Юн Сук Ёлын импичментийн шүүх хурал энэ сарын 27-нд эхэлнэ

Юн Сук Ёлын импичментийн шүүх хурал энэ сарын 27-нд эхэлнэ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Юн Сук Ёлын импичментийн шүүх хурал энэ сарын 27-нд эхэлнэ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын импичментийн шүүх хурал энэ сарын 27-нд 14:00 цагт эхэлнэ. Эргэн сануулахад, тус улсын Үндэсний ассамблей өнгөрсөн Бямба гаригт Юныг огцруулах саналыг батлан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээр түүний хувь заяа Үндсэн хуулийн цэцийн гарт ороод байгаа билээ. Үндсэн хуулийн цэц 180 хүртэлх хоногийн дотор эцсийн шийдвэрээ гаргах ёстой.

Бэлтгэл шүүх хурал болон дараагийн шатны шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулна. Юн Сук Ёлын хувьд арванхоёрдугаар сарын 27-нд товлогдсон анхны шүүх хуралд заавал оролцох албагүй аж.

Энэ хэргийн ахлах шүүгчийг оноолтоор томилсон боловч зарчмын дагуу олон нийтэд ил зарлахгүй. Шүүх хурлын нотлох баримтыг шалгах үүрэгтэй хоёр шүүгчийг томилсон аж. Үндсэндээ зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлыг үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, импичментийг батлахын тулд зургаан шүүгчийн зөвшөөрөл шаардлагатай.

Ерөнхийлөгч асан Пак Гын Хег огцруулах үед даргалагч шүүгчийг ил болгосон нь онцгой тохиолдол байсан гэж үздэг.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж