"Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлууллаа"

"Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлууллаа"

"Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлууллаа"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр /2024.12.18/ танилцууллаа.


Тэрбээр, “МУ-ын Засгийн газар 2017 онд орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж байсан. Тэгвэл Агаар орчны бохирдлыг бууруулах хороог дахин байгуулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч өгсөн байдаг. Үүний дагуу өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус хороог байгуулжээ. Үндэсний хороогоор орчны бохирдлыг бууруулах тэр дундаа онцгойлон агаарын бохирдлыг бууруулахад яаралтай хийх ажлыг төлөвлөнө. Мөн дунд болон урт хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг гаргана. Агаарын чанарын талаарх үнэн зөв мэдээллийг иргэдэд өгнө. Ялангуяа сайжруулсан нүүрсний чанар талаар иргэдэд нэгдсэн мэдээлэл албан ёсоор өгнө. Нийслэлд түүхий нүүрсний хоёр асуудал яригдаж байна. Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэж буй газруудад захиргааны арга хэмжээ авна. Мөн түүхий нүүрс хэрэглэж байгаа ААН-үүдэд усан халаалтын зуух ашиглах боломжийг эрэлхийлнэ. Авто машины утаа нийслэлийн утааны ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа. Нийслэлд явж буй 1100 гаруй тээврийн хэрэгслийн шатахууныг Евро-5 стандартад шилжүүлсэн. Нийслэлд 804 мянган машин зорчиж байна. Дизель түлш маш олон бохирдлыг үүсгэдэг. Уг асуудлыг ОХУ-тай хэлэлцэнэ. Цаашдаа ногоон шилжилтэд оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Ялангуяа хиймэл оюун ухаанд суурилсан хяналтыг бий болгоно. Агаарын чанарыг 19 байршилд автомат станцаар хэмжиж байгаа. Үр дүнг Agaar.mn  сайтаар олон нийтэд хүргэж байгаа” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Хүний эрхтэй холбоотой багц хууль болон жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар хэлэлцлээ.

Уг хууль батлагдсанаар сүүлийн жилүүдэд тогтмол ухарч байгаа хүний эрх, эрх чөлөөний индекс урагшлах, Монгол Улсын иргэн хууль тогтоомжийн хүрээнд эрх чөлөөгөө баталгаатай эдлэх боломж бүрдэнэ.

Тухайлбал, Монгол Улсын иргэн жагсаал хийх бол 48 цагийн өмнө мэдэгдэх шаардлагатай. Зөвшөөрөл авсан гэх хариу авах шаардлагагүй. Цагдаа нар иргэдийн аюулгүй байдлыг нь хангаж ажиллана. Нийтийн зам дээр дураараа жагсч болохгүй. Хотын даргын тушаалаар жагсаалыг албадан тараадаг байсан бол нутаг дэвсгэрийнх нь ЗДТГ-аас хууль бус жагсаалыг албадан тараана.

Хүний эрхийн 10 гаруй багц хуульд олон улсын байгууллагын санал зөвлөмжийг тусгаж байсан. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль анхны хэлэлцүүлгээс маш их өөрчлөгдсөн. Бид өргөн хэлэлцүүлэг хийж, олон улсын хоёр байгууллагатай онлайн хурал хийж, зөвлөмжийг авсан. Анхны хэлэлцүүлгээр шүүмжлэлд өртсөн 90 орчим хувь нь өөрчлөгдсөн. Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй болно. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагын эзэмшлийг ил тод болгоно. Илт худал мэдээлэл тараах гэдэг зохицуулалтыг нарийвчилж тусгасан.

Шадар сайд С.Амарсайхан:

-Дөрвөн чиглэлээр мэдээлэл өгнө. Нэгдүгээрт, олон нийтийн дунд асуулт хэрэгтэй байгаа Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийн асуудлаар өчигдөр бизнес аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсгийн ахлагч нартай хамт уулзаж, ярилцлаа. Өнөөдөр энэ асуудлаар Л.Гантөмөр сайд танилцуулга хийж, энэ хэлэлцээрийн асуудлыг түр хойшлуулах, хэлэлцээрийг цааш нь үргэлжлүүлж үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг нарийвчлан тусгах, нөгөө талаараа экспортлогч аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ дэмжих, хэрэглэгчдийнхээ хэрэглээг хамгаалах, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартай нийлүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх агуулгаар хэлэлцээрийг цааш үргэлжлүүлж, аж ахуйн нэгжүүдийнхээ саналыг тусган, харилцан ойлголцсон ийм нөхцөлд хийх ёстой гэдэг агуулгаар хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, УОК, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өвөлжилтийн байдлыг хангах шуурхай бүлэг ажиллаж байна. Бэлтгэл ажлын талаар зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эрсдэлийн үнэлгээ хийж байгаа үүнийгээ танилцууллаа. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан шуурхай штабыг 24 цагаар ажиллуулана. Уг хяналтаар сайжруулсан нүүрсний чанар, аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, айл өрхүүдэд заавар зөвлөгөө өгч байгаа. Мөн зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхөд хяналт тавина. Нөгөө талаар урт хугацаанд хэрэгжих орон сууцуудын төсөл хөтөлбөр зэрэг агаарын бохирдлыг үе шаттай бууруулах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулна. Энэ хүрээнд С.Одонтуяа сайдаар ахлуулсан Агаар, орчны бохирдол бууруулах үндэсний хороог байгууллаа. УОК болон Шадар сайдын зүгээс үйл ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлнэ.

Гуравдугаарт, Монгол Улсын хэмжээнд мах махан бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдаалах, хэрэглэх техникийн зохицуулалтын шийдвэр 2022 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан. Уг ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд мах түүхий эдийн захуудад хяналт шалгалт хийж байна. Махны захуудад хийсэн шалгалтаар итгэмжлэлийн хугацаа дууссан асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлийн баталгаа хийгдэхгүй байгаа мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын иргэдэд хоршоологчдын хийсэн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд шууд хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-18 122.201.31.197

Усан халаалтын зууханд шилжүүлнэ гэнэ үү. угаасаа л усан халаалтын зуухнууд шүүгээ. амьдрал мэдэхгүй тасарчижээ

Avatar

Нэргүй 2024-12-18 66.181.184.121

Үндэсний үйлдвэрлэгчидтэй одоо байгаа үнийг бууруулах, цаашид үнийг тогтвортой барих урт хугацааны хэлцэл хий. Хийхгүй гэвээс евразийн холбоонд нэн яаралтай элсэх нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-12-18 66.181.184.121

Ард түмэн элсэх нь зөв гэж байхад хэдхэн монополчидынхоо үгэнд орж буруу шийдвэр гаргасан байна. Ард түмний эрх ашиг түй ч хамаагүй.

Avatar

Нэргүй 2024-12-18 75.164.128.116

сэтгэлгүй новшнуудаас юу ч хүлээгээд нэмэргүй аяа бодоцгоо хүмүүсээ

Avatar

Нэргүй 2024-12-18 185.220.101.30

Энэ Монгол бишээ

Avatar

Нэргүй 2024-12-18 202.9.46.147

хойшлуулна энэ тэр гэж нялдаганах шаардлагагүй, нялуунаас шулуун гэдэг. зүгээр л нэгдэж орж чадахгүй, өөрийгөө яая даа л гэж байна гэхгүй юу

Avatar

Нэргүй 2024-12-18 103.168.34.61

Одоо тэгвэл бид балрах нь нэгч фермер өндөгний үйлдвэр ажиллаж чадахгүй болох нь гэж орилдоод байсан өмбүүнүүд, азарган тахиануудыг үнээ буулга тэгэхгүй бол дахиад хэлэлцээрийг хийнэ гэж айлгаж амыг нь ввах хэрэгтэй. Хаана ч байхгүй өндөр үнээр сүүгээ өндөгөө авдаг ядарсан иргэдээ тамлаж байгаа үндэсний үйлдвэрлэгч нарыг давраах хэоэггүй

Avatar

зочин 2024-12-18 103.57.94.254

Үндэсний үйлдвэрлэгчдийг1990 онд ардчилал булшилсан Одоогийн үндэсний үйлдвэрлэгч гэгч өлөн цадаж ханадаггүй шулаач худалч луйварчид хаана ч байхгүй дээд үнэ хэлж ард түмнийг 30 жилийн дарангуйлалийг зах зээлийн журмаар зохицуулж Евроазын холбоонд элсэж чанартай хямд хэрэглээний бараа хүнсээр солилцох хэрэгтэй

Avatar

Зочин 2024-12-18 66.181.184.200

Манай үйлдвэрлэгч нэртэй дамчид одоо үнээ өсгөж хэрэглэгчдээ, засгийн газрыг улс орноо араас нь хутгаланадаа. Үнээ үндэслэлгүй өсгөсөөр бгаад ямар ч өрсөлдөх чадваргүй болчихсон. Хиагтаас өндөг нарийв б**в орж ирэхэд л нам цохиулж бна ш тээ.

Avatar

Нэргүй 2024-12-18 139.5.219.64

Машинаас гарч буй агаарыг хэмжиж шийдэх болохоос дизель, бензинээр нь ялгадгүй. зарим дизель машин бензинтэйгээсээ ч бага ялгаруулж байгаа.

Avatar

Нэргүй 2024-12-18 122.201.31.197

түлшний чанараас шалтгаалж байгаа юм. манай дизель бол хамгийн муу өртөг багатай, чанарын шаардлага хангахгүйг нь оруулж ирээд хамгийн өндөр үнээр зарж байгаа юм

Avatar

лутаа 2024-12-18 66.181.164.23

1. Цахилгаан станц нэмж барих
2. Гэр хорооллын газрыг чөлөөлөх
3. Чөлөөлсөн газар дээр нам давхарын орон сууцнуудыг олноор барих
Ингээл болоошд, утаа тортог агаар хөрсний бохирдол эдийн засаг амьдрах орчин гээд маш олон асуудал зэрэг шийдэгдэнэ. Иймхэн юм хийчих чадваргүй тархинууд байна гэж байхуу, эсвэл албаар өдөөд байдиймуу

Avatar

Нэргүй 2024-12-18 103.57.92.26

эргүү хүүр???

Avatar

Зочин 2024-12-18 66.181.187.55

Дэлхийд байхгүй үнээр талх нарийн б**в өндөг авсаар байх уу Төрд хувийн шулагч нар гарахаараа ятгалганд амархан орох юм аа Маргаашнаас хэлэлцэхгүй бүүр хойшлуулах заль Ард иргэдээ боймолж дуусах юм байна Бүх барааны өөрийн өртгийг гаргуул Амарсайхан сайд аа Яаралтай хэлэлцүүлгээ хийхгүй бол Амарсайхан сайд аа гэрийн гадаа иргэд жагсана шүү

Avatar

ааа 2024-12-18 210.148.94.144

Утаанаас салах шийдэл бол ердөө л шинээр Цахилгаан Дулааны станц барьж гэр хороололруу шугам сүлжээ татах л ажил шдээ. Өөр юу ч хийгээд илүү дэмий хэрэггүй зардал

Avatar

Нэргүй 2024-12-18 210.148.94.144

Тэгэхээр яах юм утаа нь багасчих юм уу_ Хуцах юм аа

Avatar

АРАЙЧ ДЭЭ 2024-12-18 103.168.34.60

УЛААНБААТАРЧУУДЫН ГАНЦ АГААРЛАДАГ ГАЗАР БОГД УУЛЫН ТЭР АМНЫ ГАЗРЫГ МҮИС-Д ӨГСӨН ШИЙДВЭРЭЭ ЯМАР ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС ТАТСАНАА ТАЙЛБАРЛААРАЙ!

Avatar

Нэргүй 2024-12-18 103.212.117.238

Энэ авгай сайд болоод юу хийх вэ дээ??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж