Байден, Харрис нар улс төрд бууж өгөхгүй байхыг уриалав

Байден, Харрис нар улс төрд бууж өгөхгүй байхыг уриалав

Байден, Харрис нар улс төрд бууж өгөхгүй байхыг уриалав

АНУ-ын Ардчилсан Үндэсний хорооны баярын хүлээн авалт Ням гаригт болж, ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар арга хэмжээний үеэр Ардчилсан намын шилдэг хандивлагчдад хандан үг хэлжээ. Тэд саяхан болсон сонгуульд Бүгд Найрамдах намаас сонгогдсон Дональд Трампад ялагдсан учир кампанит ажилд нь зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хандивлагчдадаа талархал илэрхийлж, уучлалт гуйсан байна.

Жо Байден хэлэхдээ "Бид бүгд унадаг. Унах бүртээ эргэн босохыг аав минь хэлдэг байсан. Хэн нэгэн эсвэл аль нэг нам ямар чадалтай вэ гэдгийг алдсаныхаа дараа босож, эргэн ирж буйгаас нь мэдэж болдог. Хэдийгээр би алдсан ч та бүхэн итгэл найдвараа алдалгүй, улс төрд өөрсдийн нөлөөгөө үргэлж таниулах хэрэгтэй. Эх орныхоо төлөө дугарч байх хэрэгтэй" гэжээ. Камала Харрис мөн адил хандивлагчдад талархал илэрхийлж, шаргуу хөдөлмөрийг нь хэзээ ч мартахгүй гэдгээ амласан байна.

Тэр дундаа Ардчилсан намын хандивлагчид 2.9 тэрбум ам.доллар цуглуулж, Бүгд найрамдах намын 1.8 тэрбум ам.долларыг давж чадсан явдлыг магтан сайшааж, улс төрд эргэн хүч үзнэ гэдгээ онцолжээ.

Түүнчлэн, Байдены засаг захиргааны томоохон ололт амжилтыг удирдагч нар онцлон тэмдэглэсэн байна. Жишээлбэл, нэг их наяд ам.долларын дэд бүтцийн төсөл, CHIPS хууль, Инфляцыг бууруулах тухай хууль зэрэг нь АНУ-ын иргэдэд эерэг үр дүнг үзүүлсэн гэж Байден, Харрис нар онцолсон аж.

Байден албан тушаалаа өгснийхөө дараа улс төрийн идэвхтэй хэвээр байна гэдгээ мэдэгдсэн бол Харрис намынхаа ирээдүйд томоохон үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Төгсгөлд нь Байден Харрисыг дурдаж "Бид чамайг хаашаа ч явуулахгүй, санаа зоволтгүй" гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үс 2024-12-17 66.181.179.123

Монгол хүн өргөн шанаатай.

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.185.45

тень тавьчижээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж