Орон сууцанд гал гарч, 4 иргэн угаартжээ

Орон сууцанд гал гарч, 4 иргэн угаартжээ

Орон сууцанд гал гарч, 4 иргэн угаартжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд өчигдөр /2024.12.17/ орой 23.30 цагийн орчимд агааржуулалтын хоолой шатаж дөрвөн иргэн угаартжээ. Тодруулбал, орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт агааржуулалтын хоолой шатаж, их хэмжээний утаа гарч, улмаар 11, 12 дугаар давхарт хуралдсан байжээ. Иргэдийн дуудлагын дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид агаарыг сэлгэн, ажиллаж унтраажээ.

Их хэмжээний утаа гарсны улмаас тухайн байрны 12 дугаар давхрын оршин суугч хоёр иргэн, нэг бага насны хүүхэд, мөн хаяг тодорхойгүй 16 настай эрэгтэй нар угаартсан байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Онцгой байдлын алба хаагчид утаажилтын бүсээс нийт 45 иргэнийг гаргасан гэж мэдээллээ.

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 11 сарын байдлаар 4910 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар өсчээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний 11 сарын байдлаар нийт 6062 хүн нэрвэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2 цагийн өмнө 66.181.190.178

huuchin oron suutsnii bunkeruudiig odoo ashiglaltaas hasah hergtei bnaaa gal harah mash tom shaltgaan boloodnbnshdeee

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.226

оркуудын балаг их бнаа. орон сууцны соёл хэзээ ч суухгүй. баг насны хүүхдүүд бол мэдэхгүй тэр чигээрээ угаартана ш дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж