Өрхийн эрүүл мэндийн төвүүд 21.00 цаг хүртэл ажиллана

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 21.00 цаг хүртэл ажиллана

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 21.00 цаг хүртэл ажиллана

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, үүнийг дагаад хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа аж. Тиймээс өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллахаар болсон байна.

Тодруулбал,  өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд ажиллана.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 110 мянган амбулаторийн үзлэг хийсэн байна. Үүний 10 орчим хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байгаа аж. Мөн тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл 50 хувийг эзэлж байгаа ажээ.  Үзүүлж буй иргэдийн дийлэнх нь оройн цагаар үзүүлж байгаа учраас ийнхүү өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Иймд иргэд гэртээ ойр байгаа өрхийн эмнэлэгт үзүүлж, хүүхдийн өвчлөлд тохирсон өдрийн эмчилгээг хийлгэх эсвэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол эрэмбэлэн ангилалт хийлгэж, эмчлүүлэх боломжтой гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 53 минутын өмнө 202.9.40.63

х***а хаа харилцааг үүрд тасл.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.21.109.7

эмчийн илүү цагийн цалингын нэмэгдлийг яах юм бол. сан хоосорсон гээд 7 хоногийн 5 өдөр ажиллахыг 4 болгож цөөлсөн ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж