"Ойрын 3 жилдээ импортын газаар хэрэглээгээ хангана"

"Ойрын 3 жилдээ импортын газаар хэрэглээгээ хангана"

"Ойрын 3 жилдээ импортын газаар хэрэглээгээ хангана"

Сайжруулсан түлшийг халж хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.12.18/ мэдээлсэн. Тодруулбал, ирэх гуравдугаар сард багтааж айлуудыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ гэж мэдээлсэн. Хийн түлшийг хэрэглээнд нэврүүлэх ажлыг НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг хариуцан ажиллах юм байна.

Энэ тухай  НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын түвшинд яригдаж байгаа чухал ач холбогдолтой төсөл. Дайнаас болж, газын үнэ нэлээд савлагаатай байгаа. Дэлхийн 86 орон ОХУ-аас газаа инпортоор авдаг. Өнөөдрийн байдлаар 48 орон ямар нэгэн байдлаар ОХУ-гаас газаа авч байна. Өмнөд Солонгос газын хэрэглээний 95 хувиа мөн импортоор авч байна. Үнийн тухайд, Монгол Улс ойрын гурван жилдээ импортын газаар хэрэглээгээ хангана гэж төлөвлөсөн.

Монгол Улс бол хийн болон байгалийн шингэрүүлсэн хийн арвин нөөцтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний явц дээр энэ салбарын ажил урагшилж байгаа учраас цаашдаа хийн хангамжаа бид дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм.

2027 онд ашиглалтад орох Дорноговь аймаг дахь нефтийн үйлдвэр ашиглалтад орвол жилдээ 60 мянган тонн газ гаргах хүчин чадалтай. Бидний жилийн нийт газын хэрэглээ ч 60 мянган тонн. Улаанбаатар хотынх 43 мянган тонн гэсэн тооцоо судалгаа бий. Бид ойрын хугацаанд 100 мянган айл өрхийг хийн түлшид холбох дэд бүтцийг барина. Заах зээлийн үнийн тухайд жижиглэнгийн худалдаанд нэг кг газ 2500-2700 төгрөгийн үнээр борлуулагдаж байна” хэмээн НИТХ-ын ээлжит бус II хуралдааны үеэр хэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 1 минутын өмнө 43.228.131.75

Энэ зэргийн утаа бол зүгээрээ Хүйтэн хөлдүү газар утаа байхаас өөр аргагүй. Дулаан орнуудаар явж утаагүй байхыг нь харж дэмий яригсад их байна. Тэнд чинь айлд паар радиатор зуух гэж байдаггүй Хаанаас нь утаа гарах юм
Бид хувь заяатайгаа эвлэрээд байж сурах хэрэгтэй. Дууггүй байцгааж сур

Avatar

зочин 46 минутын өмнө 59.153.112.107

Сайжруулсан түлш энэ тэр гэж дэмий юм хөөцөлдөж байхаар эхнээсээ хийн түлшинд шилжих хэрэгтэй байсан, гэхдээ дээд түвшиндээ хяналтаа сайжруулж идэж, уудаг асуудлаа цэгцлэхгүй бол үр дүн нь сайжруулсан түлшний замаар орох магадлал өндөр дөө

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.21.125.22

Тойрч явж явж одоо л зөв аргаа олж байх шиг байна. Газыг бусад бүх улс хэрэглээд утаагүй амьдраад байна. Сайжруулсан ч бай үгүй ч бай ямарч нүүрсийг бүрмөсөн хориглох шаардлагатай. алийн болгон хорт утаандаа байхав дээ. Нүүрсэн яндангүй машин хэрэглэхийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцдог болгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.240

Аль эрт л газ, атомын цахилгаан станцыг ашиглах ёстой байсан. Одоо хурдан ажил хэрэг болгох хэрэгтэй дээ. Эсэргүүцэгч гарч ирнэ. Түүнийг нь үл тоож урагшаагаа явах хэрэгтэй. Бүх хүний сэтгэлд нийцүүлэх боломжгүй.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.63

Мнглд үндсн үйлдврлэгч гэж бараг юм бхгүй бүгдийн манж х***а хог шаарууд эзлцн тэгээд үндсн үылдвэрлэгч гэж халхлж улсын ард түмний мөнг2р угжуулж тэтгүүлж л******д бузр санаа аймр. Үндсн үйлдвэр мэр гэж худлаа шааж бга шдэ. Цаана бүгд манж х***а шаарууд нуугдж л******д.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.63

Хулгайч Манж хужаагуудыг далд ор2лж дуусга2.

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.187.55

Нүүрснээс газ гаргадаг үйлдвэр барина гээд 40 өөд тэрбум идчихсэн байх шүү Төлүүлээгүй ярих хэрэгтэй

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.126.92.98

Өмнөд солонгос улс байгалийн ямар ч баялаггүй байж бүх цахилгаан дулаанаа газаар шийдсэн улс. Манай улс хажууд нь байгалийн асар их арвин нөөцтэй улс хий газаар шийдэх нь маш зөв

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.226

хэрэглэж мэдэхгүй хүмүүс буруу ашиглавал газ дэлбэрэх хамгийн аюултай ш дээ! Энэ олон дураараа хүмүүс газ алдагдаж бгааг мэдэлгүй тамхи татаад шидэхэд аюултай

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.238.26

хохь нь оркууд үхэж л байг, алийн болгон хүн бүрт тааруулах гэж явдаг юм

Avatar

ЗОЧИН 2 цагийн өмнө 203.91.115.54

ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ИЙМ ЮМАА УТААНААС ӨМНӨ, БОРЖУУР СОЛИХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙХ ҮЕД ХИЙХ БАЙЖ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж