Жо Харт Английн номер нэг хаалгач

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Жо Харт Английн номер нэг хаалгач

Энэ үгийг тус багийн дасгалжуулагч Фабио Капелло хэлжээ. Мөн түүнд ихээхэн найдлага тавьж, урт удаан хугацаанд энэ албанд хүчин зүтгэх чадвартай хэмээн онцолж байна. Итали мэргэжилтэн 23 настай Жо Хартыг Болгартай хийсэн тоглолтод эсрэг багаас ирсэн хэд хэдэн цохилтыг хааж, хаалгаа хуурай манан маш идэвхтэй тоглолт үзүүлсэнд ийнхүү дүгнэлт өгсөн болов уу. Энэ жил Английн Премьер Лигийн нээлтийн тоглолтод өөрийгөө батлан харуулсан тэрбээр өнгөрсөн жил “Бирмингхэм” клубт зээлээр тоглож байхдаа ч бусад хаалгачидтай харьцуулахап төдийлөн олон гоол алдаж байсан нь үгүй. “Ман Сити”-гийн Ирланд хаалгач Ш.Гивен залуу хаалгачид зай тавьж өгөхөөс өөр аргагүйд хүрээд байгаа энэ үед гурван тоглолтын дараах байдлаар ганцхан гоол алдаад байгаа Харт энэ бүхнийг батлах шиг.  Гурван арслангуудын хувьд ч одоо л нэг бүтэн амьсгаа авах шиг болж байгаа юм. Капелло хэлэхдээ “Би сайн санаж байна. Хоёр жилийн өмнө түүнийг анх харахад арай л бусдаасаа өөр харагдаж байсан. Одоо бол тэр нэг номерийн хаалгач ”  гэжээ. Маргааш хэсгийн хүчтэй өрсөлдөгч Швейцарийн талбайд Гурван арслангууд зочилж тоглоно. Тэд 2008 оны Европын аваргыг гутамшигтайгаар өнжиж байсан хар түүхээ давтахгүйг хичээж байна. Жо Харт ч Скот Карсон, Роберт Грийн нар шиг ичгэвтэр гоол хаалгандаа алдахгүй гэдэгт энэ улсын бүх ард иргэд итгэлтэй байж болохоор болсон гэнэ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж