Алтан бөмбөгөө "булаалгасан" Винисиус FIFA-ийн оны шилдэг болов

Алтан бөмбөгөө "булаалгасан" Винисиус FIFA-ийн оны шилдэг болов

Алтан бөмбөгөө "булаалгасан" Винисиус FIFA-ийн оны шилдэг болов

Реал Мадрид болон Бразилын шигшээ багийн жигүүр Винисиус Жуниор "FIFA"-ийн тодруулдаг оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорчээ. Өдгөө 24 настай тэрбээр өнгөрсөн улирал гайхалтай байж, Алтан бөмбөгийн эзэн болох магадлал өндөр байсан ч Родрид шагналаа алдсан билээ. Хэдий Алтан бөмбөгөөс мултарсан ч энэ жилийг хоосонгүй үдэж байна.

Реал Мадрид клуб өнгөрсөн улирал УЕФА Аваргуудын лиг болон Ла лигт түрүүлсэн бөгөөд Винисиус 24 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгчээ. Гэвч Родри Испанийн шигшээ багийнхаа хамтаар Европын аваргад түрүүлсэн учир Алтан бөмбөг түүнийх болсон юм.

Алтан бөмбөгийг бойкотолж, ёслолын арга хэмжээнд нь очоогүй Винисиус өчигдөр Дохад очин, оны шилдгийн шагналаа гарджээ. Энэ үеэрээ тэрбээр "Сао Консалогийн гудамжинд хөл нүцгэн тоглож байхдаа энэ шагналыг хүртэнэ гэж төсөөлж байсангүй. Харин одоо би энд байна" гэжээ.

Хөлбөмбөгийн ертөнцөд Баллон д’Ор буюу Алтан бөмбөг, FIFA-ийн оны шилдэг хоёр л том шагналдаа тооцогддог билээ.

Дээрх хоёр шагналын гол ялгаа нь Алтан бөмбөгийг сэтгүүлчдийн саналаар тодруулдаг бол FIFA-ийн оны шилдгийг сэтгүүлчид, шигшээ багуудын ахлагч, дасгалжуулагчид зэрэг хүмүүсийн саналаар тодруулдаг билээ.

Оны шилдэг гоолд олгодог "Пушкашийн шагнал"-ыг Манчестер Юнайтедын Гарначо хүртжээ. Түүний Эвертоны эсрэг унаж татан оруулсан гоол оны шилдэг болсон аж. Харин Карло Анчелотти оны шилдэг дасгалжуулагч болсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.110

булаалгасан байхдаа яахав.угаасаа авахаар хэмжээнд ирээгүй.хажууд нь Ямал илүү тоглолт үзүүлж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж