Майоттын эрх баригчид цогцос ялзрахаас эмээж байна

Майоттын эрх баригчид цогцос ялзрахаас эмээж байна

Майоттын эрх баригчид цогцос ялзрахаас эмээж байна

Майоттын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон аймшигт циклон шуурганы дараа өлсгөлөн, өвчин эмгэг, хууль бус байдал дэлгэрч байгааг зогсоох гэж хичээж байна. Үүнтэй зэрэгцэн Мозамбикт тус циклоны улмаас олон арван хүн нас баржээ. Францын эрх баригчид Чидо циклоны улмаас хэдэн зуун хүн амиа алдсан байж болзошгүй гэж мэдэгдэж байсан. Тухайлбал, Чидо циклон Францын хилийн чанад дахь хамгийн ядуу нутаг дэвсгэр болох зүүн Африкийн архипелагын томоохон хэсгийг сүйрүүлж, эх газрын Африкийг дайрчээ.

Майотт руу одоог хүртэл нэвтрэх боломжгүй байгаагаас гадна амиа алдсан хохирогчдын тооллого дуусаагүй байна. Мөн циклоны улмаас үүссэн сүйрлийн хэмжээг бүрэн илрүүлэхэд хэдэн өдөр зарцуулж магадгүй байгааг эрх баригчид мэдээлэв.

Одоогийн байдлаар 22 хүн амиа алдаж, 1400 гаруй хүн шархадсан нь батлагдсан.

Нийслэл Мамудзоу хотын дарга Амбдилвахеду Сумайла Мягмар гаригийн өглөө Францын Олон улсын радиод хэлэхдээ "Одоогийн байдлаар бидэнд хамгийн их хэрэгтэй чухал зүйл нь хоол хүнс, цэвэр ус болоод байна. Нийт амиа алдсан хохирогчдын тооллого, оршуулах ажил үргэлжилж байна. Уг ажиллагааг хурдацтай явуулахад хүндрэл үүсч байгаа тул цогцос ялзарч эхэлж байгаа гэдэгт санаа зовж байна. Улмаар эрүүл ахуйн асуудал үүсч магадгүй гэдгээс эмээж байна" гэжээ.

Мөн "Шуурга цахилгааны утсыг гэмтээснээс болж арал ямар ч тог цахилгаангүй болсон. Шөнийн цагаар боломжийг алддаггүй, далимдуулдаг хүмүүс байдаг" гэв.

Францын засгийн газар Даваа гаригаас эхлэн аврагчдын баг, бүрэлдэхүүн илгээж буй. Мөн Мягмар гаригт 20 тонн хүнсний тусламжийг нисдэг тэрэг, завиар илгээх болжээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Майоттын усны хангамжийн 50 хувь нь 48 цагийн дотор, 95 хувь нь долоо хоногт сэргээгдэх төлөвтэй байна. Түүнчлэн, Африкийн Мозамбикт 34 хүн, Малавид долоон хүн амиа алдсан гэж албаныхан мэдэгдэв. Исламистуудын бослогын улмаас хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн Мозамбикийн Кабо Делгадо мужийн нөхцөл байдлыг дроноор бичиж авсан видео бичлэгт далайн эргийн ойролцоох байшингууд нурсныг харуулжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гаригт болсон засгийн газрын яаралтай хуралдааны дараа мэдэгдэл гаргаж, "Цагаачлал, хүрээлэн буй орчин, хилийн чанад дахь нутаг дэвсгэрт хэрхэн үзүүлэх улс төрийн бодлогын түвшнийг өдөөсөн циклон хэр их хор хөнөөл учруулсныг нүдээрээ харахын тулд ойрын өдрүүдэд Майотт хотод айлчлах болно" гэсэн байна.

Майотт сүүлийн жилүүдэд үймээн самуунтай тэмцэж байсан. Учир нь хууль бус цагаачлал, инфляцын хөөрөгдөлд оршин суугчид нь дургүйцлээ илэрхийлэх болсон юм. Ойролцоогоор 321 мянган оршин суугчийн дөрөвний гурваас илүү нь ядуу амьдарч байгаа бөгөөд гуравны нэг орчим нь бичиг баримтгүй цагаачид аж. Тодруулбал, Комор, Мадагаскараас ирсэн цагаачдын эсрэг хууль ёсны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлдэг байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж