Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ гэдгийг "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.12.18/ Лхагва гаригт нийслэлийн Баянзүрх дүүргийн нийт 12 хороонд цахилгааны хязгаарлалт хийх аж.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 8, 10, 14, 15, 19, 20, 22, 23, 28, 34, 35 дугаар хороонд 13.00-16.00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийх юм байна.

"Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-аас тухайн дүүргийн цахилгааны шугамд гэмтэл гарсан бөгөөд эрчим хүч тасалж, цахилгааны шугамд гарсан гэмтлийг засварлахаар болсон тухай урьдчилан мэдээлжээ.

Харин Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа хязгаарлалтын талаар "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК урьдчилан мэдээлэх боломжгүй гэдгийг хэлсэн юм. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадалд шилжихийг зөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 26 минутын өмнө 103.212.117.238

Өчигдөр (2024.12.17) орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн "Жапан таун"-д гэнэт ток тасраад 21 цагт ирлээ!! За ток ч дүүрч гэхэд пар хөрчихдөг юм байна!!! Нялх хүүхэдтэй айл хэцүүдэх юм байна шүү!!! Ядаж 2 цагийн өмнө мэдэгдэж байвал хүүхдээ аваад дулаан айлд түр очдог баймаар байна!!! Энэ янзаар бол өвлийг яаж давна даа??

Avatar

зочин 2 цагийн өмнө 103.57.93.155

Плитка залгаж болохгүй нь байна ш дээ, цайгаа яаж чанах вэ, гал түлж бас болохгүй, төрд гарсан хулгайчууд бүгдийг идэж уусан биздээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж