Олны танил жүжигчин бусдыг зодож, танхайрсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр уг асуудал сарын өмнө болсон бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Одоо цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн аж.
Харин тухайн жүжигчний харьяалагддаг продакшны зүгээс цахим хуудаснаа тайлбар бичихдээ “Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” гэжээ.
Хүчирхийлэгчид зөвхөн ажилгүй, архинд “донтсон”, боловсролгүй хүмүүс байдаггүй. Олны танил урлаг соёлынхон, загвар өмсөгч, цагдаа, хууль санаачлагчид нь хүртэл хүчирхийлэл үйлдсээр. Баян, эрх мэдэлтэй хүн хүчирхийлэл үйлдвэл хүчирхийлэгчийн зөв, хүчирхийлүүлэгчийн буруу болох нь ч бий.
Жүжигчин Б.Амарсайхан, Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин, У.Цогтбаяр загвар өмсөгч С.Эрдэнэцогт, дуучин Т.Дэлгэрмөрөн, реппер Б.Гантулга гээд хүчирхийлэл үйлдсэн олны танил хүн цөөнгүй. Статистик мэдээллийг харвал нийт хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн 46 хувь нь бүрэн дунд, 41.3 хувь нь дээд боловсролтой.
Харин эсрэгээрээ хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн 0.2 хувь нь боловсролгүй байна.
Үүнийг боловсролын байдал дээшлэх тусам хүчирхийлэгч хүчирхийллийн харилцаагаа олон нийтэд илүү сайн болоод, мэдэгдэхгүйгээр нуун далдалдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй.
МОНГОЛД "CANCEL CULTURE" ХЭРЭГЖИЖ БАЙНА УУ?
Монгол Улсын хүн ам цөөхөн. Энэ хэрээр олны танил болох нь бусад улс оронтой харьцуулахад амархан. Гэсэн ч нэгэнт олны танил байхаар сонгосон бол хэлэх үг, хийх үйлдлээ анхаарч байх нийгмийн бичигдээгүй хуулийг дагах ёстой. Цахим сүлжээнд “Хүчирхийллийг тэвчихгүй” гэх давлагаа өрнөдөг ч тэгсхийгээд мартагддаг.
Тэдний амьдралд нөлөөлж, карьерыг нь эцэслэсэн тохиолдол тун ховор. Харин ч эсрэгээрээ дагагчдынх нь тоог нэмж, дараагийн хүчирхийлэгчдийг өөхшүүлдэг жишиг тогтжээ. Түүнчлэн зарим талаараа улс орны ирээдүйд чухал нөлөөтэй асуудлуудыг дарж, массын анхаарлыг өөр зүгт чиглүүлдэг аюултай. "Cancel culture" гэдэг нь тухайн ёс бус үйлдэл гаргасан олны танил хүнийг эдийн засгийн хувьд орлого олох боломжгүй болгодог. Жишээ нь реклам сурталчилгаанд тоглохыг хориглох, телевизийн нэвтрүүлэгт оролцуулахгүй байх, байгууллага удирддаг бол тухайн байгууллагаар нь үйлчлүүлэхээ болих гэх мэт. Нэг ёсондоо орлого, эрх мэдэл, нийтэд хүрэх дуу хоолойг нь үгүй хийж байгаа юм. Гэтэл Монгол Улсад эдгээр олны танил хүмүүсийн хэн нь ч салбараасаа хөндийрсөнгүй. Хүчирхийлэлтэй утасны цаанаас биш бодитоор тэмцэх хэрэгтэй байна. Нийгмийг соён гэгээрүүлэх учиртай "урлагийнхан" өөрсдөө салбартаа салхи оруулах цаг болжээ.
ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ БҮҮ МАРТ !
Хүчирхийлэл үйлдсэн гэж цоллуулсан олны танил хүмүүсийн хэд нь шийтгэлээ хүлээсэн бэ? Бага насны хүүхэд зодсон гэх жүжигчин Б.Амарсайханыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэхээс өөр мэдээлэл алга.
Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхсэн гэх нэр бүхий гурван жүжигчнээс Цагдаагийн байгууллага мэдүүлэг авснаас өөрөөр арга хэмжээ авсангүй.
Найз охиноо зодсон реппер Б.Гантулга 100 мянган төгрөгөөр торгуулав. Гэвч тэдний хэн нь ч хохирогчдоос уучлал гуйсангүй. Тиймээс тэднийг бүү март. Хаалганы цаана хэчнээн хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг тодорхойлох аргагүй.
Нэргүй 42 минутын өмнө 59.153.114.247
Номин нь ядаж байхад жайжийсан нүүртэй царай муухайтаагаа мэддэг юм болов уу
Солонгос улсад эд нар байхгүй болох байсан 2 цагийн өмнө 202.179.18.152
Солонгос улсад эд нар байхгүй болох байсан ухамсар өндөр улс өндөр хөгждөг харин манайд эсрэгээрээ байх юмдаа
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.90.226
Энэ нөгөө алдарт Мишээл, Жэрри хэмээх Бадамжав , Нимо хэмээх Номин нарын адил СУИС-ийн бүтээгдэхүүн байх даа. СУИС-ийг татан буулга. Болсон болоогүй зодоон нүдээн, б** шийдэм бороохой ташуур ,б** з****г агссан цус нөж нус нулимс үзүүлсэн кино хийдэг продакшинуудыг тараа. Татвар хураамжаа ав. Арай дэндүү юм.
Нэргүй 4 цагийн өмнө 24.16.43.176
ЭНЭ ЯГ ХЯТАД ХУН БАЙНА. САЙН АЖИГЛААРАЙ. ЗУУН АЙЛЫН УР САД ТОМ ЮМ АА
Нэргүй 1 цагийн өмнө 103.57.94.47
1910-20-иод оны үед Сан Ши мужаас орж ирсэн хужаагий н 4-5 дахь үеийн үр сад одоо их галзуурцгааж бна оо !
Алтангаригийн Бүддорж гэж яг Мао Це Дун,дух нь яг шүү!
Саруул гэж тэмцэгч яг Жоу Энь Лай, хөмсөг нтр нь яг шүү!
Энэ нөхөр тэдний л өрөөсөн бна л доо !!!
Төвд гарз нохойн гөлөг Баттулгыгаа дагаад сүүлээ сээрэн дээрээ тавьцгаагаад эд нар бас их бнаа, үхэр монголчууд хэт хүлцэнгүй болохоороо дуугүй л ноцуулаад байж бна !!!