VS: Евроазийн худалдааны хэлэлцээр үйлдвэрүүдийг унагана, унагахгүй

VS

VS: Евроазийн худалдааны хэлэлцээр үйлдвэрүүдийг унагана, унагахгүй

Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх эсэх асуудал энэ өдрүүдийн халуун сэдвүүдийн нэг хэвээр байна.  Хэлцээрт Монгол Улс нэгдсэн тохиолдолд хоёр талаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй экспортлох юм.

Гэвч үндэсний үйлдвэрлэгчид дээрх хэлэлцээрийг хүчтэй эсэргүүцэж буй. Иймд эл асуудалтай холбогдуулж энэ долоо хоногийн VS буландаа Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарын байр суурийг онцоллоо.


Л.Гантөмөр:
Эдийн засаг хөгжлийн сайд 

-Хоёр жил хийж байгаа хэлэлцээр. Тухайн үеийн гаргасан шийдвэр бол зах зээлээ тэлье. Евроазийн зах зээл, Солонгосын зах зээл рүү Монголын бүтээгдэхүүнийг гаргая. Экспорт хийх чадамжаа нэмэгдүүлье. Экспорт хийж чадахгүй бол Монголын эдийн засаг солонгорохгүй байна. Зөвхөн нүүрс, зэсэн дээрх эдийн засаг болчихлоо. Олон жилийн өмнө Шинэ Зеланд экспортлоё гэдэг зорилго тавьсан, өнөөдөр тэр улс орнууд экспортлох зорилгодоо хүрсэн. Манай зорилго бол дотооддоо өөрөө өөрийгөө хангая гэдэг зорилготой.

3.5 сая хүнийг хангах, 300 сая хүнтэй зах зээл рүү гарах хоёрт тэнгэр газар шиг ялгаатай байна гэж хоёр жилийн өмнө дүгнэсэн.

Евроазид хамгийн тодоор сонсогдсон Ч.Хүрэлбаатар сайдын үг байдаг. Монгол Улс Евроазийн нутаг дэвсгэрт ялангуяа ОХУ-д эдийн засгийн хоригтой байна шүү гэдэг үг. Юу вэ гэхээр Монголын бараа бүтээгдэхүүн 15-50 хувийн татвартай байдаг. Монгол Улсын гаалийн татвар нь 5 хувь байдаг. Орост үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн Монголын зах зээл дээр битүү дүүрэн байгаа. Школад, жимс, чихэр хавтгай байгаа. ОХУ-ын дэлгүүрүүдэд Монголын бараа бүтээгдэхүүн алга.

Яагаад гэвэл 15-50 хувийн татвартай учраас ОХУ, Кахзахстан, Киргизийн зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүн гарахгүй байна гэж үзсэн.

Тэгэхээр харилцан тэнцвэртэй болъё гэж байгаа юм. Улаан буудай болоод бусад гэдэг нэг хоёр төрлийн бүтээгдэхүүн дээр аль аль тал нь хэлэлцээрээ хийж байна. Жишээлбэл, Хүнс хөдөө аж ахуйн яам улаан буудайн татварыг хөнгөлөх асуудал байхгүй гэдэг саналыг хүргүүлсэн.

Улаан буудайгаа хамгаалъя гэвэл хэлэлцээр удаашрахыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ бид энэ зах зээлийг олж авахын төлөө явах нь зөв.

Хоёр жилийн өмнө эхлүүлээд сайд нь солигдохоор болъё гэдэг муухай занг давтмааргүй байгаа юм. Монголчууд бидний хамгийн хортой зүйл юу байсан бэ гэхээр Засгийн газар тодорхой асуудлаар шийдвэр гаргадаг. Сайд нь солигдохоор энэ буруу байсан байна, худлаа байсан байна гэхээр дэлхий дээр нэр хүндээ алдаад байгаа. Бид дотоодын үйлдвэрлэгчиддээ дэлхийн зах зээл олж өгөхгүйгээр манай үйлдвэрлэгчид өндийхгүй байна. 30 жил зүтгэлээ.  Тийм учраас шинэ Засгийн газар байгуулагдаад түрээд хийж байгаа гэхээс илүү өмнөх Засгийн газрын бодлогын үргэлжлэл явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ж.Энхбаяр:
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 

-Евроазийн эдийн засгийн холбоотой түр туршилтын гэрээг хийхээр хэлэлцээрийг хийж байна. Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байгаа юм билээ.

Манай яамны тухайд энэ их мөнгө, хөрөнгө бодлого гаргаж хийж байгаа хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд 19 нэр төрлийн 54 багц хүнсний үйлдвэрлэлийг бүх талаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэмжиж ирсэн. Энэ бүх үйлдвэрүүдээ хамгаална.

Энэ барааг тэр 300-400 нэр төрлийн бараандаа оруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Эл байр сууриа Эдийн засаг хөгжлийн яам болон  ОХУ-ын талд илэрхийлсэн байгаа.  Арай хийж босч байгаа үйлдвэрүүдээ хамгаалах ёстой. Өндөг дээр жишээ авахад 95 хувь нь импортын өндөг эзэлдэг байсан хуучин.  Өнөөдөр өндөгний 80 хувийг дотооддоо үйлдвэрлээд  дотоодоосоо хангаад үйлдвэр босоод ирж байгаа.

Дэлхий нийт амаргүй байгаа энэ цаг үед Монгол Улс дотооддоо хүнсээ үйлдвэрлэдэг, хангадаг болох ёстой. Уул уурхай таатай энэ үед хөдөө аж ахуй дээр суурилсан хүнсний үйлдвэрүүдээ босгох зайлшгүй шаардлагатай.

Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол Улс орохгүй ээ. Зөвхөн хоёр талын Евроазийн эдийн засгийн холбоо Монгол гэсэн туршилтын гэрээнүүдийг хийхээр ярьж байгаа. Эндээс гарах үр дагавар дээр тооцоолж байж дараагийн асуудал яригдана гэсэн үг. Тэгэхээр маш болгоомжтой, судалгаатай ийм алхмуудыг хийх ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б.Т 17 минутын өмнө 66.181.180.34

энэ Гантөмөр уг н барууны үзэл баримтлалтай намын дарга биздэ яагаад оросуудад хүнсээ даатгах гээд байдаг мал вэ

Avatar

Нэргүй 18 минутын өмнө 66.181.177.80

Mongold jadaj baiga yum yuuj baihgui

Avatar

Нэргүй 20 минутын өмнө 66.181.180.34

энэ Гантөмөр уг н баруун талын үзэл баримтлалтай намын дарга биздэ яагаад оросуудад хүнсээ даатгах гээд байдаг байнаа

Avatar

Нэргүй 22 минутын өмнө 103.212.117.238

Ер нь ОХУ одоо хүртэл Монголын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ (санкци) авчихаад 20-30 жил болж байна! 15%-50% ч биш, зарим бараанд 168% ч бий!! Оросуудын хэлдэг шалтаг нь "Танай бараа бохир заваан, өвчний үүр" гэдэг! Гэтэл манайх оросын барааг 5%-ийн татвартай оруулж ирдэг. Лангуун дээр дүүрэн орос бараа? Монголд ирсэн орос жуулчид YouTube-д бичлэг тавиад лангуу нь зөвхөн оросын бараагаар дүүрэн, монголчууд Оросоос бүрэн хамааралтай хэвээр, чааваас г.м. бахархан даапаалдаг!

Avatar

Нэргүй 18 минутын өмнө 103.212.117.238

Арай гэж сэргэж байгаа дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааг импортлохыг хориглох ёстой!!! Манайд зайлшгүй хэрэгцээтэй зарим төрлийн барааг Евроазиас оруулж болно. Хариуд нь манай ийм ийм барааг та нар чөлөөтэй хүлээж ав гэдэг шаардлага тавих хэрэгтэй!! Эс зөвшөөрвөл болино л биз!!! Гүйцээ!!! Битгий бөхөлзөөд боол царайлаад байгаарай та нар!!!

Avatar

Нэргүй 25 минутын өмнө 202.126.90.172

Олон жил 100төг байсан өндөг дотоодоос хэрэгцээ ханагах болохоор шууд 700төг болсон. Хэрэв өндөгийг энэ жагсаалтанд оруулбал үнэ 300төг болно ккк
Тэгээд л энэ хэдхэн хүн боож үхчих гээд байгаа юм

Avatar

Нэргүй 40 минутын өмнө 157.15.7.105

Хэлэлцээрт тусгасан 375 бараанд бензин шатахуун бас байна. Татваргүй орж ирвэл Монголчууд түлшээ илүү хямд авч боломжтой шүү дээ. Харин манай гааль, сангийн яам үүнийг хүсэхгүй, импортын татварын мөнгө авах хүсэлтэй байгаа юм бишүү. Болио
Бидэнд хямд бензин шатахуун чухал

Avatar

Бат 48 минутын өмнө 202.55.188.42

Үйлдвэрүүдээ дампууруулвал эргэж сэргэхгүй

Avatar

зочин 49 минутын өмнө 103.57.94.254

Зах зээлийн зарчмаар явья унаж бос чанарын эрүүл ахуйн хүнсний баталгаагүй ашгийн төлөө бүтээгдүүн 30 жил зооглож иргэд яуурч өвчин эмгэгт баригдаж одоо болсон юм биш үү хувийн хэвшил компанын эздүүд ээ ард иргэддээ боломж олго бүтээгдүүнийг чинь гадаадын улс орон голоод авахгүй байгаа шүү

Avatar

Tsoogii 1 цагийн өмнө 202.131.225.197

Yer ni standartiin daguu buteegdehuunee hiideg bol gadagsh garhad asuudalgui shuu dee. Manaihan bolhoo hachin yum aimaar unetei hiichiheed Mongolchuuddaa shahah geed l baih yum. Hernd erhleed baigaa yu. Zuvhun Mongoldoo gej setgehee l bolichih. Zorilgoo gadagshaa gargana geed tavi l daa. Tegvel asuudalgui shuu dee.

Avatar

Зочин 1 цагийн өмнө 139.5.218.242

Дотоодын үйлдвэрлэгч нэртэнгүүд даварсан шүү. Төрд туниж дотаци авна, үндэслэлгүйгээр үнээ байнга нэмж ард олноо шулна. Зарим зүйл дээр зоригтойхон нээх л хэрэгтэй. Гурил үйлдвэрлэгчид дампуурах нь зөв шүү . Гурилын татварыг нь тэглээд, улаан буудайд нь өндөр татвар тогтоож өгвөл зохино

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 59.153.112.153

Импортлогч бус экспортлогч улс болж байж бид хөгжинө. Яахав тэр 19-20 төрлийн бараа бүтээгдэхүүн дээрээ л дотоодын зах зээлээ хамгаална биз. Тэрнээс биш бүхэлд нь энэ хэлэлцээрийг ЖАДЛАН ЭСЭРГҮҮЦЭХ бол утгагүй. Бас л нөгөө танкны үлгэр үргэлжилнэ.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 192.82.66.243

Монголд тодорхой юм бараг байхгүй Төр Засгийн Ү/А нь ч тодорхой бус. Хувийн Хэвшлүүд нь хүртэл Ажлаа Зөв Оновчтой Төлөвлөөөд Цагийн Юмыг Цагт нь Хйиж Амжуулж Чаддагүй. Менежмент гэж зүгээр л Цагийн Зөв Ашиглалт хийгээд Хувь Хүн Бүрийн Бүтээмж л юмдаа.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.95.35

Гятадын э****з хулийзууд гятад барааны хамаарлаас гаргах сонирхолгүй байна формальдегид агуулсан барилгын хавтан химийн хорт нэгдэл агуулсан тоглоом пестицид элдэв химийн бордоо агуулсан алим жимс ногоо даавууны хог хаягдлаар хийсэн полеэстр материалтай дотоож хувцас үргүйдэл умайн хүзүүний хорт хавдар түрүү булчирхайн өвчний үүр уурхай болгож байна хятад хувцас дотоожнууд гятадын химийн биологийн з****г гэж болохуйц хүнс ногоо хэрэглэж хорт хавдраар дэлхийд тэргүүлэгч улс болсон доо

Avatar

Нэргүй 30 минутын өмнө 202.126.90.172

Bidend bol ashigtai . Tor ene heden chenjuudiig baridag bol shuud une buuh estoi.

Avatar

Монголд үндэсний луйварчид л байна 2 цагийн өмнө 157.15.7.113

Монголд олон улсад өрсөлдөхүйц чанартай аюулгүй, чанартай бүтээгдхүүн, ялангуяа хүнс үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрлэгчид байхгүй, татаас, тэднийг хамгаалсан элдэв хууль, дүрэм, журам, тогтоолоор л амь зогоодог. Бүр тэрэндээ огоороод чанар, аюулгүй байдлаа орхигдуулаад хэрэглэгчдэд хүчээр тулгаж, ашгаа олоод явж байгаа. Японд яагаад гарч чадахгүй байна бэ? гэвэл чанаргүй учраас л тэр, түүнээс биш, Япон чанартай бүтээгдхүүнд нь хориг тавьж ад үзээд байгаа юм байхгүй.энэ холбоонд элсэх нь зөв

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.119

Унах нь унаг – босох нь босог … Өрсөлдөөн чухал … Тэгээд ч айл хөршүүдтэйгээ чөлөөт арилжаа хөгжүүлдэггүй улс гэж юу байсан юм … ??? Орших – эс оршихын асуудал шүү , хэлэнцэт хорхойнууд аа …

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.95.35

Гятадын химийн бордоотой төмс хэрэглээд монголчууд элэг ходоодны хорт хавдраар дэлхийд толгой цохиж байна өөр орны эко хүнс бараа авмаар байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.80

Угаасаа ШХАБ энэ 2 элсүүлэх гээл оролдоод байдийшт! Женко ШХАБ д элсүүлчих гэж их оролдсон. Увсынхан байвал тэгэс гээл элсүүлнэ дээ!

Avatar

Нэргүй 30 минутын өмнө 202.126.90.172

ene oor shuu kkkkk

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.95.35

х*******н хортой төмс хүнсний ногоо 30 гаруй жил хэрэглээд монголчууд элэг ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлэх болсон гятадын э****з хурлийзууд хятад барааны хамаарлаас монголчуудыг гаргах сонирхолгүй байна даа өөр орны бараа оруулж ирж эдийн засгаа солонгоруулмаар байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.80

Чи хаанаас хятад төмс олж идээд байнаа?!

Avatar

Хотын уугуул иргэн 2 цагийн өмнө 202.126.89.133

Хэлэлцээрийг дэмжиж байна. Учир нь, Учир нь Монгол бол мхл аө ахуйн орон. Бид мах, малаараа дэлхийд гарах цаг болсон. Бид малын мах болон арьс ширийг татваргүй экспортлох боломж нээгдэж байна. Энэ хэлэлцээр манай малчдад маш ашигтай. Харин эсэргүүцээд байгаа нөхөд бол гурилчид, өндөгчид, ногоочид. Сүүлийн 30 жил энэ гурилчид биднийг үнээр даралж ирсэн. Энэ гурилчид төр засгаас асах их мөнгөн дэмжлэг авдаг хирнээ гурилын үнээ огт буулагдаггүй.

Avatar

аа 2 цагийн өмнө 210.148.94.144

Энэ хэлэлцээрийг дэмжиж байгаа бүх лалрууд эх орноосоо урвагчид шүү

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.9.46.238

Евроазийн гэж сүрхий нэрлээд байгаа болохоос ОХУ төвтэй худалдаа нь дэлхийд хязгаарлагдсан гарууд шахалт үзүүлсэн л байх. Манайхаас эд нар юм авахгүйдээ харин энэ овоо өндийж байгаа салбаруудаа унагавал дахин босохгүй,монополь тогтоосны дараа хэзээ ч үнээ дахин өсгөж чадна. Дээр нь дайныг дэмжсэн эдр гээд барууны улсуудын элдэв хоригт ороод амаргүй байх. Сайн бодох л асуудал шигээ.Хамгаалах салбаруудаа хамгаалсан нь дээрээ. Нефть эрчим хүчний хамаарлаас гарах юмсан

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 59.153.112.153

Юм авахгүй дээ гээд суугаад байвал тэд нар өөрсдөө танайхаас бид авъя гээд гуйгаад ирнэ гэж тэнэгтэхээ больж үз. Бид экспортлогч болж чадаж байж л хөгжинө. Толгойгоо ажиллуулах л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 203.98.77.237

Монгол улс евроазийн худалдааны гэрээнд элсэж болохгүй ээ.өөрсдөө үйлдвэрээ бариад өөрсдөө хоолоо хийж иддэг болох хэрэгтэй Оросууд бүх стан улсуудаа элсүүлээд КГБ ээрээ хянуулаад хөгжүүлэхгүй байгаа биднийг тэгэх л гэж шахаад байгаа шүү Удахгүй Оросын оролцоотой бүх холбоо союз нтрүүд нуран унана шүүОросоос салаад амьдраад сурсан байж одоо далдагнаад хэрэгүй ээ

Avatar

zochin 2 цагийн өмнө 64.119.31.179

Ene huduu aj ahyi said zah zeelees ih hol bna daa. Undugiig Hyatad ulsaas tejeel avch uildverlej bgaa shuu dee.

Avatar

зочин 3 цагийн өмнө 173.79.213.11

Хүнсний импортыг хааж байж дотоодын хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг сумын ганц бөхөө өөхөөр хооллож байгаад аймагт барилдуулж хахуулиар начин цолтонтой сум болох л ухаан. Биеэ даахгүй дэрсэн хөлтэй, хийлсэн гүзээтэй, хэнд ч хэрэггүй амьтан л болно.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.188.249

За чи,,,битгий гуцаад бай,,,,дебыль орк,,,жалга довныхоо хэрээр сэтгэх юмдаа,,,

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.92.221

энэ энхбаярын аав жадамбаа генерал монголын их б**,танкийг төмрийн хог гээд хужаад гаргаад баригдах болохоороо үхсэн гэдэг,энэ муу өөрөө хэдэн үхрийнхээ фирмийг хамгаалж хувиа л бодож байгаа ждүчин,тэр өндөгний "мундаг" үйлдвэрүүд ковидын үеэр хил хаагдахад бүгд өндөггүй болж дампуураа биз дээ,гаднаас зөөгөөд тамга дараад л " монголд үйлдвэрлэв",хуурай сүүгээ хужаагаас зөөж,тараг хийгээд" монголд үйлдвэрлэв",цаасаа зөөгөөд хэрчээд " монголд үйлдвэрлэв" нойлын цаас гэх мэт???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж