Үр ашгийн хэлтэс үр дүнг амлах уу?

Үр ашгийн хэлтэс үр дүнг амлах уу?

Үр ашгийн хэлтэс үр дүнг амлах уу?

АНУ өнгөрсөн 40 жилийн хугацаанд бүх талаараа өргөжин тэлжээ. Хүн амын тоо нь 100 саяар нэмэгдсэн бөгөөд 1985 онд төрсөн Вивек Рамасвами нь тэдний нэг юм. Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампийн хамгийн их итгэл хүлээлгэж буй хоёр хөрөнгөтний нэг бөгөөд Холбооны засгийн газрыг цомхотгох ажлыг хариуцах аж.

Холбооны засгийн газрын  зардал өнгөрсөн 40 жилийн хугацаанд "тэнгэрт тултал" нэмэгджээ. АНУ-ын нийт зардал 1984 онд 900 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд их наяд ам.доллар хүрсэн байна. Энэ мөнгөний зарим нь Рамасвамитай хамтарч ажиллах болсон дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийн "гараар" дамждаг аж.

Үндэсний өр нь 1984 онд 1.6 их наяд байсан бол 40 жилийн дараа 35.5 их наяд ам.доллар болж өссөн байна.

Энэ үзүүлэлтүүд Холбооны засгийн газрын зарлагыг багасгаж, ямар нэгэн аргаар өрийг дарж эхлэх хэрэгтэйг харуулж байна. Рамасвами, Маск нар энэ асуудлыг зохицуулах ажлын хүрээнд нийт албан тушаалтны статистик үзүүлэлтийг гаргасан аж. Тэд Дональд Трамп тангараг өргөсний өргөн хүрээний цомхотгол эхлүүлэх гэнэ.

ХОЛБООНЫ АЖИЛЧДЫГ ЦОМХОТГОХ УУ?

Хэдийгээр АНУ-ын хүн ам, засгийн газрын зардал, өрийн хэмжээ ихээхэн өссөн ч холбооны ажилчдын тоо үндсэндээ хэвээрээ байна. Засгийн газрын зардал нэмэгдэхийн хэрээр холбооны ажилтнуудын тоо ч огцом өссөн гэдэг эндүүрэл болохыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны дарга Жэймс Комер хэлжээ.

Тэрбээр  гэрээсээ ажилладаг хүний тоо тодорхой хэмжээнд нэмэгдсэн болохыг онцлоод бодит тоо баримтыг харьцуулах юм бол ажиллах хүч хэдэн зуу мянгаар нэмэгдсэн гэх нь өрөөсгөл гэсэн байна.

Хөдөлмөрийн статистикийн холбооны мэдээлснээр, Рамасвамиг төрөхөөс өмнөхөн, 1984 оны сүүлчээр холбооны засгийн газраас 2.96 сая орчим хүн бүтэн цагийн хөдөлмөрийн хөлс авдаг байжээ. Үүнд шуудан зөөгч хүртэл багтах бөгөөд 2024 онд гурван сая орчим хүн засгийн газраас бүтэн цагийн цалин авч байна. Боловсон хүчний удирдлагын газрын албан ёсны тооцоогоор шуудангийн ажилчдыг оролцуулаад 2.87 сая орчим хүн 2024 оны байдлаар засгийн газраас цалин авдаг.

Эдгээр үзүүлэлтийг хэдхэн зуун мянган иргэн засгийн газраас цалин авдаг байсан 1960-аад онтой харьцуулахад 1984-2024 оны хооронд ажилчдын тоо огцом өсөөгүйг харуулах аж.

Өмнө нь ерөнхийлөгч асан Жорж Х.В. Бушийн үед цэргийн болон Пентагоны албан хаагчдын тоог бууруулж байсан. Мөн Клинтоны үед засгийн газрын ажилчдын тоог хэдэн зуугаар нь цомхотгож байсан ч ажиллах хүчин нь гурван сая орчим хэвээр байжээ. Энэ нь хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр засгийн газрын албан тушаалтны тоо нэмэгдэж байгааг тодорхойлох ч боловч зардалд нөлөөлсөн гэдгийг нотлох бодит баримт болохгүй юм.

ЖИЛ БҮР ХҮНИЙ НӨӨЦ НЬ ХЭДЭН МЯНГААР ӨӨРЧЛӨГДДӨГ

Холбооны засгийн газарт жил бүр шинээр орж эсвэл гардаг хүмүүсийн тоог бүртгэсэн судалгаанд 2021-2024 оны хооронд шуудангийн ажилчныг оролцуулалгүйгээр 250 мянгаас 300 мянга гаруй хүн ажилд ордог гэж тэмдэглэжээ. Төрийн албыг сайжруулахыг дэмжигч ашгийн бус байгууллага болох Волкер Альянсын стратеги хариуцсан ахлах захирал Питер Моррисси засгийн газрын жинхэнэ хэмжээг тодорхойлох зорилгоор 2017 онд судалгаа явуулсан байдаг. Тэрбээр засгийн газрын зардал ажиллах хүчинтэй холбоотой эсэх талаар хэлэхдээ, "Удаан хугацааны турш судлахад засгийн газарт ажилладаг, ".gov" гэсэн цахим шуудангийн хаягтай хүмүүсийн тоо барагтаа өөрчлөгдөөгүй. Ажилчдын тоо тогтвортой байсан гэж хэлж болно. Гол нэмэгдэж байсан зүйл нь засгийн газарт ажилладаг хүмүүсийн үүрэг хариуцлага, тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой хүний тоо өссөн" гэжээ.

Мөн хууль сахиулах, эмнэлгийн тусламж гэх мэт нийгмийн хөтөлбөрүүдийн зардал нэмэгдэж байгаа нь материаллаг барааны өртөг өссөнтэй холбоотой учир засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх болсон гэж онцолсон юм.

Моррисси үргэлжлүүлэн "Цалин гэхээс илүү үнийн өртөг нь засгийн газрын зардал нэмэгдэхэд хамгийн ихээр нөлөөлдөг" гэв. Дональд Трампийн хаахыг хүсч буй зарим яам, салбарт засгийн газрын хамгийн жижиг Боловсролын хэлтэс гэх мэт салбар багтаж буй. Жишээлбэл, тус хэлтэст бусад засгийн газрын салбаруудтай харьцуулахад хамгийн бага буюу 4400 орчим хүн ажилдаг. Эсрэгээрээ, хэдэн зуун мянган ажилтантай нь Ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яам, Пентагон зэрэг юм. Түүнчлэн, холбооны ажиллах хүчний 80 хувь нь Вашингтонд бус Калифорниа, Техас, Колорадо, Алабама зэрэг бусад мужуудад тархсан байдаг.

ГЭРЭЭТ АЖИЛТНУУДЫГ ОРОЛЦУУЛААД ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭЧНЭЭН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Судлаач Пол Лайтийн "The Volcker Alliance" сэтгүүлд хийсэн "Засгийн газрын бодит хэмжээ"-г тоймлон үзэхэд,  1984 онд 6.9 сая гаруй хүн холбооны засгийн газарт ажиллаж байсан. Үүнд гэрээт болон буцалтгүй тусламжаар ажил олгосон хүмүүс багтаж байжээ. Мөн хууль сахиулах, шуудангийн ажилтныг тоог нэмбэл нийт 9.8 сая хүн холбооны засгийн газарт ажилдаг байв.  Хүйтэн дайны дараа армийн албан хаагчдын тоо цөөрч байсан ч терроризмын эсрэг ажиллагаа явуулж эхэлснээр ажиллах хүчний тоо буцаад нэмэгджээ. Тухайлбал, 2015 онд нийт 9.1 сая хүн засгийн газарт ажиллаж байсан бол цэрэг, шуудангийн салбарыг оролцуулалгүйгээр 7.3 сая гэж бүртгэгдсэн байна.

Дэд бүтцийн тухай хуулийн төсөл, АНУ-ыг ногоон эдийн засагт шилжүүлэхэд олон тэрбумыг зарцуулсан Инфляцыг бууруулах тухай хууль зэрэгтэй зэрэгцэн сүүлийн хэдэн жилд гэрээт болон буцалтгүй тусламжийн ажилчдын тоо өссөн байх боломжтой.

Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны дарга, төлөөлөгч Жеймс Комер хэлэхдээ "Маск, Рамасвами нар албан тушаалдаа очсоныхоо дараа засгийн газрын зардлыг багасгах зөвлөмж гаргах гэх жил хагасын хугацаанд судалгаа, шинжилгээ явуулна. Үүний оронд зарцуулагдаж эхлээгүй байгаа төсвүүдийг цуцалсан нь зардлыг багасгахад тусална" гэжээ.

Волкер Альянсын стратеги хариуцсан ахлах захирал Питер Морриссигийн хувьд "Олон жилийн туршид ажилтны тоог нэмэгдүүлэхгүй байх дарамт шахалт байсаар ирсэн. Үүнээс болж гэрээт ажилтан авахад хүргэдэг. Гэвч үнэн хэрэгтээ, гэрээт ажилчдын цалин бүтэн цагийн засгийн газрын ажилтнаас илүү өндөр болохыг нотлох баримт бий" гэв. Ажиллах хүчийг шинэчлэх, холбооны засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх хүчин чармайлтад хоёр намын оролцоо хангалттай байсаар иржээ. Жишээлбэл, Вермонт мужийн бие даасан сенатор Берни Сандерс, Маск нар хоёулаа Пентагоны зарцуулалтыг хянах шаардлагатай гэж ярьж байсан. Гэвч Маскт тулгамдаж буй нэг томоохон асуудал нь "SpaceX" компани. Учир нь тус компани засгийн газартай олон тэрбумын гэрээ байгуулдаг бөгөөд энэ нь холбооны ажилтны тоог багасгаж, зардлыг хянах санаачилга шиг нь үр дүнгээ өгсөн ажил гүйцэлдүүлж чадах эсэхэд ажиглагчид эргэлзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж