Башар аль-Ассадын дэглэм нуран унасны дараа сайн дурын Цагаан дуулга бүлэг Сайднаяа шорон болон бусад хорих төвд хоригдож байсан хүмүүсийг сулласан байдаг. Мөн уг ажиллагаанд хоригдогсдын ар гэр, төрөл төрлөгсөд оролцсон билээ. Зарим хүмүүс олон жил хоригдож, сураг ажиг тасарсан нэгнээ олсондоо баяртай байсан бол одоог хүртэл олдоогүй хүмүүсийн гэр бүл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагаан дуулга болон босогчдын удирдлага тухайн олдоогүй хүмүүст юу болсон талаар олж мэдэх гэж хичээж буй. Үүнтэй зэрэгцэн, Дамаск хотын ойролцоо олон тооны булш олдож, Ассадын дарангуйлал ямар аймшигтай, хүний эрхийг зөрчдөг байсныг дахин батлав. Тодруулбал, хотоос зүүн зүгт байрлах Кутайфад үй олноор нь булшилсан гэдгийг батлах 100 гаруй цогцос, араг яс олджээ.
Тухайн оршуулгын газрыг илрүүлсэн хүмүүсийн олж мэдсэнээр, 2012-2018 оны хооронд чиргүүлтэй тракторууд долоо хоногт хоёр удаа ирж, 150 гаруй цогцсыг гүн жалганд хаядаг байжээ.
Үүний дараа тагнуулын ажилтнууд цогцсыг бульдозероор дарж, булдаг байв. Мөн Израа хотын хойд хэсэгт орших газраас 20 цогцсыг нэг дор булсан байхыг олжээ. Сураггүй алга болсон хүмүүсийн олон улсын комисс (ICMP) мэдээлснээр, Сирийн 150 мянга орчим хүн сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь Ассадын дэглэмийн үед саатуулагдсан хүмүүс аж. Өмнө нь булш ухагчаар ажиллаж байсан хүн үй олноор нь булшилсан газруудын талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр 2020 онд эрүү шүүлтийн шинж тэмдэгтэй 100 гаруй цогцсыг булсныхаа дараа булш ухагчаар ажиллахаа больсон аж. Одоогийн байдлаар, нэг дор хэдэн зуугаар нь булшилсан гэх найман оршуулгын газар мэдэгдэж байгаа ч илрээгүй байх боломжтой оршуулгын газрын тоо хэдэн мянгад хүрнэ гэж таамаглаж байна.
Олдсон цогцсуудыг таних аргагүй болсон тул тус бүрийг нь цифрээр нэрлээд буй. Тиймээс цогцос таних шинжээчдийг эрэн хайх, таних ажиллагаанд хамтрахыг сайн дурын бүлэг уриалаад буй.
Сураггүй болсон хүмүүсийн гэр бүл хариулт хайсаар байна. Жишээлбэл, авга ах, төрсөн дүүгээ Ассадын шоронд орсон гэдгийг мэдэх Хазем Дикел тэдэнд юу тохиолдсоныг мэдэхийг хүсч байна. Түүний хэлснээр, авга ах болон дүү нь эхэндээ холбоо барьж байсан ч эрүүдэн шүүлтийн улмаас сураг тасарчээ. Тэрбээр Сайднаяа шоронгоос эрэн хайсан ч олдоогүй учир ядаж цогцсыг нь олоод хүндэтгэлтэйгээр оршуулах хүсэлтэй байгаа аж.
Нэргүй 2024-12-18 202.126.91.135
ОУЭШ нэн яаралтай хэрэг үүсгэх байхаа. путза өвгөнийг ирсэн гэж маниустаа бааварлаж байхаар энэ мэт бодит хэрэг дээрээ төвлөрөх хэрэгтэй.
Нэргүй 2024-12-18 185.220.101.30
Монголчуудыг ингэж алж байсаншдээ мартаа юу та нар
Нэргүй 2024-12-18 66.181.187.163
ассад дарангуйлагч путлёрын заавраар ажилласан нь ийм үр дүнтэй л байна.
Нэргүй 2024-12-18 38.42.106.107
ISIS ын хийсэн ажил бхөө. Youtube ээр л дүүрэн тэдний хийсэн аллaга бсан. Эзэлсэн нутагаар нь барууны цэргүүд ямар ч шарх сорвигүй гүйлдээд байдаг байсан нь харин лаг сонин тээ хэхэ
Нэргүй 2024-12-18 103.57.95.175
Маанагаа гайхуулаад бай. ISIS Дамаскийн ойролцоо байнга хүн алаад булаад байсан болж байна уу
Нэргүй 2024-12-18 122.201.23.83
Оросуудын заавараар хийсэн байх.
HAHA 2024-12-18 203.217.139.240
CNN REUTERS AFP TASS bugd l hudlaa garuud doo. Libyag har daa
Алуур 2024-12-18 202.9.46.139
1937 оны коминтерн, сталин, чиогалсан
Нэргүй 2024-12-18 202.126.89.213
Ийм л харгис бурангуй а луурчиныг оросын фашистууд өмгөөлөн хамгаалан,,,,,,,хамтран аллагахядлага хийж байсан байхнээ,,,,,,,
зочин 2024-12-18 66.181.183.12
Энэ бол гүтгэлэг Асадыг харлуулах барууны сурталчилгаа Харин одоо л Сирийн төрд жинхэнэ алуурчид гарч байна АНУ ЗХУ-аас эхлээд энэ бүлэглэлийг алан хядагчид гэж зарласан Өөрийн оронд хориглосон Сириид бие биендээ дайсагнасан олон бүлэглэл бий ИГЛ ч өндийж эхлэв Тэд Израил Турк АНУ Иран гээд янз бүрийн орны дэмжлэг хүлээсэн янз бүрийн сонирхолтой Энэ оронд самуун мөд арилахгүй б**х аа
Нэргүй 2024-12-18 103.57.94.47
Эрхэм зочин та бол час улаан коммунист бнаа !
ЗОЧИН 2024-12-18 203.91.115.54
ПУТИНЫ ДЭГЛЭМ НУРАН УНАСАНЫ ДАРАА ЯМАР ЮМНУУД ДЭЛГЭГДЭХ БОЛ. АЙМААР ЮМНУУД БАЙГАА.
зочин 2024-12-18 66.181.183.12
Зөвхөн НАТО-гийн орнуудын дотоодын нийт бүтээгдүүн ДНБ 50 их наяд доллар Цэргийн зардал нь 1500 тэрбум доллар байна Гэтэл ОХУ-ын ДНБ ердөө 2 хон их наяд доллар Батлан хамгаалах зардал 50 тэрбум доллар Өөрөөр хэлбэл ОХУ-ын ДНБ нь НАТО-гийн орнуудаас 25 дахин цэргийн зардал 30 дахин бага байна Гэвч баруун Украин дэх дайнд ялагдаж тэдний эдийн засгийн өсөлт ОХУ-ынхаас хамаагүй бага байна Энэ нь оросын ард түмэн В Пүтины төрийг нягт бат хүрээлж эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж байгаагийн үр дүн
зочин 2024-12-18 66.181.183.12
Баруунд худалдагдсан монголын бүлэг хулгайчуудын хүсэл бол мэдээж барууны адил ОХУ БНХАУ-ыг устгах явдал Гэвч тэдний хүсэл хэзээ ч хэрэгжихгүй төлөвтэй Учир нь орос хятадууд цөмийн з****г бүхий том гүрэн Пуужингийн хүчээр хэнд ч давагдашгүй боллоо Эдийн засгийн өсөлтөөр баруунөөс хамаагүй хурдан дэлхийн том эдийн засаг болж хувирав Хамгийн гол нь баруун эх орныг нь устгах мөнхийн дайсан гэдгийг бүрэн ойлгожээ Эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хүчийг маш бат нягт хүрээлэн тэмцэхэд бэлэн байн
Нэргүй 2024-12-18 103.57.94.47
Эрхэм коммунист таны нас аль хэдийн дууссан бнаа !