байгаа юм байхгүй шүү. Доктор хүн ажил сайн хийдэг бол монгол улс бар улс болохоор болсон.
Иргэн 2024-12-18 122.201.19.99
Энэ Сайнзориг гэдэг нөхрийг өрөвдөж байна, хөөрхий дөө
Сараа 2024-12-18 66.181.177.59
Ухаантай л хүү байна. Доктор зэрэг нь албан тушаалд тавихад харж үзэх шалгуур юм л даа уг нь. Харин тухайн хамгаалсан мэргэжлээрээ эрдэм шинжилгээний байгууллагад ажилладаг бол цалин дээр нь нэмээд хувийг нь өгч болно доо. Төрийн албаны хүнд докторын нэмэгдэл олгодог бол зөвхөн Монголдоо л гэсэн үг.
Нэргүй 2024-12-18 66.181.184.121
Зэрэг дэвийнхээ ид шидийг гаргадаг бол нэмэгдэл өгч болно л доо. Харамсалтай нь бакалаврын зэрэгтэй ажилтанаас илүү гаргах бүтээмж үгүй, харин ч эсрэгээрээ байх нь дийлэнх байдаг.
Нэргүй 2024-12-18 66.181.185.214
Боловсрол оюун ухааныг байнга ад үздэг харанхуй балай дарга нартай улс даа
Зочин 2024-12-18 59.153.112.175
Энэ их зөв санал. Төрийн албанд баахан худлаа доктор байдаг. Эдний нилээд нь хүнээр эрдмийн ажлаа бичүүлж доктор хамгаалаад албан тушаалд очих, цалингаа нэмүүлэх хэрэгсэл болгодог. Яаманд танил талаа ашиглан хүний ажил булаагаад очсон доктор компьютер ч олигтой ашиглаж чадахгүй, албан бичиг боловсруулж чадахгүй, ядаж принтер ашиглаж чадахгүй, англиар анхан шатны мэдлэггүй байхыг харж л байлаа.
Нэргүй 2024-12-18 66.181.177.94
Юун зөв юм бэ, дэлхий нийтээр эрдэм боловсрол, мэдлэг чадварыг үнэлдэг тогтолцоог үгүйсгэх нь тэнэглэл, харин чанаргүй боловсрол, хулхи магистр, доктор гэдэг боловсролын салбарын доройтол, дампуурлын илрэл, тэрнээс шударгаар суралцаж эрдэм чадвар эзэмшсэн олон мянган хүнийг доромжлох хэрэггүй, үүгээрээ бид дэлхийд улам шившиг болж бна даа
Нэргүй 2024-12-18 66.181.185.133
ккк. олон мянган докторууд тэгээд юу хийж бүтээж байна даа.
Наран 2024-12-18 66.181.177.59
Нийгмийн ухааны докторууд бол бүр цаашаа цаашаа
Нэргүй 2024-12-18 66.181.177.94
Ийм зэрэг боловсрол олж чадаагүй, эсвэл хуурамчаар авсан нөхдүүд илрэхээр атаархсандаа ийм увайгүй санал гаргах юм даа, харин жинхэнэ мэдлэг чадвар, дипломоо ялгаж салгаж, хүний эрдэм мэдлэгийг шоучин попчин гаруудын худлаа цэцэрхлээс ялгаж сурах хэрэгтэй, үгүй бол олон улсын элэг доог болж, чадалтай мэргэжилтнүүд монголд ирэхээс татгалзах эсвэл тэнэгүүдийн араас авилгач болох зам л үлпэж бна даа
Нэргүй 2024-12-18 202.126.91.224
Шинжлэх ухааны докторыг тэтгэвэрт гарсан хойноо бөөгнүүлж хийгээд ШУны Хүрээлэнд насаараа ажиллаад сонгуульт ажил эрхлээд том зэрэгтэй эрдэмтэн гээд төсөл аваад хүртэл явдаг,
Нэргүй 2024-12-18 66.181.177.94
Тэтгэрт гарсаны даоаа ямар ч нэмэгдэл өгдөггүй мэддэггүй юм уу, хий хардалт, атаархал явж байна, хувийн сектор ч нэмэгдэл өгдөггүы шүү, судалгааны ажил байтугай илтгэл өгүүлэл бичиж үзээгүй хүмүүс ихэгх нь шүүмж бичиж бгаа яг одоо нэг сэдэв өгөөд 2 хуудас бич гэвэл энэ олон цэцрхэгчид сандрах байх даа хөөрхий,
Нэргүй 2024-12-18 66.181.177.94
Худлаа гөрдөхөө боль, тэтгэвэрт гарахд хүрээлэнд ажиллаж баахан төсөл авдаг нь хуруу дарах төдий цөөхөн шүү, насаараа дарга хийх судалгаа хийх өдөр шөнө шиг ялгаатай, тэр тусмаа монгол шиг цөөхөн эрэмтэнтэй оронд ахмад туршлагатай судлаачид шижир алт шүү,
Тэдэн шиг эрдэмдийг дахин бэлтгэх эрдэм чадварыг ашиглах нь төрийн мэдлэг чадавхийн асуудал гэдгийг олон түмэнд ил тод зарламаар байна шүү
Нэргүй 2024-12-18 202.126.91.224
Шинжлэм ухааны салбарыг удирдаж байгаа нөхөд үнэхээр судлаач мөн үү? доктор гэж ирээд нэр дэвшдэг гэтэл юу ч судалгаа хийж үзээгүй ирээд ЭША нарт томроод
зочин 2024-12-18 103.57.93.169
Маш зөв санал байна. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудад багшилж байгаа хүмүүст цолны нь нэмэгдлийг өгч, бусдад нь нэмэгдэл өгөх хэрэггүй дээ. Цолондоо эзэн болсон сайн хүмүүс байгаагийн зэрэгцээ ээ дээ санаа зовмоор цолтой хүмүүс олон бий шүү. Зүгээр л нэг нэр төдий. Бас хүмүүсийн яриад байгаа гавъятны шагнал хавтгайрсан даа.Үүнийг дагаад төсвөөс гардаг мөнгө сар бүр л гавьъануудад хэрэггүй урсаад байгаа. Ингэж мөнгө өгч байхын хэрэггүй ээ. Шагналын ситемд өөрчлөлт
Нэргүй 2024-12-18 202.179.18.151
үргэлжлэл…сургууль бүр санхүүгийн нөхцлөө бүрдүүлэх зорилгоор докторын элсэлт авч богино хугацаанд зэрэг олгодог.Төлбөрөө төлсөн байхад баталгаатай доктор болно.Эрдмийн зөвлөл нь гэр бүл, найз нөхөд, танилын хүрээнийхэн бас тэтгэврийн профессорууд багахан урамшуулал өгөөд л хуралдуулчихна.Мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр зорьсон албан хаагчийн буруу биш орчин өөрөө бизнес болсон.Жинхэнэ ЭШБ-д ажиллаж арга зүйтэй олон жилийн суурь судалгаа хийсэн ЭША-нууд тэр дотроо хавсарга ШУ-ны эрдэмтэд өөр.
Нэргүй 2024-12-18 202.179.18.151
Яригдаж байгаа сэдвийн тухайд зөв.Гэхдээ ойлголцлын зөрүүг залруулах шаардлагатай.Бүх докторын зэрэгтэй хүмүүс ижил 20 хувийн нэмэгдэл авдаггүй.ТЗ-н албан тушаалтангууд хуулинд заасан хэмжээгээр 10 хувь, ЭШ-ний байгууллагад ажиллаж байгаа нь 20 хувь цалингийн нэмэгдэл авдаг зохицуулалттай.Хуурамч докторын тухай хөндсөн ялгах боломжгүй олон тоогоор нэмэгдсэн гол шалтааан нь боловсролын салбарын доголдол.Учир нь 80 гаран хувийн их, дээд сургууль зэрэг олгодог зөвлөл байгуулсан дор бүрнээ сургуул
хүннү 2024-12-18 202.9.46.254
Маш зөв санаа. Цалингаа 20 хувь нэмүүлэх гэж л доктор болдог. Тэд юу ч мэдэхгүй, халтуур хийх л ажилтай. Хулих докторуудыг тэжээдэг, тэдэнтэй мөнгөө хуваадаг сан бол ШУТСан гэж боддог. Мөн их дээд сургуулийн докторуудыг юу гээч? Ээ бурхан минь ийм доктор байдаг аа гэж дуу алдмаар. МУИС-д жилд 5-хан хүүхэд элсдэг салбарт 15 доктор байдаг гэж сонссон. Ийм салбар байдаг бол шууд татан буулгах ёстой. Докторууд нь гадуур халтуур хийгээд хичээлээ заахгүй болхоор хүүхдүүд юу сурах юм?
Нэргүй 2024-12-18 49.0.158.110
Зөв зөв. Ажилд орох шалгуур л байх ёстой. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллахад шаардлагатай эрдмийн зэрэг шүү дээ
Нэргүй 2024-12-18 85.233.56.62
Эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүмүүст л тэр нэмэгдлийг нь өгөөч! Төрийн байгууллагад дарга, дарганцар хийж байгаа амьтдад тийм нэмэгдэл өгөх хэрэггүй!
Зочин 2024-12-18 43.242.241.151
2-4 жил
Зочин 2024-12-18 43.242.241.151
2-₮ жилийн тасралтгүй академик сургалтаар дэд доктор болсон бол хүлээн зөвшөөрөх ёстой. Харин бусад бол дэд доктор гэхэд хэцүү.
Нэргүй 2024-12-18 202.126.89.172
chi bitii ataarhaa
Зочин 2024-12-18 66.181.189.45
Монголын их дээд сургуулийн докторуудыг болох хэрэгтэй, ямар ч хэрэггүй сэдэвтэй, тэр нь докторын диссертацийн шалгуурыг ч хангахгүй, зүгээр л копи фэйст хийсэн, мөнгөөр шахуу авдаг нь үнэн. Өндөр хөгжилтэй оронд докторын зэрэгтэй хүн гэдэг чинь тухайн улсынхаа элитүүд байдаг юм.
Зочин 2024-12-18 202.131.230.162
Сүүлийн жилүүдэд докторын эрдмийн ажил хийгээгүй хүмүүс доктор болчихсон тууж яваа юм биш үү? Энэ тухай Энх-Амгалан сайд цухас дурдаад авсан шүү. Доктор нэртэй хүмүүсийг дахин аттестатчлах хэрэгтэй. Энэ ажил ШУА-ийн ажил шүү дээ.
Оо 2024-12-18 66.181.161.155
Монгол шиг юу ч үйлдвэрлэдэггүй улсад доктор байх чмар ч шаардлаггүй.
Х 2024-12-18 66.181.185.127
Зөв санал өайга. Дэмжиж бхйна. Доктор магистр цол бол турайн хүний карьерийг дэмждэг шалгуур болохоос улс оронд түй ч байхгүй. Докторууд тухайн салбартаа шинэ нээлт хийж цолоо авах ёстой боловч манайд эсрэгээрээ гадаад судлаач эрдэмтдийн хийсэн бүтээлийг ба бэгүй хуулдаг нь үнэн шүү. Тэдэнд олгодог цалинг зогсоо.
Нэргүй 2024-12-18 103.26.95.170
Монголоор дүүрэн хулхи докторууд. Захын хулгайч доктор. Хаана байдаг нь мэдэгдэхгүй хувийн сургууль хэлдэг. Улс орон улам уруудсаар.
зочин 2024-12-18 192.82.64.167
Шинжлэх ухааны удирдагч гэж мөнгө авдаг, чанаргүй доктор цол авч цалингийн нэмэгдэл авдаг утгагүй тогтолцоотой болчоод байгаа нь үнэний ортой шүү
Нэргүй 2024-12-18 202.55.188.89
Доктор магистр хамгаалсан хүн тухайн салбартай ажиллаж байгаа хүнд нэмэгдлийг нь өгөх хэрэгтэй . Тэрнээс төрийн удирдлагаар цол хамгаалчихаад эмч хийгээд давхиж явж болохгүй биз дээ.
Нэргүй 2024-12-18 66.181.185.133
их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн , судалгаа хөгжлийн төвд ажиллаж байгаа бол тэр газар нь зэрэг дээвэр нь цалингийн нь өгөх байхаа. төрийн байгууллагуудад тэднээр ауаа хийх вэ
зочин 2024-12-18 59.153.113.238
Маш зөв санал байна Сайнзоригоо.Бас тэр гавьяат, ардын жүжигчигчдэд сар бүр өгдөг 150-200 000 төгрөгийн нэмэгдлүүдийг зогсоох хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг арын хаалга танил талаараа олж авсан доктор гавьяатуудад өгч салхинд хийсгэж байгааг болих хэрэгтэй. Харин үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн гавьяат докторуудад цалинг нь тухайн цаг хугацаанд нь сайн өгч байх нь зүйтэй.
Зочин 2024-12-18 202.179.18.225
Сүүлийн жилүүдэд боловсролын докторын зэргийг тун амархан, олноор олгох болжээ. Бодвол мөнгөөр л олгодог байх. Докторын зэрг хамгаалсан хүн салбарынхаа талаар наад захын мэдлэггүй хоосон толгойнууд байдаг.
Зочин 2024-12-18 66.181.188.199
Маш зөв санал нарнаж байна шү. Доктор биш докторууд захаасаа аваад зөндөө.. Зарим нь ямар сэдэвээр хамгаалснаа ч мэдэхгүй будилж байна.
Нэргүй 2024-12-18 139.5.217.119
МОНГОЛД ДОКТОР БАИХГҮИ ДОЛДОИНУУД Л БАИГА
Нэргүй 2024-12-18 124.158.126.107
зөв зөв. баахан чанаргүй докторууд бий болсон
Лхагваа 2024-12-18 103.212.162.204
Докторын нэмэгдэл хуучин 15хувь байлаа. Дэд эрдэмтэнгүүд бусдаасаа ялгараад жинхэнэ ажлыг бол умалзуулдаг байж!
сүүлдээ ч ичиж үхмээр нөхдүүд ДОКТОР болоод явчихсан чинь 20хувь нэмэгддэг болчихсон юм байжээ хөөрхий!
одоо ч тэгээд ТӨРД чадалтай чадвартай нөхдийг ан хийж байгаа аятай намнаад дууслаа доо
Монгол 2024-12-18 95.223.74.81
гавьяат ч ялгаагүй
хүн эх нутгаа хамгаалж байлдаж яваад гавьяа байгуулсан бол насаар нь урамшуулж болно, бусад гавьяатууд сүүлийн үед танилтай нь л авдаг цол болж нэр хүнд нь шалан дээр байх болж дээ, бас л нөгөө цалингийн нэмэгдэл, түүнийг болих хэржгтэй
Нэргүй 2024-12-18 66.181.183.59
Энэ Сайнзориг гэх бацаан угаасаа ийм мэдэмхийрэх дуртай эргүү амьтан юм аа
Zochin 2024-12-18 103.168.34.99
Gidhuud anandaa orsonoo yarijh boljee . Amidrald niitsmeer zuil iruulj ireh herehtei shd
Нэргүй 2024-12-18 103.212.163.12
зөв санал байна. Магистр, докторын нэмэгдэлийн төлөө л цол аваад байгаан биш үү. Тэрнээс манай улс энэ тоогоороо нилээн дээгүүр ордог ч хөгжил байхгүй наасан хаха
Unshigch 2024-12-18 103.168.34.99
Doktoriin zeregiin nemehdeliig hasval shinjleh uhaan hogjihgui , ajil hiih hun oldohgui bolov uu gj bidoj bn
Нэргүй 2024-12-18 139.5.219.64
Буруу ойлгож. Төрийн байгууллагад л даа.
Монгол 2024-12-18 95.223.74.81
энэ саналыг маш ихээрээ дэмжиж байна
үнэндээ юу хийж, хийх гэж байгаагаа ч мэдэхгүй, чадамжгүй, чадваргүй заа бараг болоьсролгүй доктор цолтонгууд хэт олширсон шүү, ёстой заримдаа өмнөөс нь ичиж үхмээр
Нэргүй 2024-12-18 202.21.107.31
Гавъатуудад өгдөг нэмэгдлийг яах бол ?
Нэргүй 2024-12-18 139.5.218.99
тэтгэвэрт гарвал 150000 өгнө. үхвэл өгөхгүй
зочин 2024-12-18 66.181.187.55
Хувийн сургуулиуд уралдаж доктор өгдөг болсон Олон доктортой нэр авах гэж тэр
Zochin 2024-12-18 66.181.177.94
Доктор магистрын зэрэг олгох олон улсын тогтолцоо монголын авилгалтай боловсрол 2 өөр асуудал шүү, бас өөрсдөө авч чадаагүй зэрэг цол эрдэм чхдварыг үзэн ядах бас л бүдүүлэг зан авир шүү
Нэргүй 2024-12-18 202.131.238.26
ичиж үхмээр докторууд олон байна ш дээ,
Зочин 2024-12-18 202.126.92.98
Зөв шүү дэмжиж байна. Ямар замаар яаж яваад доктор болсоныг нь ч мэдээгүй хүмүүс ямар ч үр бүтээлгүй төрийн албанд өгөршөөд үй олноороо байна.
Нэргүй 2024-12-18 139.5.219.64
Зөв шүү. олон улсад байхгүй. манай нам төрийн оркууд идэх гэж л доктор болдог.